Чоноор хонь мануулбал идэж орхино. Яагаад идчихэв гэж асуувал мань чоно бүр гайхаж орхино. Засгийн газар Монгол улсын хөрөнгийг захиран зарцуулж байгаа. Энэ манаж байгаа мөнгөө өөрснөө гударч орхидог. Яагаад ингэв гэхээр гайхаад, “хөгжилд саад боллоо, хорон санаа агуулж байна” гэж уурсахын ялдамд ер нь ингэж асууж байгаад маш их гайхана. Бат-Үүл саяхан хэвлүүлсэн Люмпэн төр өгүүлэлдээ ингэж бичжээ.
Дэлхийн хоёр дайныг өдөөгч нь Герман байсан бол өдгөө дэлхийн III дайн болдог юм гэхэд өдөөгч нь Орос болох магадлал илүү байна. Хүйтэн дайн төгссөнөөр эзэнт гүрэн нь нуран унасанд туйлаас харамсан гашуудаж, эзэнт гүрнийг дахин сэргээх хэнээрхэлд нийт ард түмнээрээ автчихаад буй нь Вэрсалийн гэрээнд туйлаас хорсож Ариун Ромын эзэнт гүрнийг дахин сэргээж өшөөгөө авах хийрхэлд автсан Гитлерийн Германтай тун төстэй болжээ.
Бүх гэмт хэргээс хамгийн адгийнх нь өөрийн эх орныг тонох. Хөгжлийн банк гэдгийг эх орноо тоногчдод зориулж зохиож, байгуулж, ажиллуулсан. Монгол шиг эх орноо тонон дээрэмдэх гэсэн хулгайч нар л төрийн эрхэнд үхэлдэн чихэлдэн гарч ирдэг оронд алив банк төрд хамаарч болдоггүй юм байна гэдгийг 1991-1998 оны туршлага тод харуулсан. Хэдийгээр тэр үед арилжаа хийдэг банкуудыг төрийн мэдлээс гаргасан боловч үүнээс хойш "Хадгаламж", удалгүй "Төрийн банк", тэгээд "Хөгжлийн банк" байгуулагдаж тонуулчдад барьж идүүллээ. Тэд цадахгүй, ийм тогтолцоонд дээрэмдсэн их баялагийг буцааж өгөх ч үгүй.
During the 50 years between 1940 to 1990 Mongolia’s economy grew 10,4 times while for the 24 years period between 1990 to 2014 it saw the growth of 20 folds. While for the period of 1990 to 2004 the economy doubled for 2004 to 2014 it grew about 10 times.
Гэтэл бидний дундаас гэнэт Андэрсоны жаал хүү гарч ирээд “Хаан шалдан байна!” гэж хашхирах нь тэрээ!
Чин династийн манж нараас монголчуудын дунд шарын шашныг дэлгэрүүлэх гэж улайран зүтгэж байсан нь ерөөс Мин династийн үеийн хятадуудын тууштай бодлогын улам эрчимжсэн үргэлжлэл байлаа. Мингийн нэгэн мужийн захирагч Ван Чунгу (Wang Chung-Gu) гэгчээс Эзэн хаандаа өргөсөн илтгэлдээ “шарын шашин цус урсгаж, амьтны амь таслахыг нүгэлт үйлс хэмээн хориглож, буян үйлдэх, номхон хүлцэнгүй байхыг номлож байна. Бид нүүдэлчний дотор шарын шашин дэлгэрүүлэх явдалд нь аль болох дэмжлэг нөлөө үзүүлэх ёстой” гэжээ.