Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Улаанбаатарт суугаа уугуул нутагтай хүмүүн

Улаанбаатарынхан сайн даргаа хүлээгээд гучаад жил болж байна. Өмнө нь яах вэ, хотын иргэд бус нам засаг л дарга томилдог цаг байж. Харин сүүлийн гучаад жилд хөл хөсөр, гар газар аажуу тайвуу хэвтэж байхад хүрч ирээд амьдралыг маань өөрчлөөд өгөх тийм даргыг хайсаар энд ирэв. Гол нь биднээр ажил хийлгэж зовоохгүй, хууль дүрэм сахихыг шаардахгүй, зам таглаж хаясан машиныг маань ачихгүй байх ёстой. Хотынхон биднийг эрх дураараа эрхлэнхэн суухад саад болохгүй. Утааг арилгах боловч биднийг өөрөө утаа гаргаж, дуртай юмаа түлэхэд саад хийхгүй байх ёстой.Хамгийн гол нь тэр хүн бидний амьдралыг сайжруулаад, жаргаах боловч өөрийнх нь амьдрал сайжрах ёсгүй. Бас өөрөө жаргасан, гэр бүл нь үр хүүхэд нь сайхан амьдарсан байж таарахгүй. Биднийг дуусахааргүй жаргалд хүргэж өгөөд өөрөө хоосон хоцордог ч юмуу, үхсэн байх нигууртай, мөн үү? Социалист үлгэрт гардаг шиг ард түмэндээ эрх чөлөө бэлэглээд, өөрөө эрх чөлөөгээ эдлэлгүй үхдэг, тийм баатар.

И.В.Рой: Эрдэнэт үйлдвэр хүндхэн нөхцөлд ч үүргээ нэр төртэй биелүүлж байна.

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Игорь Владимирович Рой-той Өдрийн сонины ерөнхий эрхлэгчийн орлогч Б.Цэнддоогийн хийсэн ярилцлагыг толилуулж байна. Монгол, оросын хамтарсан үйлдвэрийн эргэн тойронд сүүлийн үед өрнөсөн зарим асуудлыг энд хөндөж ярилцсан юм.
#эдийн засаг #нийтлэл

Намаг ба намагт унагсад

Монголчууд хэзээ ч ийм эрх чөлөөтэй, бас хэзээ ч ийм сэтгэл дундуур байсангүй.

Иргэнээсээ ухаантай үнэмлэх

Сая тэр ухаалаг иргэний үнэмлэх гэж хэсэг айлгаад ашгүй намжлаа.
#нийгэм #нийтлэл

Гурав дахь хөрш ба гурван хөрш

Дэлхий ертөнц хэрхэхийг Хархорумд шийдэж байсан үе нэгэнт түүх болжээ. Түүхээр бахархаж болохоос давтаж болдоггүй. Дараа нь хэрхэхийг Бээжингээс, улмаар Москвагаас асуудаг зуунууд байсан. Бас л түүх болсон. Харин дэлхийтэй хэрхэн харилцахаа Улаанбаатарт шийддэг болоод хорь гаруй жил өнгөрлөө. Гадаад харилцааны цангаагаа гаргах ээлж ингэж ирэв.
#улстөр #нийтлэл

Наяад оны үүрийн гэгээ буюу Хласкотой дахин уулзахад

Та намын ухуулагчийн ярианд суудаг уу? -Суулгүй яах юм бэ. Хэрхэн жаргаж байгаагаа тэндээс л мэдэж авах юм байна шүү дээ.
#улстөр #нийтлэл