Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

РОБОТ 100 НАС ХҮРЛЭЭ

Робот гэсэн ухагдахуун болоод ийм нэршил 100 жилийн өмнө мэндэлжээ. Энэ тухай Чехийн шинжлэх ухааны уран зөгнөлийн зохиолч Ярослав Вэйс ийм нэгэн шүүмж өгүүлэл бичин хэвлүүлсэн байна.

Түрэгийн эзэнт гүрэн

Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.

ХАМГИЙН СҮҮЛЧИЙН БҮТЭЛГҮЙТЭЛ

Ийнхүү Евразид бараг зуун жил үргэлжилсэн монголчуудын эзлэн түрэмгийлэл энэ хүрээд цэглэгдсэн юм. Үүнээс хойш гадагш дайн хийгээгүй, харин тэдний эзэлсэн газар хэдэн арав хуваагдаж гол төлөв хориглох тулалдаануудад орсон билээ.

Намуудыг татан буулгаад шинээр эмхлэн байгуулъя

Масс гэж ойлгогдон зохион байгуулагдсан улс төрийн нам нь нийгмийн шаар болсон люмпэнгүүдэд дээш өгссөөр төрийн жолоонд хүрэх шат нь болдог. Том жижиг улс төрийн намуудаар, ялангуяа МАН, АН-аар дамжин өөд өгсөж төрийн удирдлагын бүхий л салбарын оройд гарч ирсэн люмпэн-элит давхарга улс орныг өөрсдийн эрх ашигт тохируулан залж жолоодох явдал манай нийгэмд улам бүр энгийн үзэгдэл болсоор байна. Эхний товчоо зөрүүлбэл үлдсэн нь бүгд буруу товчлогддог.

ЧИНГИС ХААНЫ ТУХАЙ ХЯТАД БА ОРОСЫН ТӨРИЙН ӨЧИГДӨР БА ӨНӨӨГИЙН ХАНДЛАГА

Орчин үеийн дэлхийн хамгийн том, хамгийн хүчирхэг гүрнүүдийн тоонд багтах Орос ба Хятад улс нь “төрөөс баталгаажуулсан албан ёсны түүх”-тэй, түүгээрээ өнгөрсөн үеэ үнэлж цэгнэдэг, тэрийгээ бүх нийтээр “ойлгохыг” албаддаг, үзэл суртлын гол зэвсгээ гэж үздэг, сургуулийн сурах бичигт яг таг мөрдүүлдэг. Үргэлж тийм байсан. Гэвч дэглэм өөрчлөгдөх, хувьсгал гарах, династи солигдоход албан ёсны түүх нь өөрчлөгдөж шинэ дэглэмийн ая данд тохирсон шинэ түүхтэй болдог. Хятадын династиуд солигдох бүрд дараагийн династи урьдахынхаа түүхийг ”албан ёсоор” бичиж өөрийн дүнэлтийг үлдээсээр ирсэн. Романовын удмынхан төрд гараад Оросын түүхийг цоо шинээр бичсэн. Сталины захиалгаар Оросын түүх үндсээрээ албан ёсоор өөрчлөгдсөн бол коммунизм унаж ЗХУ тарснаар “шинэ өнгөрсөн түүх”тэй болсон. Туулж өнгөрүүлсэн түүхийн процесс, түүхэн үйл явдал, түүхэн бие хүн байс хийгээд л өөр өөр үнэлэмж, үнэлгээтэй болсоор ирсэн.

ШААМПАР

Бүгдэд нь сар шинийн мэнд дэвшүүлье. Цагаан сарын баярын өдрүүдэд гэртээ хоригдож байгаа та бүхэндээ уйдааг чинь гаргахад тусалъя гэж бодоод Зөвлөлтийн зохиолч Василий Шукшиний бичсэн хөгжилтэй өгүүлэгийг орчуулснаа сонирхуулж байна. Би ч гэсэн үүнийг уйдаагаа гаргах гэж сая орчуулсан юм. Ер нь ч Шукшинд дуртай л даа. Сар шинэдээ сайхан шинэлцгээгээрэй. Баабар ёслов.