Bloggers 1,394 нийтлэл байна

Сайн ч ануу муу ч ануу миний Орос багш нар

Нэг өдөр хичээлийн дундуур гуанзанд хоол идэж суутал манай ангийн Лена гэдэг охин амьсгаадсаар гүйж ирлээ. “Мунк, чамайг Андрей Владимирович дуудаж байна” гэлээ.Сүүлчийн копейкоо тоолж ядан авсан пирожкийгоо ч идэж завдалгүй би дээшээ харайлгав.
#блог

Инээмсэглэл

Аав нь одоо Солонгост Чэжү-д байна. Энэтхэгт очоод өчигдөр энд ирсэн. Тэнд би Далай ламтай уулзсан юм. Урьд нь би Далай ламтай уулзаж, мөргөж байсан. Гэхдээ энэ удаа урьд урьдынхаас илүү сайхан байлаа. Аав нь ганцаараа уулзсан. Далай ламтай тухтай сайхан ярилцсан. Далай лам бидэнд алтадсан цутгамал бурхан хайрласан.
#блог

Аз жаргал

Миний хүү, миний охин. Аавыгаа сонс! Аав нь энэ жил жар хүрлээ. Жаран жил болсон байна. Халуун хүйтэн, цастай нартай жаран жилийг өнгөрөөсөн. Аав нь ядуу айлд төрсөн. Хар бор ажил хийж хал үзэж өссөн.
#блог

Монголын оросууд буюу “Муусайн түрэмгийлэгчид”

Монголын од хийморь Хятадын тэнгэрт ноёрхоно. Цагтаа бид чинь Алтан орд байтугаа дэлхийн талыг тэр дундаа Оросыг эзэгнэж байлаа. Монголчууд бид юу чаддагаа харуулна хэмээн эх оронч Очирбат ярихад түүний нүд нь өөрийн эрхгүй гялалзаж байлаа. (Хэдэн аяга шар айраг нөлөөлсөн ч байх)
#блог

Энэрэл хайр

Сайн байна уу? Миний хүү, Миний охин. Өнөөдөр хэдүүлээ энэрэл хайрын тухай ярилцая. Энэтхэгийн их хутагт. Адиша тэрээр нэгэнтээ ингэж хэлсэн гэдэг.
#блог

Бух тэргийн хөтөч

Төмөр замчдын баярын өмнөхөн Монголын тэргүүний болон хүндэт төмөр замчин С.Лувсанжалбуу гуайтай уулзаж ярилцсан юм.
#блог

Таксич-03

Хоовон хөх миний бие халширдаггүй зангаараа шөнө голдуу л явлаа. Халуун байсан болохоор орой шөнийн сэрүүнд л ганц нэг тойрлоо л доо . Амраад хөдөө явцгаасын болов уу хүн их муу байна лээ шүү, арай л гэж бензиний мөнгөө хийгээд 2 хуушуурын мөнгөтэй буух шив дээ. Ингээд өнгөрөгч амралтын гараанд таарсан адал явдал сонссон ярианаасаа цуврал хүргэж байна.
#блог

Түвдүүдийн шүтээн Потала ордон

Уг ордон нь гадуур нь болоод дотуур нь тойрдог 2 тойрог замтай ба гороологчид явган, мөлхөө, сунан мөргөж (хэвтээ) бүх хэлбэрээр тойрч мөргөдөг юм билээ. Өглөө эрт босоод гадна талаас зураг авах санаатай очсон боловч энэ өглөө бороо шивэрч бүрхэг өглөө таарч зураг авах боломжгүй байсан тул гадна талаар нь нар зөв тойрч алхахаар шийдсэн юм.
#блог

Лхаса хот 1300 гаруй жилийн түүхтэй хот

Лхаса хот бол Төвөдийн өөртөө засах районы төв бөгөөд бүх улс төр, эдийн засаг, соёл, зам харилцааны төв, 1300 гаруй жилийн түүхтэй соёлын нэртэй хот гэдгийг би интернет мэдээллээс л олж уншиж байсан. Харин би одоо Лхаса хотод газардаад байна.
#блог

Зүүдлэгчийн зүүд, тайлал Ариун газар Төвөдийг зорьхийн өмнө

Төвөд гэхээр танд хамгийн түрүүнд Буддын шашин, лам хуврага, Потала хийд бодогдож буй нь лавтай. Цаашлаад Дэлхийн дээр Эверестийн зураглал нүдэнд тань харагдсан байхыг үгүйсгэж боломгүй. Би ч мөн адил түгээмэл ойлголт, мэдээллээр төсөөлсөөр байлаа.
#блог

