У.Хүрэлсүх өмнө нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, “төрөх эмнэлгээс ХӨСҮТ рүү шилжүүлсэн нялх биетэй эхийг тавчиктай нь зөөсөн” хоёр сайдынхаа өмнөөс хариуцлага хүлээж огцорсон. Хүний эрхийн асуудал дээр ийм хэмжээний зөрчил илэрвэл тэр хэмжээний хариуцлага нэхнэ гэдгийг Л.Оюун-Эрдэнэ өдийд толгойдоо хийчихсэн суух ёстой.
Тиймээс энэ асуудлыг Хүний эрхийн дэд хороогоор хэлэлцсэн болоод зогсож болохгүй. Энэ асуудлаар УИХ дээр Нээлттэй сонсгол явуулах хэрэгтэй.
Тэтгэврийн сангийн алдагдлыг бууруулах нь төрийн бодлого, сан удирдаж байгаа нөхдийн менежментийн асуудал болохоос биш тэтгэвэр авагч нарын нуруун дээр буулгадаг ял биш.
Ардчилсан Үндсэн хуулийн хоёр дахь эхийг барилцаж, Үндсэн хуулийн зарчим, үзэл санаанд үнэнч байхаа тангарагласан УИХ-ын даргад тэр зэргийн ёс зүй бий гэж найдна.
Эрүүл саруулаар бодоод үзвэл Д.Сумьяабазар нь яавч Яармаг руу нүүхгүй. Үлдсэн ганц боломж нь Э.Бат-Үүлийгээ УИХ-д оруулж ирээд 2013 онд УИХ-аар баталсан хотын шинэ төлөвлөлтийг хэрэгжүүлэх, хотын захиргааг Баянхошуунд нүүлгэх. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг. Сонгиночуудад сонголт нь байна.
Үзэл санаа, үнэт зүйл, итгэл үнэмшил гэдэг улстөрчийг амьд байлгадаг цор ганц зүйл. Э.Бат-Үүлээс арав, хорин жилийн дараа улс төрд орсон 70-аад оныхон аль хэдийн арчигдчихаад байхад Э.Бат-Үүл “рингэн дээр” тэсээд байгаа шалтгаан энэ.