Нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй үг, нэр, нэршлийг дөнгөж хэлд орж буй балчир хүүхэд л хэлдгийг магадгүй эх эцэг нь ойлгож болох ч бусад хүнд ойлгомжгүй. Яагаад гэвэл балчир хүүхдэд туршлага суугаагүй байна, одоохондоо тархины багтаамж мэдрэмж ч нялхаараа байна. Харин насанд хүрсэн хүн бусдад ойлгомжгүй, эсвэл бусдын ойлголтоос шал өөр утгаар, зөвхөн өөрөө л ойлгох үг нэр хэрэглээд байвал түүнийг оюуны өсөлт нь зогсчиж гэх байхаа?
Хүүхдийн гарт шүдэнз бариулж болохгүй. Тэсэрч дэлбэрэх болон амархан шатах зүйл, мөн эм тариан дээр “Хүүхдээс хол байлга!” гэсэн анхааруулга үргэлж байдаг. Хүүхдийг гадуурхаж байгаа хэрэг биш, хариуцлага хүлээх чадваргүй, болох болохгүйг ойлгохгүй, хор холбогдлыг нь мэдэхгүй учраас л тэдэнд итгэхгүй байгаа хэрэг шүү дээ.
Хэсэг хүмүүс сайн дураараа цуглаад хэн нэгнийг сайн хүн, ноён нуруутай, гишүүн байхад тохирох нэгэн гэж хэлэлцэх нь иргэдийн өөрсдийнх нь эрхийн асуудал. Ийм маргаан, зөвшил, хэлцэл айл гэр албан газар, болгонд болж байгаа. Аль ч нээлттэй нийгэмд иргэд сонгуулийн бус цагаар төрийн түшээдийнхээ тухай шүүмжлэн хэлэлцэх, оронд нь тавих хүмүүсийг нэрлэн товлохыг хориглодоггүй байлгүй.
Хичнээн их хөрөнгө, цаг гаргаж бэлдсэн мэргэжилтнээ гудамжинд хөөгөөд гаргачихдаг ийм ардчилал хэнд хэрэгтэй юм гэж бодно. Аль л хүний адаг болсон, мэдлэг мэргэжилгүй усан тэнэгүүд нь нам мам гэж гуугачиж яваад дарга даамлаар шагнуулаад нийгмийн хөрөнгө завшихаар барахгүй төрийн ажлыг дампууруулж байгааг хараад Лхагваагийн бөөлжис цутгана. Тэрээр өөр шиг нь 15 мянган мэргэшсэн ажилтан гудамжинд хөөгдөж гарсныг дуулаад ухаан алдаж унахтай шахав. Нийгэм өөрт нь зарцуулсан мөнгө, цагийг 15 мянгаар үржүүлэх нь байна шүү дээ!
Умардуудын барьцаалчихаад байгаа бодит барьцаа бол Өмнөд Солонгос, тэр дундаа Сөүл хот. Өнөөдөр дэлхийн хамгийн том хотуудын нэг болчихоод байгаа Сөүл нь манай гаригийн техник технологи, соёл урлаг, эдийн засаг, иргэншил дэвшлийн нэг том төв болчихоод байгаа билээ. Хэрэв энэ төвлөрсөн хот цөмийн ч бай, ердийн зэвсгийн ч бай байлдааны золиос болох юм бол үр нөлөө нь бүх дэлхийд хохиролтой.
Манайд 400 мянга гаруй твиттер хаяг байх шиг байна. Фейсбүүк нь бол хэдэн сая хүрч байгаа байх. Гэтэл тэдний ихэнх эх сурвалж нь хэвлэмэл материал. Хэдэн сонингуудаа мөлжөөд л туугаад байгаа биз дээ. Манайд тэгтлээ бие даачихсан сайт байхгүй. Үнэндээ сайтуудын мэдээллийн гол эх үүсвэр чинь хэвлэмэл материал байхгүй юу. Бие даасан сайт гэвэл “baabar.mn” л байна. Бусад нь цөм сонингоос хусна. “baabar.mn”-ий юмнуудыг ч бас бүгдээрээ барьж аваад, хуулцгаана.