Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Мөнхийн дайсан-Япон

Монголын шинэ үеийнхэн Японыг үзэн ядах хүмүүжлээр өсч бойжсон юм. Ерөөс алив дарангуйллын нийгэм өөрийн сонгосон дайсантай, түүнийхээ эсрэг хүчтэй суртал нэвтрүүлэг тогтмол явуулж байх нь тогтолцоогоо бат авч явах нэг арга нь байдаг. Их хядлагын үеэр хэдэн арван мянган хүнийг чухам Японы тагнуул, Японтой холбоотой байсан хэргээр хядан устгасан болохоор хэдийгээр нам, төрийн олон хүнийг хилс хэрэгт гүтгэсэн боловч үнэхээр улс орны тусгаар тогтнолд Японы аюул заналхийлж байсан гэдгийг батлахын тулд Японы эсрэг үзэл суртлыг тасралтгүй хүчтэй явуулж байлаа.

Халх голын тулалдаан

Японы цэргийн дээд удирдлага квантуныхны ойлгуулсан дагуугаар Халх голыг байгалийн хил гэж үзэж уг хилийг хамгаалах үүрэг өгөхийн зэрэгцээ БНМАУ-ын нутагт цөмрөн орохыг хатуу хориглосон юм

Орос, Хятад хоёр Монгол гүрнийг хэсэглэн хувааж авлаа

1688 онд Галдан Халхад довтлон орсон явдал нь Орос, Хятад хоёр тохиролцон Монгол улсыг хуваан авснаа баталгаажуулсан Нэрчүүгийн гэрээг байгуулах үндсэн шалтаг болсон юм. Ингээд Манжийн хаан Оросын хүссэн бүхнийг зөвшөөрч оросууд ч Манжийн шаардлагыг дагаж Нерчугийн гэрээг 1689 онд яаравчлан байгуулсан.

Салан тусгаарлах санаархал

Шижээ, Бадрах нар ярилцаж байгаад Монголд халх бус ястнаас бүрдсэн автономи муж шинээр байгуулах санаа төрүүлэн хөгжүүлжээ. Шинэ санаа явсаар төсөөллийн шинэ улсад нь Монголоос Ховд, Увс аймаг, Тагна Тува улс тэр чигээрээ, Шиньжаанаас уйгар бус үндэстнүүд багтах юм боллоо

Арагшаа сарвайсан гар

Ханддорж нар Орост сэм явсны дараа сэжиг авсан Саньдо амбан Бадамдоржоос тулган асууж улайлгаж байв хэмээн нэг нэгнээсээ хуулсан түүхийн баримтад тэмдэглэсэн байдаг. Хэргийн мөрөөр хөөвөл Бадамдоржийг Саньдо амбан дуудаж Цэрэнчимэд, Ханддорж нарын тухай шалгаахад “Би мэдэхгүй, харин чи үүнийг мэдэж байх үүрэгтэй юм байгаа биз дээ” гэж мохоож байсан аж.

БҮГД НАЙРАМДАХ ДОРНОД МОНГОЛ АРД УЛС

1946 оны 1-р сарын 15-нд “Бүгд найрамдах Дорнод Монгол ард улс” гэдгийг тунхаглав. Засгийн газрыг 15 гишүүнтэйгээр байгуулж Буйнмандыг тэргүүнээр томилов. Улаан-хөх-улаан талбайн голд зөрүүлсэн хадуур, шилбүүр бүхий дүрстэй төрийн далбаатай болжээ.