NEPKO

@nepko
417
нийтлэл
12,279,507
уншигдсан
1,829
сэтгэгдэл

100 жил 100 үйл явдал

Баримтаар нотлогдож буй өнгөрсөн үеийг бид түүх гэж ойлгодог. Түүхийн судалгаа нь хүний ирээдүй шиг хязгааргүй боломжтой зүйл. Гэвч өнгөрсөн үеэрээ аялах хязгааргүй боломж баримтаар хязгаарлагдаж байдаг. Бид монгол орныхоо нийгэм, улс төрийн амьдралын сүүлийн 100 жилийг 100 сэдэвт хуваан, гэрэл зургаар баримт болгон гэрчлэхийг хичээлээ.
#чөлөөт цаг #нийтлэл

Түүхэн 500 үйл явдал: Дэлхий дахинд ба Монголд

Хүн хаанаас бий болсон бэ? Ромул гэж хэн байсан, Ром хоттой тэрбээр ямар холбоотой вэ? Монгол нутагт анхны төр улс хэдийд үүссэн бэ?
#чөлөөт цаг #нийтлэл

Агнистын гэгээ цуврал -12: “Зам мөр – Жам ёс”

“Хүслийн эрхээр хяслыг эдэлнэ” гэж Будда хэлдэг. Чиний хүсэл эрмэлзэл оршихуйтай сөргөлддөг учраас зовлонгийн шалтгаан болдог. Аминцар хүслээс салж, оршихуйн хэмнэлд нэгдэж, урсгал даган хөвөх навч мэт агшин хором бүрт зохилдвоос ямар ч шаналал цөхрөл амсахгүй.
#чөлөөт цаг #нийтлэл

Түүхэн 500 хүн: Дэлхий дахинд ба Монголд

Хувь заяагаараа тодрон гарсан онцгой хүмүүсийн намтраар дамжин хүний түүх бүтээгддэг. Хүний түүхийн гэгээтэй болоод харанхуй, дэвшилттэй болоод бурангуй цаг үеүдээр аялж, олон зуун намтар судалж, өнгөрсөн үеийн баатруудтай учран золгох боломжийг энэ ном олгож байна. Намтруудыг нь өгүүлэн буй хүмүүсийн нэрийг цагаан толгойн дэс дараагаар эрэмбэлсэн болно.
#чөлөөт цаг #нийтлэл

Өврийн зурагт монгол-англи толь

Олон улсад зурагт номоороо алдартай QA INTERNATIONAL компанитай хамтран энэхүү “Өврийн зурагт монгол-англи толь”-ийг NEPKO Publishing хэвлэлийн газар эрхлэн гаргалаа.
#чөлөөт цаг #нийтлэл

Аугаа дизайн

Дизайн бол бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг билээ. Бидний гэр, ажил дээр байгаа бараг бүх зүйл цаанаа нарийн загвартай. Ширээ, камер, унадаг дугуй, компьютер юу ч байлаа гэсэн хэн нэгэн түүний хэрхэн харагдах, хэрхэн ажиллах, ямар материаллаар хийгдэхийг нарийн тооцоолж, ноорог зурж, төлөвлөж, үйлдвэрлэх зааварчилгааг нь өгсөн нь ойлгомжтой.
#чөлөөт цаг #нийтлэл