засаглал 3 нийтлэл байна

Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо

Та бид хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд амьдрах ёстой гэдэг эрхээ үндсэн хуульдаа тунхагласан. Энэ хүсээд буй нийгмийн гол суурь нь хүний эрх, хүртээмжтэй нийгэм, сайн засаглал юм. Харин энэ бүх гол ойлголтуудыг хооронд нь төдийгүй нийгмийн бүхий л оролцогч талууд дунд холбодог бүтэц нь мэргэжлийн, ёс зүйтэй, мэргэшсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, сувгууд байдаг. Сүүлийн үед нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдал, улс төрийн бужигнаан, иргэд, дан ялангуяа залуусын дунд хөвөрч буй хөдөлгөөн, хэвлэл мэдээлэл, сошиал медиа дахь олон дагагчтай эрхмүүд рүү хандсан шүүмжлэл зэрэгтэй холбоотойгоор 71 дэх дугаараа бэлтгэлээ. Зочдоор “Бодлогод Залуусын Хяналт” ТББ-ын зөвлөх, үүсгэн байгуулагч Ц.Мандхайхатан, “Засаглалд Залуу Сэтгүүлчдийн Оролцоо” хөтөлбөрийн төгсөгчдийн холбооны зохицуулагч З.Энхбаяр, “Мэргэжлийн Социологичдын холбоо”-ны гүйцэтгэх захирал Н.Батзориг, “Иргэдийн Оролцоо” төслийн олон нийттэй харилцах ажилтан Г.Гансувд нар уригдлаа.
#засаглал #иргэдийн оролцоо #сэтгүүлзүй

Баялгийн ерөөл

Бид яагаад алтан дээр суусан гуйлгачин нэр авч, баялгийн хараалд баригдав? Алдаагаа засч, баялгийн хараалыг ерөөл болгон, хүсч буй хөгжлийн зүгт явахад ямар саад бэрхшээл тулаад байгаа юм бол? Энэ бүх асуудлын шийдэл юу байх талаар төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн төлөөлөл хэлэлцлээ. Манай нэвтрүүлгийн зочдоор “Өөрчлөлтийг чиглүүлэгч төв”-ийн захирал Д.Сүрэнчимэг, эдийн засагч, СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан, “Ард Лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга, УИХ-ын сонгуулийн 29-р тойрог, Хан-Уул дүүрэгт “Шинэ Эвсэл”-ээс нэр дэвшигч Л.Болд нар оролцлоо.
#авилга #засаглал #улс төр #уул уурхай

Монгол Улсын гранд стратеги

Синдикат ярилцлагын тусгай дугаарыг та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийн зочноор Саймон Анхолт уригдлаа. Тэрбээр ИБУИНВУ-ын иргэн бөгөөд стратегич, бодлого судлаач, дэлхийн тэргүүлэх сэтгэгчдийн нэг юм. Улс орнуудын имиж юунаас бүрддэг, улсын брэндийг яагаад чухалчлах тухай судалгааг сүүлийн 30 жилийн турш хийж байна. Антропологийн судалгаанд үндэслэсэн дэлхийн улс орнуудын нийтлэг үнэт зүйлс, зан чанарын судалгааг анх хийж эхэлсэн тэрбээр Nations Brand, City Brand болон Good Country индекцийн эцэг юм.
#стратеги #үндэсний ижилсэл #брэндинг #имиж #засаглал