Bloggers 1362 нийтлэл байна

ШИНЭ ЗЕЛАНД ЛУГАА ХӨГЖЬЕ

Манай улс 70 сая малтай. Гэтэл өнөөгийн сүргийн бүтцээр бэлчээрийн даац маань 30 сая малд ноогдоно. Эхний ээлжинд бэлчээрийнхээ даацаас давсан малаа яаж ийгээд борлуулах, экспортод гаргах хэрэгтэй. Үлдсэн 30 сая малынхаа үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлж, зөв менементээр удирдана. Хэдхэн жилийн дараа Монголд малчин шиг баян хүн байхгүй болно.

Утга учиргүй хадуурал

Бид яагаад хадуурна вэ? Хадуураад давхичихдагийн цаана тухайн мэдээлэл, асуудал, сэдвийнхээ гол ба гол биш агуулгыг ялгаж салгаж, зааглах оюун сэтгэлгээний чадваргүй гэсэн шалтгаан оршиж байна. Дараагийн шалтгаан нь, иргэд маань улс нийгэмдээ тулгарсан асуудалд биш илүүтэй хувь хүний амьдрал, гэр бүлийн хэрүүл, хол ойрын хов живэнд анхаарал төвлөрдөг, татагддаг, сонирхдог, дурладаг, таашаадаг юм байна.

“Бигэр-Шимт элс” бөөрний сувилал

Энэхүү сувилал нь анх 1979 онд ашиглалтад орж улсын комисс хүлээн авснаар бөөрний архаг өвчтэй хүмүүсийг намжилтын үед нь хүлээн авч эмчилгээ хийхээр зориулалтаар үйл ажиллагаагаа эхэлж тодорхой үр дүнтэй эмчилгээ сувилгаа хийж эхэлсэн. Анх 4 байртай үйл ажиллагаа эхэлсэн бол өдгөө 57 гэр, байр нийлсэн 300 гаран ортой, 30 гаран ажилтантай болж өргөжжээ.

“МОНГОЛЫН ГОВИЙН ЛАС ВЕГАС” – “ХАН ГОВЬ” ИХЭР ХОТЫГ МӨРӨӨДЬЕ

Оюутолгой бол зөвхөн зэсээр тогтохгүй алт, мөнгөний их нөөцтэй, дэлхийн ТОП уурхайнуудын нэг, харин Тавантолгойн ирээдүйг “Монголчууд бүгд мэднэ”. Тавантолгой бол зөвхөн коксжих нүүрсний том орд биш, метан хийн томоохон нөөцтэй болох нь сүүлд батлагдсан. Тавантолгойн цахилгааны станцыг барьж байгуулснаар Оюутолгойг цахилгаанаар хангах асуудал ажил хэрэг болох нь гарцаагүй. Гагцхүү хэзээ гэдэг нь хариулт нэхнэ. Яаравчлах хэрэгтэй.

Учир юусан билээ


Учир утгагүй эсэргүүцэл

Утгагүй эсэргүүцэхүйн цаана давхар дараах үйл явц явагдаж байдаг байгаа шүү. Утгагүй үзэгдэл араасаа мөн л утгагүй үйл явцыг дагуулах нь зүйн хэрэг. Утгагүй эсэргүүцсэн хандлагыг биднийг нэгдмэл биш, нийцэл зохицолгүй, тархай бутархай байдалд буюу нэгнээ дэмжихгүй, эв эегүй, хамтач үйл ажиллагаагүй, нэгдэл нийлэмжгүй, хоорондоо ойлголцохгүй, үзэл бодол таарахгүй, эв түнжингүй, таарамж тохиромжгүй, харилцан өөр хоорондоо тэрсэлдэж, өвөр зуураа дайсагнасан байдалд аваачиж байна.

САНАЛ ГОРЬДОЖ ҮЙЛДДЭГ БУЯН НЭРТЭЙ БУЗРЫН АЖЛАА ЗОГСООХ ЗОРИГГҮЙ ПАРЛАМЕНТЧИД

Нүгэл гэснээс нүгэл, буяны тухай ойлголт нь хүний нийгэм үүссэнээс эхтэй гэдэг. НТӨ 1750 онд бичигдсэн хүн төрөлхтний анхны бичмэл хууль болох Вавилоны хаан Хаммурапийн хуульд буруу зөвийн тухай ялгасан нь нүгэл буяны тухай анхны бичвэр гэгддэг бололтой.

Золбиншин зэрлэгшсээр буй монгол хүн​

Золбиншин зэрлэгших гэдэг хүн биш араатан, адгуус, нийгмийнх биш байгалийнх, нийгмийн үнэ цэнэт хүн биш нийгмийн хог шаар болж буй үйл явц. Тун харамсалтай. Монгол хүн золбиншин зэрлэгшсээр буйн цаад шалтгаан, нөхцөл бий. Зүй нь бол зэрлэг байгальд бол хүн гэгч зэрлэгшдэг, харин хүний нийгэмд бол нийгэмшиж, нийгмийн “Хүн” болж төлөвших учиртай байдаг. Гэтэл энэ өгөгдөл урвуу явагдаж, хүний нийгэмд оршин амьдарч буй атлаа золбиншин зэрлэгших болов, монгол хүн.

