NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

ТАРХИ-ГЭДЭСНИЙ ХОЛБООС

Тархи ба гэдэс хоёр чиглэлт мэдээллийн сувгаар холбогддог ба түүгээр нь мэдрэлийн ширхгүүд, дааврууд, үрэвслийн молекулууд дамждаг. Гэдсэнд үүсэж буй арвин их мэдээлэл (хэвлийн мэдрэмж) тархинд хүрэхэд тархи эргүүлээд зохицуулах дохиог (хариу урвал) гэдэс рүү илгээдэг. Уг холбоос сэтгэл хөдлөхөд, гэдэсний ажиллагаанд чухал нөлөөтэй. Тархи, гэдэс хоёр нягт уялдаатай.

Д.Дэмбэрэлцэрэнгийн хотол бялуу

“Хүмүүн хорвоо” нийгэмлэг, Нэпко хэвлэлийн газрын хамтын бүтээл “Түүхэн эрхмүүдийн цадиг”-ийн 18 дахь цуврал уншигч таны гарт очлоо. Монгол Улсын төр, түүхийн судалгаа хийх, их түүхийн эгэл бодит үнэнийг тодруулах, өнгөрсөн эдүгээгийн Монгол түмний нэрт хүмүүсийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн амьдрал, монгол ухаан, холч харааг ард түмэн, хойч ирээдүйд ойлгуулан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал энэ удаа Монгол Улсын Гавьяат хуульч, Улсын дээд шүүхийн дарга агсан “Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн намтар, түүхийг олон түмэндээ хүргэлээ.

ФИЛОСОФИЙН СУУЛГАЦУУД

Ном бүтээх, түгээхийн аль аль буяныг ганц цагаан хөдөлмөрийн үрээр л үйлддэг. Ном бичих, бичсэн номыг уншигч мэргэдийн оюунд толилуулахаар хэвлүүлэх хоёр хэцүү үйл хоёулаа ав адил буянд зорих завсаргүй сэтгэл, эс дэлгэгдвэл эс бүтнэ

“ХҮРЭН БОР ЦАРАЙТАЙ ТЭР МОНГОЛ ЯВААД ӨГЛӨӨ...”

Тэд нүүн шилжих эрхгүй, өндөр татвар төлж, насаараа цэргийн алба хаших үүрэгтэй байсан тул олон хүн эргээд Орост буцахыг хүссэн нь тодорхой. Гэлээ ч манжуудаас зугтаж Орост гарсан хүн тун цөөн.

КАПИТАЛИЗМ ТЭССЭЭР

Стив Форбсын шинэ өмнөх үгээр тодорхойлогдсон Баялаг ба Ядуурал номын энэ хэвлэл эрх чөлөөний голт зүрх нь чөлөөт бизнес гэдгийг мэдүүлэхийн сацуу түүхэн сургамжаа мартсан буюу үл ойшоосон үндэстнүүд цэцэглэн хөгжиж чадахгүйг дэлгэн харуулжээ.

Хэрхэн ялагч болох вэ?

Та бидний сайн мэдэх Женерал Электрик компанид энгийн ажилтнаас гүйцэтгэх захирал болтлоо тушаал дэвшиж, компаниа дэлхийн тэргүүлэгч компаниудын тэргүүн эгнээнд жагсааж чадсан төдийгүй өөрөө олон улсад CEO-ийн CEO хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хүн бол Жэк мөнөөс мөн. New York Times, The Wall Street Journal-ын шилдэг борлуулалттай бүтээл