Хөрвөх чавартай удирдлага, менежментийн тухай энэ ярианд ихэвчлэн ”байгууллага, хүмүүс” гэдэг үгийг ашигласан байгаа боловч бүхэлдээ бол тогтолцооны тухай юм. Хүмүүс ч гэсэн тогтолцооны нэг хэсэг нь, тэр тогтолцоог, дүрэм журмыг бий болгож байгаа эд эс нь. Тэгэхээр тогтолцоог шүүмжлэхээсээ өмнө түүнийг бий болгож байгаа хүмүүстэй, хүмүүс хоорондоо ажиллах ёстой гэсэн үг. Тогтолцоо буюу байгууллага гэдэгт төр, нам, төрийн байгууллагууд гээд бүгд багтана. Тэр бүгдийг үр дүнтэй, ажиллуулахад, өөрчлөгдөж хөгжихөд энэ ном тус дөхөм, гарын авлага болох юм л даа.
Сүүлд Франц улс манайхтай “Ураны төсөл дээр хамтарна” гээд хэлчихлээ. Манайх шиг ядуу эзийн засагтай, хоёр том хөршийн дунд оршдог, хүн ам цөөн, хөгжил буурай оронд гуравдагч орны том хөрөнгө орж ирснээр наанадаж эдийн засгаа сэргээх, цаашлаад улсынхаа аюулгүй байдлыг хангах бас нэг арга зам юмаа гэж үздэг. Украинд тохиолдсон шиг халдлага, цөмрөлт боллоо гэхэд Франц улс, Европын холбоо өөрийн хөрөнгө оруулагчдаа хамгаалахын тулд биднийг хаяхгүй ээ л гэсэн үг шүү дээ.
Улсын ажлаас өөр сонголтгүй, хувийн бизнес, хувийн өмч хориотой байсан Социализмын цаг дуусаад 33 жил болж байхад тэр л сууриар харсан тогтолцоогоо дахин 30 жил зүтгүүлэхээр хууль оруулж байгаа нь “нийгэмдээ таарахгүй гажсан тогтолцоог зориуд байлгах “гажиг” сонирхол байна уу гэж хардмаар.
Ажил хийж цалин авдаг хоёр хүн нийлээд ажил хийдэггүй, татвар төлдөггүй, өөрт нь ямар ч хамааралгүй, огт танихгүй гурав дахь хүний тэтгэврийг төлөх гэнэ. Ийм хууль байж болох уу?
Англи хэлийг үгүйсгэсэн улс орнуудыг гурван янзаар тодорхойлсны нэгдүгээрт "Нэг нам, нэг дарангуйлагч руу явж байгаа, системийн хямралд орсон улсууд. Тэд ард түмнээ дэлхийгээс тасалж, нийгмийн сэтгэл зүйг үзэл сурталжуулах бодлого хэрэгжүүлдэг" гэсэн байна.
Ц. Амгаланбаатартай ял наймаалцсан хүн нь Ц.Элбэгдорж, Б.Хурц биш, Ц.Нямдорж, Х.Нямбаатар байх магадлалтай. Өмнө нь нэг удаа Ц.Нямдорж өөрөө шорон луу явж орсон бол энэ удаа ХЭҮК-ийнхон өмнөөс нь ажлыг нь хийж өгч байна.