Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ПИРРИЙН ЯЛАЛТ

Түүхийг буцааж болдоггүй юм. Түүхийг “тэгсэн бол тэгэх байсан, тэгээгүйгээс болоод тэгсэн” гэх мэтээр тайлбарлаж болдоггүй юм. Түүх болсноороо болоод л өнгөрдөг. Түүх түүхээрээ л үлддэг. Түүх гэдэг бол угтах ирээдүйг зөв тольдох сургамж, бахархал, эмгэнэл.

2004 оны сонгууль

2008 оны 7-р сарын 1-ий үймээний жинхэнэ эх сурвалж энэхүү дөрвөн оны сонгууль байсан юм. АН-ын төлөө саналаа өгөөд өгөөд байхад дүн эсрэгээрээ гарсанд хүмүүс бухимдсан. Дөрвөн оны сонгуулийн луйвар бүхний нүдэн дээр ил байсан болохоор хүмүүс жинхэнэ учир шалтгааныг мэдэж байсан.

ЕРДИЙН ШУДАРГА БАТ-ҮҮЛ

Уyл нь мaнaй Бaт-Yүл бол apдын yлaмжлaлт ойлголтооp ч, үe үeийн бypиaд бaaвaй нapын ойлголтооp ч, 40 мянгaтын ойлголтооp ч, Kaлидaсын Yүлэн зapдaс-ын ойлголтооp ч, xүн төpөлxтний нийтлэг ёс зүйн yтгaap ч шyдаргa л xүн юм дaa. Шap сонин шaжигнyyлaн эpгүүлэx, цaй yyж xов xөөpөлдөx зyypт ч шyдаргa юм, сaйxaн юм, үнэн юм, чигч юм шyyд тодpоод иpнэ гэж бaйxгүй л дээ.

Дори Идэр дүүдээ

Чи оролцсоноор ганц хоногийн дотор бүх юм сайнаар эргэж цэнгэлийн манлайд хүрнэ гэсэн үг биш. Гэхдээ ерөнхий хандлагыг өөрчлөх, сайн ирээдүй рүү чиглүүлэх бололцоо чамд байна. Энэ сонгуульд чамайг саналаа өгөх тухай л ярьж буй болохоос хэний төлөө, аль нам эвслийг дэмжих нь чиний хэрэг. Энэ удаагийн сонгуулийн дүнд тэртэй тэргүй Монгол ардын нам үнэмлэхүй олноор төрийн эрхийг дангаар барих болно. Өнгөрсөн туршлагаас харахад монголчууд аль нэг тал руу хэт даваадуулан сонголтоо хийдэг. Бүр дандаа тэгнэ. Алив юмыг нэг тал руу нь хэтрүүлэхээр ашигтай гэхээсээ хортой тусдаг. Иймээс саналаа нэг талд нь овоолох биш тарааж өгвөл зүгээр санагдаж байгаа нь миний л бодол шүү. Эрх нь ч чинийх, сонголт нь ч чинийх, хандлага ч чинийх. Гэхдээ чиний оролцоо л хамгийн чухал нь.

Гүтгэлэг хар мөртэй

Авилгачид, төрөөс төрсөн тэрбумтанууд, жидүүчид, хулгайлсан мөнгөөрөө баялаг бүтээхийн оронд цөлмөгсөд чухамдаа төрийн ордонд л багтахгүй чихцэлдээд, нэмэр дээр нь ажил хөдөлмөрөөс зугтаж бидний мөнгөөр мяраалаад сууж байгаа. Хашгираад байгаа тэдэн дундаас тэр 30 гэр бүлээ олооч.

ЭЛЕКТОРАТ ХӨДӨЛГӨӨН УРИАЛЖ БАЙНА

Нэгэнт нэр дэвшин сонгуульд өрсөлдөхөөр болсон хүмүүсийн дотроос шилэн Монгол ардын намын нэр дэвшигчдээс (МАН) 21 хүнийг, Хөдөлмөрийн үндэсний намаас (ХҮН) 15 нэр дэвшигчийг, Ардчилсан намаас (АН) 14 нэр дэвшигчийг, Монголын Социал демократ намаас (МСДН) 13 нэр дэвшигчийг, Зүй ёс намаас 5 нэр дэвшигчийг, Бие даагчдаас 5 нэр дэвшигчийг, Гэр хорооллын хөгжлийн нам (ГХХН), Монгол ардын хувьсгалт нам (МАХН), Шинэ намаас тус бүр нэг нэр дэвшигчийг дэмжихээр шийдлээ. Хэнийгээ сонгох нь мэдээж манай ард түмний өөрсдийнх нь сонголт. Бидний Электорат хөдөлгөөн хэнийг ч албадаагүй, эдгээр нэрсийг тулгаж байгаа юм биш! Бидний ахмад үеийнхэн зөвхөн санал болгож байгааг ойлгоорой гэж хичээнгүйлэн хүсье!