СЭДЭВ ХӨНДӨХ ТУХАЙ БУЮУ ГҮЮГ ХААНЫГ ХЭН ХӨНӨӨСӨН БЭ?

Гүюг хэн байсан бэ? П.Карпини “Гүюг хаан дунд зэргийн нуруутай, маш хэрсүү ухаалаг, хэтэрхий зальжин, буурьтай бас ихэмсэг зантай, эцэг өвгөдийн гэрээслэлд үнэнч, хаан төрийн ёс журмыг хатуу баримтлагч хүн байв” гэж тэмдэглэжээ. Гүюгийг Их хаанд өргөмжилсөн ёслолд биеэр оролцсон Карпинигийн тодорхойлсныг шууд авч үзэх нь зүйтэй.

Эрлийз гэх элийрэл буюу монгол хүнээ үгүйсгэх үгүйсгэл

Уялдаа холбоогоор нь хөөгөөд байх аваас, үгүйсгэсэн санаа хөвөрсөөр байх юм билээ. Эрлийз хүмүүс л төрд өндөр албан тушаал хашдаг, харин монгол хүн үгүй. Тэд удирддаг, бид удируулдаг. Энэ санаагаар бол тэд хүчирхэг, бид дорд дорой юм уу даа. Өөрсдийгөө тэдний дор тавьж, өөрсдийгөө бүх зүйлээр тэднээс дутуу, дорд, дорой хэмээн ор тас үгүйсгэжээ. Дорд үзэж, доромж бодож буй тэднээсээ өөрсдийгөө дорд үзэж, доромж хандах гэдэг өөрсдийгөө хэтэрхий үгүйсгэж буй үйлдэл юм шүү.

Эрлийз гэх элийрлийг эцэслэе

Эрлийз гэх элийрлийг орлох шинэ үзэл цаг үе, улс орны нөхцөл байдлаас урган гарна. Энэ цаг үед монголчууд бид эв нэгдэлгүй, бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй, нэг нь нөгөөгөө эсэргүүцдэг, жалга довоороо талцан хуваагддаг байдал бол үндэстэн дотоод талаасаа задарсаны шинж, тусгал.

Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал & дараагийн жаран: Meet in Mongolia санаачилга дэвшүүлж болох уу?

“Meet in Mongolia” санаачилгын хүрээнд олон улс, бүс нутагт маргаан, зөрчилтэй талуудад зуучилдаг, өндөр дээд хэмжээний уулзалт зохион байгуулдаг, мөн олон улсын хурал, зөвлөгөөн, урлаг, соёл, спортын томоохон арга хэмжээг тогтмол хүлээн авдаг, энэ төрлийн ажил хэргийн аялал жуулчлалыг бусад салбартай зэрэгцүүлэн хөгжүүлэх чиглэлийг барьж авна гэсэн үг.

“ДЭЛХИЙН ШАШНЫ ЧУУЛГАН” БУЮУ “ШАШНЫ ДАВОС”-ЫГ МОНГОЛ УЛСАД УЛАМЖЛАЛ БОЛГОН ЗОХИОН БАЙГУУЛАХ САНААЧИЛГА БА РОМЫН ПАП ЛАМЫН МОНГОЛ УЛСАД ХИЙХ АНХНЫ ТҮҮХЭН АЙЛЧЛАЛТАЙ ТОХИОЛДУУЛАН ЗАРЛАХ БОЛОМЖ

Шашны талаар анхаарахгүй орхиж болохгүй юм. Энэ нь “social networking” үүсгэхэд их нөлөөтэй учраас тэр. Мөн нийгэм, соёл, эдийн засгийн хувьд шашин нь “өвөрмөц” бөгөөд хүчирхэг. Шашныг энэ талаас нь хөгжингүй орнууд бодлогын хувьд хардаг, харин хөгжиж байгаа болон буурай орнууд хуучин уламжлалаасаа салгаж чадалгүй, зууралдаж үлддэг байна.

“Бодит оролцоо”-ны дутмагшил

Бидний оролцоогүй байдлын бас нэг жишээ бол төр. Социалист үзэл сэтгэлгээгээр төрийг шүүмжлэх бус дээдлэн хүндлэх учиртай бол ардчилсан зарчмаар төрийг ард иргэд хянаж, хяналт тавьж байх учиртай байдаг. Хоорондоо эрс ялгаатай ойлголтууд. Үйлчлэл, нөлөө, үр дүн нь ч өөр.

Данхар төрийг задлая (II хэсэг)

Хий дэмий зүйлс л төрийг хий хоосон данхайлгаад байгаа. Бодит байдалд төрд намчид, илүүц хүмүүсээс гадна хий дэмий зүйлс төрөл бүрээрээ цугларч, бүр дэнджээ. Зөвхөн илүүц хүмүүс, намчид ч бус хэдэн зуун саяын үнэтэй бандгар хар машинууд, тансаг чамин тавилга хэрэгслүүд, хуучин нийгмийн үнэлэмж гавъяа шагнал, одон медалиуд, улсын үйлдвэрийн газрууд бол төр дэх хий дэмий зүйлс.

