Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ?

Mанай төрийнхөн хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглосоор удлаа. Эдийн засаг хүндэрлээ, хөрөнгө оруулаач, дэмжье баръя гэж гуйж гувшиж, хошгоруулж байгаад яг сайхан мөнгөө бариад хашаанд нь ороод ирэнгүүт хаалгаа түгжээд, хулгана барьж байгаа муур шиг базаад авдаг. Өчнөөн хөрөнгөө гаргаад, машин техник оруулж ирээд, хүн хүч дайчлаад, хөрөнгө оруулалт татаад, зээл хүртэл авчихсан компани амь тавиад, муужраад ирэхийн цаг савраа суллаад хэсэг харна. Нөгөөх нь өндийж босоод, хөдлөөд эхлэнгүүт нь дахиад базаад авдаг. Ингэхдээ дандаа орон нутаг, иргэдийн нэрийг барьдаг. “Бид ингэж хүсч байна” гэж хэзээ ч үнэнээ хэлэхгүй.

Эрүүгийн хуулийн өөрчлөлт буюу эрхийн "балайрал" хууль тогтоогчид

“Аймгийн Засаг дарга 15 удаа гадаадад зугаалжээ” гэж бичихээр “13 удаа зугаалсан байхад 15 гэж гүтгэлээ” гээд ялалт байгуулж байх жишээтэй.

Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР

Төсөв, хөрөнгөн дээр суурилсан иймэрхүү шахалт дарамт нь мэргэжлийн, мэргэшсэн байгууллагын үйл ажиллагааг сулруулах, өөрсдийн гарын үзүүрээр хөдөлгөх зорилготой гэдгийг ойлгож цөхөх юмгүй.

Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг”

Хэн нэгний хөдөлмөр, оюун ухаан, олон жилийн туршилт, судалгаагаар бий болсон технологи /технологийг хүртэл дээрэмдэж биш, худалдаж авдаг болсон дэлхий/, хөрөнгө оруулалт, хүний нөөц болоод туршлагыг “хэнийх ч биш, юу ч биш” гэж үздэг Монголын төрд итгэж хөрөнгө оруулах гаднын хөрөнгө оруулагч олдох уу?

Хүүхдийн мөнгийг Халамжийн сан руу шилжүүлсэн нь УИХ, Засгийн газрын буруу

Сангийн сайд ганцаараа юу ч гэж "цэцэн хурга" царайлаад нэмэргүй л болов уу. УИХ-ын дарга нь хүртэл “Буруу бодлого, ялгаварлал болсон” гээд хэлчихлээ.

Засгийн газар Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж эхэллээ

Дотоодынхоо хууль тогтоомжийг уландаа гишгэлсээр өдий хүрсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын дур зорго хэр хэмжээнээс хэтэрч, Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хүртэл умартахад хүрлээ.