Улсын Их Хурлын Тамгын Газраас саяхан улс даяараа “Битүү шөл хийж идэцгээе” гэсэн уриалга гаргажээ. Улс даяараа битүү шөл идэцгээе хэмээн уриалснаас Ум мани бад мэ хум хэмээх мааниа ард түмнээрээ зөв ойлгож, зөв бясалгаж сурвал алс хойтдоо ихэд тустай даа.Идэж уухыг адгуусан амьтан ч чадна. Харин зөв бясалгахыг зөвхөн хүн л хийж чадна.
Буддын сударт: ”Зонхаба Богд хойд төрөлдөө өөр Замбуутивд нэгэн хаан болон төрж амьтны тусыг ихэд үйлдэж, гутгаар төрөлдөө энэ Замбуутивийн дорно зүгийн Риза хэмээх сүм хийдэд бандида болон төрөх. Хоёр мянган шавь нар хурах бөгөөд шавь нар бүхэн нь чуулганы их мөр ба барилдлагын их мөрд оршигчид ямагт болох болмуй. Мөн Сухавадийн оронд төрөх ба “Билэг билгийн эрхт” хэмээх Бурхан болно. Мөн сайн галавын мянган бурханы есдүгээр “Сайн нүдэт” хэмээх Бурхан нь Зонхабагийн хувилгаан дүр мөн болой” хэмээн өгүүлжээ.
Зөвлөлт Холбоот улс болон Варшавын гэрээний орнуудын цэргийн хүчин нийтдээ 500 000 цэрэг, 7000 танк 1968 оны 8-р сарын 20-ны шөнөөс 21- ний өдөр Польшоос зөвлөлт- польшийн хамтарсан цэрэг Яблонец, Оломуцийн чиглэлд, Зүүн Германаас зөвлөлт- германий цэргүүд Прага, Хомутов, Карловы Варийн чиглэлд , Унгараас зөвлөлт- унгар- болгарын хамтарсан цэрэг Братислав, Тренчиний чиглэлд , Зөвлөлт улсаас Зөвлөлтийн армийн томоохон анги, нэгтгэлүүд Чехословакийн хилийг даван дайран орж ирэв.
Орос дахь халимаг монголчуудын тоо эдүгээ хоёр зуун жилийн өмнөхөөсөө өсөх бүү хэл, улам буурчээ. 1771 онд хаант Орост халимаг монголчуудын тоо 250 000 орчим байжээ. 1926 онд Оросын Халимагт 107 000 халимаг монгол хүн амьдарч байсан бол 1959 онд дөнгөж 64 900 халимаг монгол хүн амьдарч байлаа. Эдүгээ Халимаг Тангч улсад 159 000 халимаг монгол хүн амьдарч байна. Хэзээ дуусах нь мэдэгдэхгүй Орос-Украины дайны дараа халимаг, буриад монголчуудын тоо хэрхэн яаж буурахыг хэн мэдэх билээ.
Хёнсын Ли ярихдаа: “БНАСАУ-ын эдүгээ Орост очоод байгаа “Дайрагч корпус” бол Хойд Солонгосын армийн бахархал байсан билээ. Гэвч энэ корпус эдүгээ Украинд очоод орчин үеийн дайны туршлагатай, тэсвэр хатуужилтай украины баатарлаг цэрэгтэй тулалдах нь эмгэнэлд хүргэж, эцсийн эцэст тэд украины их буу, дроны махан зууш болоод дуусна даа” хэмээн мэдэгдэв.
Америкийн ихэнхи сонгогчид одооны Жо Байдены Цагаан ордоны эдийн засгийн бодлогонд дургуйцэж байв. Иргэд АНУ-ын эдийн засаг тааруухан байгаад Жо Байден болон Камал Харрис буруутай хэмээн үзэж байв. Сонгогчид эдийн засгийн инфляци болон АНУ-ын хууль бус цагаачлалд ихэд дургуйцэж байв. Хууль бус цагаачид америкийн ажлын байрыг олноор нь булаан авч байв.