“Сонгодог парламентын засаглал” VS сонгодог парламентын засаглал

Монголын “сонгодог парламентын засаглал” нь дэлхий нийтийн сонгодог парламентын засаглалд яагаад нийцэхгүй байна, ямар ялгаа байна?

Эмэгтэйд бичсэн захидал

Сергей Есениний “Не вернусь я в отчий дом» хэмээх шүлгийг монголчлох гэж оролдож үзэв. Энэ бол шүлэг орчуулж үзэх гэсэн миний анхны оролдлого. Дунд сургуульд байхдаа дурлалын захиа бичиж өгөөч гэсэн ганц хоёр найзын хүсэлтээр СССР-ээс ирсэн Сэмжин цагаан цаасны ...гээд л тэр үеийн хүүхдүүдийн захиа бичихдээ эхэлдэг байсан хэдэн мөртийг холбож бичиж байсныг эс тооцвол монголоор ч бадаг шүлэг бичиж байгаагүй юм байна. За тэгээд НН-ын андууд минь үнэт цагаасаа хэд гурван минутыг үүнийг уншихад зориулахыг хүсье.

УИХ хэдэн гишүүнтэй байвал бид сайхан амьдрах вэ?

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхдээ дархлаа бий болгохоо мартаж болохгүй. Эрх мэдэлд хүрсэн нам, улс төрчид байр сууриа бататгахыг хүсэх нь зайлшгүй. Ингэхдээ хуулийн хийдэл, цоорхойг юуны өмнө хайна. Гишүүдийн тоог нэмэхдээ сонгуулийн пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоотой хамтад нь Үндсэн хуульд “уяхгүй” бол дараагийн УИХ нь сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулаад тоог нь хэвээр үлдээгээд, тогтолцоог нь дахин өөрчилж нэг нэр дэвшигч ердөө 10 мянган сонгогчдын саналыг худалдаж аваад гараад ирдэг болох эрсдэл байгааг тооцох буй за.

Бусдыг буруутгаж хийрхэхүй (2)

Өөрийгөө буруутгахаас зайлсхийж, бусдыг буруутгах явдлын цаана дараах шалтгаан оршиж байна. Хүмүүс бид оюун санаанд бүрэлдсэн үзэл, итгэл үнэмшил, мэдээлэл, ойлголт ухагдахуунаараа улс нийгмийнхээ үйл явдал, үйл явцыг харж, хүлээн авч, хариу үйлдэл үзүүлдэг учиртай.

“Үрээ хайрлах хайр”-ын дутмагшил

Нийгэм талаас нь харвал, хэлэхэд эвгүй ч бодит байдалд нийгэмд оршин амьдрах чадваргүй гологдмол хэсэг бий болж, хүнээ байж нийгмийн хог хэмээн тооцогдож, хүний хөгжлийн хувьд доройтож буй үйл явц юм энэ. Тэгэхээр элбэгшиж олшрох учиргүй эсрэгээр хумьж хязгаарлах учиртай үзэгдэл юм шүү.

Буцаж очих аялал

Нэрт дипломатч Ч.Намчингийн утга зохиолын орчуулгын сан хөмрөгөөс та бүхэнд толилуулж байна.

АСААГЧ

Өнөөдрийн намайг, биднийг асаасан ачтан бол миний, манай багш - Ардын багш Ц.Цэвээн та минь билээ.

Эрчим хүчээ яах вэ?

Хэрэв манайд эрчим хүчний салбарын лебиралчлалыг зүй зохистой шийдвэрлэж чадвал эрчим хүчний үнэ тариф 25 орчим хувиар нэмэгдэн олон улсын түвшинд очиж тогтворжих бөгөөд салбар маань олон улсын хэмжээнд ч дотоодын зах зээл дээрээ ч өрсөлдөх чадвартай болж техник технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын асуудал нь зах зээлийн өрсөлдөөний зарчмаараа шийдвэрлэгдэх боломжтойг харуулсан судалгааг мэргэжлийн байгууллага хийсэн байдаг.

ЧИНГИСИЙГ ТҮРЭГ ГАРВАЛТАЙ ГЭНЭ ҮҮ?

Казахстаны залуучууд Чингисийн хөвүүд болон шадар жанжнуудынх нь нэрийг ч бас казах нэр гэжээ. Гагцхүү энэ бүхнийгээ нотолсонгүй.

ТЭВЧЭЭР ХҮРЭХ АЛС

Монгол Улсад, Монгол хүн эрхэм. Монгол хүнд Монгол Улс эрхэм өөр юу ч биш. Дуртай газраа амьдрах эрх хэнд ч нээлттэй. Гадаадад амьдрах мэдээж амар биш.