Ямартаа ч 1,565 сая ам дөрвөлжин км талбай бүхий асар уудам нутагтаа умар зүгийн орос баавгай, өмнө зүгийн хятад луу хоёрын дунд хавчуулагдан амьдарч буй 2,5 сая монголчууд энэ орныг өлгий нутгаа хэмээж, Чингис хаан, бүр түүнээс ч өмнөх үеэс эхлэн өр зүрхний угаас дээдлэн хүндэтгэж иржээ. Энэ элгэн хайр германчууд бидний хувьд алдагдаад удаж байна.
1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын талаарх судалгаа нь үндсэндээ тэр цаг үеийн гол гол үйл явдлын талаарх мэдээллийг эх сурвалжуудаас авч ашиглах, түүхэн үйл явцыг сэргээн авч үзэхэд чиглэж буй. Тийм болохоор тэдгээр судалгаа нь монголчуудын өөрсдийнх нь дунд өрнөсөн үйл явдлуудад л чиглэж буй агаад бүс нутаг, түүнээс хальж гарсан түүхэн үйл явц болон олон улсын эрх зүйн асуудлуудыг бүрэн орхигдуулж байна.
Хэдхэн жилийн өмнө гэхэд л Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ), ЗСБНХУ-ын хоорондын харилцаа дотоодын бат бэх байдал, урьдаас тооцоолж болдог, хэлбэрэлтгүй чанараараа гойд байж, хоёр орны эрх баригчид уг харилцааг бүр 2005 он хүртэл төлөвлөх хэмжээнд хүрсэн мэт санагдаж байв. Энэ хооронд тус хоёр орны нийгэмд чухамхүү тэсрэлтийн чанартай өөрчлөлтүүд явагдаж, түүнээс үүдэлтэй шинэчлэлийн шуурга тэдгээрийн харилцааг ч мөн хамарсан юм.
Хөрш ард түмнүүдийн түүх хийгээд дэлхийн түүх (жишээ нь Монголын дэлхийн эзэнт гүрний үеийн)-энд „Монголын хүчин зүйл“-ийн үзүүлсэн нөлөөг судлах судалгаа ч мөн орхигдож байна.