Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Ц.Оюунгэрэлийн мэдэгдэл ба өрсөлдөөний шинэ жишиг

Нэг л зүйл баттай. Ц.Оюунгэрэлийн Йелийн их сургуулиас олж авсан болон өөрийнхөө амьдралаар бүтээсэн улс төрийн боловсрол /улс төрийн ёс суртахуун/ манай бүх эрэгтэй улстөрчдийн өвөртөлсөн Харвардын дипломыг нийлүүлснээс илүү үнэ цэнэтэй.

Оны шилдэг “мурилт” буюу Хуулийн сайдын төөрүүлэг

Х.Нямбаатар өөрөө хөөн хэлэлцэх хугацааг үгүй хийж баахан хүн ял завшуулаад, тэр нь ил болонгуут “хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон хэргийг дахиж шалгана” гэж хууль батлаад, одоо тэрийгээ Үндсэн хуулийн Цэцээр засуулаад явж байна.

Х.Нямбаатарын бариагүй цэцэрлэг ба Эрүүгийн хуулийг бантагнуулсан нь

Ш.Раднаасэд: Хөөн хэлэлцэх хугацааг 2017.5.16-нд төрийн ордны 334 номерийн өрөөнд ажлын хэсгийнхэн буюу Х.Нямбаатар, Дээд шүүхийн Х.Батцэрэн, дэд сайд Б.Энхбаяр, Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, УЕП-ын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ё.Сагсай нар хуралдаад хугацааг өөрчилсөн. Дараа нь намайг хийсэн гэж гүтгэсэн.

Засгийн газраас хэрэгжүүлсэн хөнгөлөлт, чөлөөлөлт зорилтот бүлгээ онилж чадсангүй

Өнгөрсөн удаад Засгийн газар үйл ажиллагаа нь зогсоогоогүй, цалингаа бүрэн аваад явж байсан хүмүүст “ажлын байраа цомхотгоогүй” гэдэг үндэслэлээр даатгалын сангаас тэтгэмж өгч байсан. Гэтэл өнөөдөр эрх бүхий байгууллагын албан ёсны шийдвэрээр ажил, үйл ажиллагаа нь зогсоод, цалин орлогогүй болсон иргэд нөхөн олговор авч чадахгүй байгаа нь хэр шударга вэ?

Хууль зүйн сайдын буцалт ба хувийн хэвшлийг дарангуйлах нь

Үнэ гэдэг бол зах зээлийн өөрийнх нь дохиолол. Хэрвээ энэ дохиолол ажиллахаа больж, “үнэ хөөргөдлөө” гээд хувийн хэвшлээ барьж хориод, торгож шийтгээд эхэлбэл эргээд нөгөө ерэн он луугаа л очино. Жинхэнээсээ барааны хомсдол үүсч, лангуунууд хоосорно.

Цахилгаан, дулааны төлбөрөөс чөлөөлсөн Засгийн газрын шийдвэрийн цаана

Цахилгаан, дулааны төлбөрийг чөлөөлсөн Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа олон нийтийн сүлжээгээр "Ерөнхийлөгчийг 5:0-дчихлоо. У.Хүрэлсүх ирэх сонгуульд нэр дэвших нь тодорхой болов" гэсэн байр сууриуд яваад эхэлсэн байна лээ. Тэрэндээ тулбал цаадах нь ч гэсэн бас нэг хорлонтой юм сэдэж л таарна.