NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

Солонгосын сэргэн мандалт

“Нэгэн үеийнхний орших хугацаа нь хязгаартай ч нэгэн улс үндэстний орших хугацаа мөнх. Өнөөдөр бидний үеийнхний хөлсөө урсгаж бүтээн цогцлоохоор зорьж буй бүхэн зөвхөн өөрсдөө мөр бүтэн, гэдэс цатгалан явах гэсэнд бус, энэ бүхнийг хойч үедээ өвлүүлэн өгч, улс үндэстнээ мөнхөд сэргээн мандуулахын төлөөх үйлс юм шүү.”
#чөлөөт цаг #нийтлэл

“Нирваан”

Үнэний эрэлчин орь ганцаар аялдаг. Учир нь, үнэн гадна талд биш, дотоод чанадад байдаг тул хэн ч чамд хань болохгүй. Ганцаар одох аялалд чамайг түлхэж байгаагаа Багш мэддэг. Ялангуяа Будда үүнийг сайтар ухамсарладаг.
#чөлөөт цаг #нийтлэл

Дэлхийн АТЛАС

Чиний гар дээр очиж буй энэхүү атлас бол эх дэлхийгээ таньж мэдэх цонх юм. Энэ цонхоор чи ертөнцийг судлах болно. Газрын зургийн талаар мэдлэгтэй болохын тулд Газрын зураг уншиж сурцгаая хэсгийг уншаарай. Дэлхийн талаарх зарим үндсэн баримтыг Дэлхий гариг хэсгээс үзэж болно.
#чөлөөт цаг #нийтлэл

Путин

Владимир Путиныг юун түрүүнд КГБ-гээс гаралтай гэдгээр нь хүлээж авдаг. Их улс төрд хөл тавьсанд нь эмээж, чекист ерөнхийлөгчийн хэрэг байна уу гэх зарим нэгэн байхад нөгөө хэсэг нь ийм хүн итгэлтэй, ажил хэрэгч хэмээн сэтгэл хангалуун байлаа.
#чөлөөт цаг #нийтлэл

Дори идэр дүүдээ

Нэг үгээр хэлбэл хүүхэд нас чинь өнгөрч насанд хүрсэн хүн буюу иргэн болох процесс чинь эхэлж байна. Хэрэвзээ чи зөвхөн биологийн бүтээгдэхүүн байсан бол одоо эрийн цээнд хүрсэн ”эр амьтан” нэгэнт болжээ.
#чөлөөт цаг #нийтлэл

100 жил 100 үйл явдал

Баримтаар нотлогдож буй өнгөрсөн үеийг бид түүх гэж ойлгодог. Түүхийн судалгаа нь хүний ирээдүй шиг хязгааргүй боломжтой зүйл. Гэвч өнгөрсөн үеэрээ аялах хязгааргүй боломж баримтаар хязгаарлагдаж байдаг. Бид монгол орныхоо нийгэм, улс төрийн амьдралын сүүлийн 100 жилийг 100 сэдэвт хуваан, гэрэл зургаар баримт болгон гэрчлэхийг хичээлээ.
#чөлөөт цаг #нийтлэл