Монгол улсын Засгийн газар аж ахуйн бизнис эрхэлдэг, түүнд нь 120 орчим компани аж ахуйн нэгж буй, гэхдээ 90 хувь нь алдагдалтай ажилладаг. Нийт хүн амын 50 хувь нь Улаанбаатарт төвлөрдөг авч эрүүл мэнд, боловсрол, соёлын зардлын ихэнх нь 330 сумдад ноогдож буй. УИХ-ын гишүүдэд тойрогтоо өөрийн дураар хэрэглэ гэж 2004 онд 10 сая төгрөг тарааж байсан бол 2012 оны сонгуулийн өмнө 1,5 тэрбум төгрөг хуваарилсан нь бүтэн жилээр тооцоолоход 3 тэрбум төгрөг буюу тус болгонд нь 2 сая доллар болж байна.
Байж ядсан нэгэн байдгаараа хашгирч байгаам. Хамаг л уур бухимдал, дотор нь хуралдсан бачимдлаа бүхий л дэлхийг доргиотол нэг мөсөн дэлбэлэн гаргаж буй. Тэр ядарчиж… Тэр цааш нь тэсэхээ больж… Магадгүй түүний сүүлчийн чарлаан байх… Магадгүй тэр нь түүний анхааруулга, сэрэмжлүүлэг байх. Магадгүй түүний амиа хорлол байх. Магадгүй энэ нь түүний үхэл байх…
Өлссөндөө, ядуу байгаадаа уурлахаас илүү ШУДАРГА БУС явдалд нийтээрээ бачимдаад байгаа юм аа.
ХХ зууныг хүртэл монголчууд олон аялгаар ярьдаг байсан боловч уйгараас авсан босоо бичигтээ захирагдан үндсэндээ нийтлэг нэг хэлтэй байлаа. 1930-аад оны үед СССР дэх Буриад Монголд хорь буриад аялгад захируулсан кирилл үсгийг, Халимагт халимаг-торгууд аялгад түшиглэсэн кирилл үсгийг нэвтрүүлснээр цоо шинэ салбар хэл үүсэх хандлага буй болжээ. Монгол улс II дайны дараагаас халх аялгад түшиглэсэн кирилл үсэг нэвтрүүлснээр өөрөөсөө олон монголчуудтай Хятадын өвөрлөгч монголчуудаас мөн аажмаар ялгагдаж эхэлжээ.
Нүүдэлчид түүхийн туршид нэг шашинаас нөгөө рүү шилжин явсаар ирсэн. Энэ явцдаа түрүүчийн шүтлэгээ ор тас марталгүйгээр шинээр орж ирсэнтэй нь холин прагматик байдлаар өөриймшүүлж байлаа. Шинэ шүтлэг орж ирэхэд түрүүчийнхийгээ үгүйсгэн заримдаа харгис хэрцгийгээр устган сөнөөж байсан авч тэндээс маш олон санаа, ёс журам, ритуал ёслол, авч үлдэж байв. Ингэхээр монголчуудын уугуул үндэсний шашин аль нь вэ?Анхных нь уу, сүүлчийнх нь үү, удаан ноёлсон нь уу, оюун санааны хувьд тус болсон нь уу, хөгжил дэвшилд хүргэсэн нь үү…?
Өргөн уудам талд ганц нэгээрээ салангад суух нүүдэлчдэд тухайлсан жорлон хэрэггүй байж. Ер нь хотжил дагасан хэрэгцээ.