Зүүд тайлагч

...Тэр зүүдэнд би уулын бэлээр сарлаг тууж байсан, бас чиг байгалийн сайхныг бахдан биширч, аанай тэрхүү гайхамшигт өвөрмөц тогтоцод бараг согтоод гуйван явах юм. Бас болоогүй баруун гартаа гэрэл зургийн аппаратаа харин нөгөө гартаа бортогтой ус барьчихсан алхсаар л байлаа.
#блог

Бамбарууш зүгээр төрдөггүй юм

Би наяад оны хүүхэд л дээ. Москвагийн олимпийн бэлэгдлийг Виктор Чижиков гэдэг шог зураач зурсан байдгийг мэднэ.
#блог

Ерөндөг

20 жилийн өмнө нэг цүлх сайхан монгол жолооч эр хашаандаа 2 зуны байшин нэмж барьж 6 хүүхдийнхээ тус бүр 5 ,нийлээд дор хаяж 30 ачтай болно гэж хүлээсэн. Өвгөн хэдэн жилийн өмнө жамаараа өөд болсон. Харин хашаа байшингаа эмгэн нь зарсан. Доторхи хүн нь цөөдөөд байшин нь томдоод байхаар нь...
#блог

Дорнын Саран-Анг Сан Су Чи

Анг Сан Су Чи хэмээх эрхэм хүнийг ирэх өдрүүдэд илүү таниж мэдэх бололцоо бидэнд тохиож байна. Түүнийг Нобелийн энхтайваны шагналт мөнхүү Мъянмарын сөрөг хүчний удирдагч болохыг нь түүнчлэн манай улсад болох олон улсын хуралд уригдан ирж буйг нь дуулсан байх.
#блог

Ядаж Монголынхоо нэрийг бодоод ганц инээчих тэгэх үү?

Хэдэн жил хүний нутагт ажилласан ч түүний цээжинд МОНГОЛ хэмээх зургаан үсэг үргэлж хадаастай. Өглөө бүр гэрээсээ гарахаасаа өмнө тэрхүү зургаан үсэгтэй үгээ бодон байж үсээ самнан, гутлаа гялалзтал тослоод л хувцсаа жимбийтэл индүүдэж өмсдөг нэгэн.
#блог

Гурвалаас гарсан урвал

Хийл, төгөлдөр хуур, морин хийлийн гурвалаас энэ дэлхий дээр хүний гараар бүтэж болох гайхамшигт нэгэн яруу хөг ундрах учиртай. Д.Галбадрах, Б.Оюу, Ц.Бэхбат гурав нэгдэж гэмээнэ Монголын сонгодог урлагийн ертөнцөд нэг содон үзэгдэл бий болох ёстой. Манайд бол аль аль нь шинэ, сонин, үзүүштэй, сонсууштай хэрэг явдал
#блог

Нобелийн шагналт зохиолч Мо Ян: Би буруутай

Хятадын зохиолч Мо Ян Нобелийн шагнал хүртсэнээсээ хойш сэтгүүлчдэд бараг ярилцлага өгөөгүй. Түүнд гадны хэвлэл мэдээллийн байгууллагууд хандсан боловч тэрбээр татгалзсан хариугүй өгдөг гэнэ. Харин Германы “Шпигель” сэтгүүлчийн сурвалжлагчид уйгагүй хөөцөлдсөний эцэст түүнтэй Бээжин хотноо уулзсан байна. Мо Ян тэдэнд хэдхэн минут гаргахаар тохирсон гэнэ. Гэвч уулзалт хоёр цаг үргэлжилсэн аж.
#блог

Хориотой хуушуур

Намайг дөрөв таван настай байхад манайх Богд уулын Бага тэнгэрийн амны зусланд гардаг байж. Тэр нь ээжийн ажилладаг байсан Багшийн дээд сургуулийн зуслан. Надад тэр үеэс санах юм даанч бага. Хэдэн жилийн өмнө давчуухан тэр аманд очоод багадаатоглож байсан зуслангийнхаа буурь баримжааг олох гээд бараагүй. Чухам хаана, ямар байшинд гарч, хэдүүлээ, яаж зусдаг байсныг санах юм одоо бараг алга.
#блог

Ижийтэй өдрийн дурсамж

Анх зургаадугаар ангийн хүүхэд байхад ижий минь дагуулан сурагчийн ширээний араас зурсан хэдэн дэвтэр дүүрэн халтар зургийг минь бариад “Тоншуул” сэтгүүлд Ц.Байды багшид шавь оруулж билээ.
#блог

