Гээд энэ бол шалтгаан биш шалтаг төдий. Хичнээн алдагдалтай байлаа ч улс төр геополитикийн хувьд энэ чухал объектоо зарна гэдэг өнгөц харахад бодлого утгаараа дэндүү тэнэглэл гэмээр. Монгол компанид худалдахдаа үнэ хаялцуулсан ба өрсөлдөгч нь Казахстаны Балхаш зэсийн үйлдвэр байсан гэх. Гайхалтай нь Эрдэнэтэд арван хэдэн сая долларын өртэй Балхаш өрөө төлөхөөс луу унжин гучаад жил болсон ороо компани. Бүр хачирхалтай нь 49 хувьд төлөх мөнгийг Оросын нэр бүхий банк зээлдүүлэхээр тохирч хэлэлцээрт орж байжээ. Хямдхан өгнө, мөнгийг нь өөрснөө зээлдүүлнэ, өртэй компанийг нь дуудлага худалдаанд дуудан оруулна? Оросууд өөрийн эзэмшил 49 хувиа Монголын Засгийн газарт яавч худалдахгүй гэсэн шийдвэрээ бичгээр хийж өгсөн нь бүр ч гайхмаар.
Еврей хүний олон гойд шинжийн нэг нь юмыг бусдаас дор хийдэггүйд байдаг гэлцдэг. Энэ ахулдомог туульсд нь гардаг шиг Бурханаас заяасан гагц хувь зохиол төдий биш,еврей үндэстний хоёр мянга хол гаруй жилийн түмэн зовлонт түүхийн нь сургамжаас ч бас учир сурвалжтай л болов уу даа?
Манай улс бол хүний эрхийг маш их хүндэлдэг түүнээ хуульчилсан орон. Хэн ч тэнэг байх бүрэн эрхээр хангагдсан. Тэнэг байсны төлөө хэнийг ч шийтгэж болохгүй. Мөн олонхийг маш их хүндэлж тэдний шийдвэрийг дагадаг жинхэнэ ардчилсан улс мөнөөс мөн. Харин ийм лаг гарууд нь олонхи болчихоор мөн янзтай юм болноо доо! Санаа зовох юм тэр л байна. Учир нь чухам тэр олонхи монголчууд бидний хувь заяаг шийдэж байгаа шүү дээ... ий!
Ямартай ч гүн ухаантан Нассау Сэниорын үгийг ишилж энэ өгүүллийг төгсгөе: “Баялаг хайж, мөнгө эргэлдүүлнэ гэдэг нь ёс суртахуунаа дээшлүүлэх аугаа их булаг руу хүн төрлөхтөн хамтаараа тэмүүлнэ гэсэн үг”.
Хоёр өөр нийгмийн тогтолцооны аль алинд нь амьдарч байсан шууд гэрчүүд яагаад иймэрхүү жиших үнэлгээгүйгээр тайлбар ятгалга хийдэг болсон бэ? Сэтгэл судлалын онолоор нийгмийн ямар тогтолцоонд амьдарч байснаас үл хамаараад ерөөс хүмүүн нь хөгширсөн хойноо бэлгийн ид идэвхитэй байсан үеэ амьдралынхаа хамгийн алтан үед тооцдог аж. Гэтэл “хөгжил зогссон тухай” онолын гомдлоо бэлгийн чадавхи буурсантайгаа биш амьдралын өртөг нэмэгдсэн, ядуурч буурсан зэрэг санхүү эдийн засгийн хүндрэл гээд юу дуртайтайгаа холбон тайлбарлаж байгаа юм.
Гэвч нөгөө талаас гол нь өөрийгөө нэг зуувал чөмгөө дундартал зүтгэж байгаад тавихгүй тас хазан шоронгоор дуусгана шүү гэдгийг одоогийн болон ирээдүйн төр баригчдад байнга сануулж буй хэрэг. Төрд орж ирсэн л бол зуулгах сэдэвгүй хүн гэж үгүй болчихсон нийгэм түүнээс үхтлээ айдаг болохоор тун таатай тайзан дээр дураараа тонгочих бололцоог түүнд олгож байгаа юм.