Саруул

@saruul
167
нийтлэл
6,702,382
уншигдсан
2,775
сэтгэгдэл

Эрнэст Болдук: “Номын сангаа харж санаа нь амарснаас хойш Кливез яг гурван долоо хоноод бурхан болсон”

“Энэ бол миний амьдрал бүтээл. Ингээд салж таралгүй, нэг л газар хадгалагдахаар боллоо. Ганц нэгээр нь салгаж огт болохгүй. Юуг ч зарж болохгүй. Судлаач нар ирж судалгаагаа хийж байж болно” гээд сэтгэл нь их л хангалуун байлаа.

Франсис Вүүдман Кливезийн номын сан: Монгол судлалын эрдэнэсийн авдар

Хориод том төмөр шүүгээнд түүний захидлууд хадгалагдаж байна. Энэ бүхнээс ялангуяа Поппе, Мостарт, Рахевилз, Санжеев нартай бичилцсэн захидал нь хувийн гэхээсээ илүү Монгол хэлний үг авиа, бичиг дурсгалыг хэлэлцсэн, шийдсэн аястай учраас Монгол судлалд маш чухал болох нь дамжиггүй.

Уиллиам Браун: Франсис Кливез Монгол судлалд өдөр шөнө, бүх амьдралаа зориулсан хүн

Монгол, хятад, перс, араб судлал, толь бичиг, орчуулга, түүх, хэл шинжлэл, уран зохиолын асар их өв дотор орсон маань тодорхой байв. Үе үе Кливез яаж ийм их бүтээл туурвиж чадсан байна аа гэж миний бие уулга алдана.

Харвардад Монгол судлалыг үндэслэсэн малчин эрдэмтэн

Сонгодог Монгол бичгийн өмнөх үеийн ихэнх чухал томоохон бичгүүдийг Кливез шиг нарийн, төгс, бүр цааш нь тайлбарлах юмгүй болтол нь судалсан эрдэмтэн үгүй. Хожмын эрдэмтдийн хувьд зүгээр авч хэрэглэхээс, үргэлжлүүлэн сайжруулах аргагүй гэмээр болтол нь ингэж сайтар судалсан...


Монголчууд хөл бөмбөгөөр бөмбөрцөгт нэрээ гаргаж, Монгол хэл бичиг дэлхий даяар дуурсан буй тухайд өгүүлэх нь

Халимаг монгол цуст эцэг хүү Жан, Юрий хоёр Жоркаев дэлхийн хөл бөмбөгийн хамгийн өндөр дээд оргилд хэдийн хүрсэн бол Алта Басанов гуай хоёр дүүгийнхээ хамтаар сонирхогчид дотроо гялалзаж, Парисын цомыг хүртэж явжээ.