Муу Большевикууд

Монгол улс маань чамлахааргүй бүтээлч давхаргатай болжээ. Ийм дүгнэлт хийхдээ татвар төлөлтийн мэдээ харсан хэрэг. 2012 татвар төлөгчийн тоо 1 саяыг шүргэжээ 2002 онд 360 мянга байсан дүн л дээ. Энэ нь хөдөлмөрийн насны хүн амын тоотой /1.8сая/ харьцуулж харвал энэ тун давгүй үзүүлэлт юм.
#блог

Удирдагч болох ёс зүй

Удирдагч хүн нийгэмдээ аль болох сайн сайхан, өргөн цар хүрээтэй, хүчтэй нөлөө үзүүлэхийг л цаг ямагт, юм бүхэн дээр хичээн зүтгэдэг байх хэрэгтэй.
#блог

С.Баяр: Харамсаж байна

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярын “Өнөөдөр” сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагыг толилуулж байна.
#блог

Монголчууд Хятадыг “бүтээсэн нь”

Америкийн суут дипломатч Д.Хилл «Ирээдүйг зөгнөхөд иргэншлийн түүхээс өөр хөтөч үгүй. Түүнээс бид орчин үеийн үйл ажиллагааныхаа томьёог шавхан гаргаж авдаг юм аа» гэж тодотгон хэлж байхдаа «улс орны уг үндэс нь соёл иргэншил» хэмээх санааг онцлон илэрхийлжээ.
#блог

Хэлний Академи хэрэгтэй болсон байх аа

Өнгөрсөн өвлийн нэг орой зурагтын захын сувгийг нээж үзвэл, сурвалжлагч годгор бүсгүй “ аа аа, тэгээд тэгээд, одоо одоо... тэгсэн байгаа, ингэсэн байгаа” гэж ээрч, дүлж ярихад нь дургүй хүрэн дараагийнх нь суваг руу тэмтрүүлээ илгээвэл нэлээд ахимаг насны улс төрч эхнэр “нэг ширхэг хүн, нэг ширхэг уулзалт” гэх зэргээр барин тавин донгосч эхлэхэд нь бүр ч урам хугарлаа.
#блог

Улаан геноцид

Сталин 1935 онд өөрийн итгэмжит цөөн хүний нэг болох Армян үндэстэн Владимир Христофорович Таировыг Монголд томилжээ. Тэрээр гэнэт дуудагдан буцсан Сергей Чуцкаевын оронд ЗХУ-аас Монголд суух бүрэн эрхт төлөөлөгч болсон юм.
#блог

Д.Хатанбаатар дүлэгнэж, С.Цэрэндорж гэлмэгнэж, Шагдарын Дулмаа шаг хийж байсан нь

Би 1982-1985 онд Орос хэлний Дээд Сургуульд лаборантаар ажилласан. Гэхдээ миний ажлын албан ёсны нэр нь кабинетийн эрхлэгч – заведующий кабинетом. Лаборантаасаа хамаагүй гоё сонсогдож байгаа биз. Андуурч сонссон хүн-д бол заведующий кафедрой – тэнхимийн эрхлэгч. За энэ ч арай хэтэрнэ ээ, ер нь тэгээд андуурч сонсоосой гэж “битүүхэн мөрөөдчихсөн” надаас өөр хэн ч андуурч сонсох билээ дээ.
#блог

Орос-Хятадын харилцаа

Нэн шинэ үеийн Орос – Хятадын харилцаа нь их гүрнүүдийн нийтлэг ашиг сонирхол, геополитикийн тэнцвэртэй байдлыг хадгалах эрмэлзэл, дэлхий дахины улс төр ба эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлтүүдээр тодорхойлогддог билээ.
#блог

Эрүүл мэндийн салбарт хийх реформын тухай

Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Шүүмжлэл хэлж болно гэсэн болохоор чинь нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа доорхи зарчимын хэдэн асуудлуудад эрхбиш цаашдаа анхаарна биз гэсэндээ хэдэн шүүмж хэлье . Хүлээж авах эсэх нь мэдээж та бүгдийн хэрэг.
#блог

Цагийн дуудлагаар тодорсон эх оронч

1980-1990-ээд оны Монголын удирдлагад хамгийн залуу бөгөөд өөрчлөлт шинэчлэлийн бодлогыг шийдэмгий дэмжигч нь Ц.Намсрай байлаа. Тэрээр сэтгүүлч, улс төрч хүний хувьд цаг үеийг соргогоор мэдэрч, түгжигдмэл бугшсан нийгэмд шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх тухай ахин дахин ярьж байв.
#блог

Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал –“Төрийн Гэрэгэ”

Нэпко хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Britannica-ширээний нэвтэрхий толь 8 боть бүтээл нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Монголын анхны томоохон оюуны бүтээл болсноороо Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн Гэрэгэ”-г хүртсэн.
#блог