Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Дундаж монгол Долгорын зайлшгүй сурах ёстой хэл

Хэдий Унгарт ч гэлээ солонгос монгол хүмүүс хоорондоо англи хэлээр ярина. Англи хэл, мажар хэл, монгол хэл, хангүг хэл. Ажил хийхэд энэ дөрвөн хэлийн аль нь их хэрэг болсон гэж та бодно. Бодит байдал дээр биеийн хэл номер нэг хэрэгтэй хэл байж шүү дээ. Тэгээд Долгорын анзаарснаар бидний монголчууд чинь хүний хамгийн сайн эзэмшсэн байх ёстой энэ биеийн хэлэмжээр харин ч нэг сөрөг хүмүүс байдаг шүү. Харц нь ширэв татав хийхдээ хурц бөгөөд хурдан. Харилцаж буй хүнтэйгээ харилцья, ярилцья гэх эерэг өгүүлэмж өгүүлэхийн оронд бидний бие үл тоох, холдохдоо түргэн гэж жигтэйхэн. Мэндлэх, талархах баяртай гэдгээ илэрхийлэх харилцааны олон жижиг үйлдэл дээр хайнга хандахаар харилцаа их хэцүү болдог юм байна.

Х.Тэмүүжин: Х.Баттулгын хүсэлт гаргасан Цэцийн шийдвэрээр У.Хүрэлсүх хонгилын эзэн болох гэж байна

Бөгсөөрөө шалан дээр суучихсан байгаа АН нүх ухаад доошоо үсэрдэггүй л юм бол үүнээс илүү уруудах боломж байхгүй. Эрх биш АН-ын гишүүн бүр дотроо нэг юм бодож байгаа байлгүй дээ.

У.Хүрэлсүх хаан байлаа ч хүний амиар наадах эрх байхгүй

Төрийн яам, агентлагууд, цэрэг, цагдаа, хүчний байгууллагууд нь хэдэн мянгаараа цуглаад, халдвар хамгааллын дэглэмээ зөрчөөд нэг нам, нэг даргын төлөө "амиа золиослогч" болоод явж байхад УОК юу харж, юу хийж суугаа юм бэ? Цэрэг хүн хүн биш, цэргийн амь амь биш үү?

Ковидтой зуны наадмыг үзье

Ковид гарснаас хойш манай эрх баригчид нэг ч удаа өөрсдөө шийдвэр гаргаж байгаагүй. Ямар нэг аргаар дунд нь яс хаяж хэрэлдүүлээд дийлсэн талд нь ордог, "иргэд ингэж хүслээ" гээд шийдвэрээ гаргаад явдаг байсан. Энэ удаа ч гэсэн тийм заль мэхэнд нь автмааргүй байна.

Ялагчаа ичээсэн сонгууль

Онолын хувьд бол нэг нэр дэвшигч санал өгсөн нийт сонгогчийн 60 хувиас давсан, 70 хувь хүрсэн тохиолдолд тухайн улс оронд дарангуйлал тогтсон, ардчиллын институц бодитоор байхгүй гэж үнэлэгддэг.

Ардчилсан төртэй байх эсэхийг сонгох сонгууль болно

Монголчууд маш олон удаагийн сонгуулийг өгөхдөө эрх мэдлийн буюу улс төрийн тэнцвэрийг хадгалж ирсэн байдаг. УИХ, орон нутгийн эрх мэдлийг нэг талд нь өгсөн бол Ерөнхийлөгчийн эрх мэдлийг заавал нөгөө талд нь өгдөг. Энэ тэнцвэр ганцхан удаа алдагдсан нь 2005 онд Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгосон явдал. Тэр нь алдаа болсныг ухаарсан учраас дөрвөн жилийн дараа хэмжээгүй эрхт хаан болчихоод байсан Н.Энхбаярыг суудлаас нь буулгаж, Ц.Элбэгдоржийг сонгосон.