Өнгөрсөн олон жилийн туршлагаас харахад хамгийн их маргаан дагуулсан, хамгийн их зөрчигдсөн заалтууд “Монгол улсын төрийн байгуулал” гэсэн бүлэгт бий. Иймээс сонирхуулах үүднээс энэ удаа 18 жилийн өмнө бичиж УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн төслийн Гуравдугаар бүлгийг сонирхсон нэгэнд нь толилуулж байна.
Ийнхүү номхон дорой, төр нийгэмдээ үнэнч, улстөр, урлаг, утга зохиолын хувьд ижил үзэл баримтлалтай хүлцэнгүй хомо советикусууд нь догшин ширүүн, мораль этикийн хувьд зэрлэг балмад, орчноо зөвөөр эрүүлээр дүгнэх чадваргүй, хүлээцгүй, ярдаг, хуулийг үл тооморлосон, хуулиас гадуур амьдрахыг илүүтэйд үздэг хомо пост-совэтикус хүн болон өөрчлөгдсөн. XXI зууны иргэншиж соёлжсон, ердийн иргэд болон хувирахад тэдэнд нэлээд цаг хугацаа хэрэгтэй. Магадгүй дахиад 2-3 үе солигдох шаардлагатай байх. Иймээс хомо пост-совэтикус хэмээх нь дамжлагын шат юм боловуу даа.
Дэлхийд салхины гурван том урсгал байдгийн нэг нь Монголын говиор дайрдаг. Технологийн дэвшлийн буянгаар ганц салхин сэнс 8 мегаватт эрчим хүч гаргадаг бололцоо буй боллоо. Гэтэл аймгийн төв дундачаар 4 мега хэрэглэдэг.Монголоор дайрч буй салхи 8 терраватт, нар нь 5 терраватт эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой гэнэ. Өнөөгийн Хятад улсын хэрэглээ үүнтэй харьцуулахад ердөө нэг терраватт шүү дээ.
Гэхдээ мань хүн нэг үнэн үг хэлсэн: “Реформ, эдийн засгийн шинэчлэл гэдэг бол улс төрийн шийдвэр. Ийм том шийдвэрийг элгээ эвхсэн доожоогүй юмнууд хийдэг ч юм биш. Над шиг зоригтой, юунаас ч айдаггүй. улс төрийн мэдрэмж ухамсартай шийдмэг хүн хийдэг юм!”. Манай хүн боловсрол нимгэн, гүжирмэг, муйхар нэгэн л дээ. Гэхдээ итгэл үнэмшил нь төрөх юм бол зоригтой шийдвэр гаргаж чаддаг юм билээ. Хэрэв асуудлыг зөвөөр ойлгож чадвал улс орноо, ард түмнээ аврах шийдмэг шийдвэр гаргаж магадгүй л юм. Үнэхээр ч хэнд ч тал алдахгүй гэж үхээнц царайлан тал тал тийшээ царайчилсан “элгээ эвхсэн доожоогүй юмнууд”-аас залхвал залхах боллоо. Улс орноо өөд татаж магадгүй "азаа үзэх" мянган сонголт бий, хамгийн муу сонголт бол юу ч хийгүй байх.
Өнөөдөр Монголын өнцөг булан бүрээс энэ гурвалжин руу шилжих хөдөлгөөн хийгдэж байгаа нь нууц биш. Явган нүцгэн, машинтай морьтой, малтай гэртэйгээ, Увсаас, Архангайгаас, Завханаас... Хэрэв зохиомлоор буй болгосон мөнөөх гурван зуу гаран сумдаа барьж байх гэж гаргаж байгаа их хөрөнгөө энэ гурвалжин руу хандуулуулбал Дархан, Эрдэнэтийг хэд дахин томруулан тэлж болохсон. Нэг талаас хүмүүсийн амьдралын чанар дээшлэнэ. Хүүхэд сургуульд, хүмүүс эмнэлэгт илүү ойр болно. Чанарын дээшлэлтийг хэн ч маргахгүй биз. Илүү соёл урлагт дөт болно. Хүнийг заавал алслагдсан суманд хүчээр зовоож байх хэрэг хэн хэндээ бийсэн бил үү! Нөгөө талаас улсын зарлага хамаагүй багасна. Сумын төв дээр сурч байгаа хүүхдийн өртөг хотынхоос хэд дахин илүү байна. Сумын төвд нэг айлд очиж буй цахилгааны өртгийг том хотынхтой зүйрлэх арга бий юу? Зам харгуй, тээврийн зардлаа бодолцвол толгой эргэж гүйцэх байх.
Жүжигчин Сосорбарамыг гурван зуу шахам хүний нүдэн дээр алж орхилоо. Буудчихсан. Харин хэн алсныг ёстой бүү мэд. Икс түцийн хэдээс гарцаагүй, гэхдээ яг хэн нь гэдэг нь мэдэгдэггүй. Аглуу юу, Нарансолонго уу, Тэмүүжин үү, Төөгий юу, Онон уу, Онон гэхэд эрэгтэй нь үү, эмэгтэй нь үү? Сосорбарамыг үхчихээр энэ хэд цөмөөрөө баярлаж байгаа юм. Мөрдөн байцаагчид өчихдөө бүгд өөрсдийгөө Сог алах шалтгаантай байсан гэдэг байгаа.