Си Жиньпин санасандаа бараг л хүрлээ. Гэтэл 2012 оны есдүгээр сарын эхээр хачирхалтай юм болов: Си Жиньпин ор сураггүй алга болох нь тэр. Тэрээр АНУ-ын тухайн үеийн гадаад харилцааны сайд Хиллари Клинтонтой тохирсон уулзалтаа тасалж, Бээжингээс зүүн өмнө зүгт орших чухал боомт Тяньжинь хотноо болох дэлхийн эдийн засгийн форумд ч ирсэнгүй.7 Тэр үед чухам юу болсон тухай ийм нэгэн таамаглал бий: Сигийн эсрэг талынхан түүнийг биш харин мөн адил улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, хоёр насаар дүү Ли Кэцяныг Хятадын шинэ удирдагч болно гэсэн яриа нам дотроо тараажээ. Сигээс ялгаатай нь тэр “улаан дээдэс”-ийн үр удам биш, харин тариачны хүүхэд. Сигийн нэгэн адил хөдөө орон нутагт ажилласаар ахиж дэвшин, 43 насандаа Хэнань мужийг удирдан Хятадын хамгийн залуу захирагч, дараа нь Ляонин мужийн намын нарийн бичгийн дарга болжээ.
Сургуульд байхад биднийг Балканчуудаас ч мундаг, соёл иргэншилтэй, ухаалаг гэж заадаг байсныг санаж байна. Балканчуудыг усанд ч ордоггүй, хоорондоо байнга байлдаж байдаг гэж заадаг байсансан. Биесээ тэвчин, хөгжиж дэвжих хүслээс тэнцвэрт байдал үүсэж байжээ. Ташрамд дурдахад тэнцвэр, баланс хоёрыг ер нь хүмүүс их хольж, сольж хэрэглэдэг л дээ.
Алхалт нь Алцхаймэрийн өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга төдийгүй хамгийн үр дүнтэй эмчилгээ юм.
Өвчтөнийг гэрээс гарч алхах, нийгэмтэй харилцахыг хориглох нь хамгийн буруу эмчилгээ болно.
Хөсрий нэртийн түүх юуг өгүүлнэ вэ?
Монголын утга зохиолын тойм түүх, олон шатны сурах бичигт 17-р зууны үеийн “Асрагч нэртийн түүх” хэмээх нэг зохиолын тухай мэдээ сурвалжууд тааралддаг. Гэтэл “Асрагч” гэдэг нь “Жамба” гэсэн Төвд нэрийн монгол орчуулга бөгөөд тэр номыг зохиогч нь Жамба ноён гэх нэгэн язгууртан байсныг түүх сурвалжид тэмдэглэжээ. Эртний утга зохиолын тэрхүү нэг уламжлалаас санаа аваад би энэ номыг “Хөсрий нэртийн түүх” хэмээн нэр өглөө.
Энэхүү бүрэн цоморлог нь агуулга гүнзгий, багтаамж ихтэй Үндсэн хууль, түүнээс урган гарсан бүхий л хууль тогтоомжийн үзэл баримтлал, зохицуулалтыг ойлгох, шинээр батлах хууль тогтоомжийн үзэл баримтлалыг тодруулах, мөн сүүлийн 30 жилийн нийгмийн өөрчлөлт болон Үндсэн хуулийн оршилд тунхагласан Монголын ард түмний туйлын хүслэн, эрхэм зорилгын хэрэгжилтийг тольдох чухал хэрэглэгдэхүүн мөн болох юм.
Эцэг эх гэдэг бол хүүхдэд хамгийн нандин эрхэм хүмүүс. Ээж аав нь сайхан хоол хийдэггүй ч, хүүхэдтэйгээ тоглох завгүй ч, хүүхдийнхээ сэтгэлийг ойлгож чадаагүй ч, загниж зэмлэдэг ч, эцэг эхтэйгээ байгаа нь хүүхдэд амь амьдрал нь болдог.