Тэдгээр хөрөнгө оруулагч манай хоёрхон хөршийн аль нэгийнх биш учраас уурлаад байгаа юм. Яг л баяндуу хүний хашаанд нь хоргодож байсан айл түц ажиллуулж хөлжөөд орон сууцанд орох гэхээр:
-Яана гэнээ. Манай хашаанд толгой хоргодож ус түлээнд гүйхээ болино гэсэн үү? Тэхгүй шүү гэж хорлоод л, эднийх “ТҮЦ-ндээ хортой бохь зардаг” гэсэн цуу дэгдээгээд байгаатай агаар нэг процесс.
Жишээлэхэд тэд зэсийн биш сүүний үйлдвэр байгуулсан бол “Рио Тинтогийг амсаад үхдэг сүүний домог”, ферм нээсэн болжгэм “Ораногийн хорт дэлэнт үнээний трагеди” аль хэдийнэ амилаад, эсэргүүцлийн жагсаал хөвөрч л байгаа. Яагаад гэвэл тэд Москвагийн бус хөрөнгө, Бээжингийн бус бэл оруулагчид. Хөршийн бус хөрөнгө оруулагчид Монголд ороод байвал Манай улс тэдний эрхшээлээс гараад явчихна. Монгол улс эдийн засгаараа тусгаар тогтночихно.
Х зууны 90-ээд оныг хүртэл цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр”, “Малчдын цагаан сар” гэдэг байсныг мэднэ. Харин малчид нь тэр цагаан сараа яаж тэмдэглэж байсан нь сонин.
Цагаан сар бол шинийн нэгнээсээ хавьгүй өмнө эхлээд нэлээн хожуу дуусдаг баяр билээ. Бие биенээсээ хол зайдуу нүүдэллэн амьдардаг малчин ардуудын хувьд ямар ч баяр хэд хоногийн нөөцтэй байхгүй бол багтдаггүй шиг байгаа юм. Зөвхөн, сар шинийн эхний хэдэн өдөр л золголт хийнэ гэвэл хол ойр яваа ах дүүсийнхээ ихэнхтэй шинэлж амжихгүй шүү дээ, наад зах нь.
Сүүлийн үед асуудал их чухал болоод байна... Арай л биш. Нөхөд өө, асуудал нэлээд хурцдаж байгаа нь нууц биш ээ...
#улстөр
#нийтлэл
Хэдийгээр, “Монголын амралтын өдөр олон уу, ажлын өдөр нь олон уу” гэдэг сэдэв маргаантай боловч, нэдэр дээрээ нийтээр тэмдэглэдэг гурван том баяр л бий. Наадам, цагаансар, шинэ жил буюу “Ёолк” баяр. Гурван баярын эхлэх, өрнөх, дуусах хугацаа ондоо. Зарим нь эртээ эхлээд оргил цэг дээрээ дуусч байхад, нөгөөх нь тэмдэглэлт өдрөөсөө эхлээд мөддөө дуусахгүй явчих жишээний.
Бидний ихэнх нь хулгай, авилгыг үзэн ядаж байгаа. Бас цөөнгүй нь олзоо хуваагаагүйд нь эгдүүцэж байгаа. Саяны “Сонсгоод”(Нүүрсний сонсгол)-ыг харсан олон хүн хулгайг жигшин уурслаа. Тэднээсээ цөөнгүй нь “ Хүүрнүүд чинь, намайг эзгүйд хуваагаад авчихсан байна шүү дээ” хэмээн цухалдсан буй заа.
Олон нийтийн сүлжээгээр дүүрэн нь байгаа даа, “Нүүрсний хулгайн олон их наяд төгрөгийг хүн бүрд хуваахад 240 сая төгрөг ногдож байна. Энэ мөнгөө олж авцгаая” гэхчлэнгийн бичвэрийг, түүнийг нь халуунаар дэмжсэн мянга мянган сэтгэгдлийг өдөр бүр харж байна. Маш олон хүн хулгай хийснийг буруушаахгүй байна. Харин тэрийгээ ганцаараа авчихсанд уурлаж байна. Олзоо хуваачихвал өршөөхөд бэлэн байна. Гагцхүү хамтарч хулгай хийгээгүйд л өширхөх аж. Өөрөөр хэлбэл, хам хэрэгтнээ болговол уучлах гэж байна. Ингээд харахаар бид хулгайг нэг их жигшдэггүй, харин олзоо хуваагаагүй хулгайд л дургүй аж. Ийм газарт юу цэцэглэхийг хэлэх хэрэг юун !
Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам хүүхэд бүрт 10 мянган төгрөг өгнө гэж амлаад хэлсэндээ давж хүрсэн юм.
#улстөр
#нийтлэл