Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

МАЛ ба МАХ

Хэнтийн “Алтан” хэмээх Мажиг гуай яг ийм бизнэс хийсэн байдаг юм. Өвөл нь хэдэн шар шахаж бордоод Багануур хавийн айлуудын махны ногдлыг хааж, чамгүй мөнгө олдог болжээ. Гэтэл, нэг нөхөр мөнгөө өгөхгүй унжаад хэрүүл хийсэн чинь “чамайг нэг чадна даа” гэж занасан аж. Гай болоход тэр айл нь Намын хянан шалгах хорооны орлогч дарга, нэг айхавтар өвгөний орж гардаг, ходий түншийнх байжээ. Мажиг гуайг мөнгөө нэхсний хариуд өнөө айхавтар дарга ахдаа матаж, “Энэ этгээд болбоос нийгмийн туст хөдөлмөрөөс зайлсхийн, дамын наймаагаар баяжиж байгааг шалгаж өгөх” хүсэлт гаргажээ. Тэр ёсоор нь шалгаад Мажиг гуайг шоронд хийсэн гэдэг. Ардчилсан хувьсгалын дараагаар Мажиг гуайнх Хэрлэн голын хөвөөнд зусаж байхад нь уулзаж, өөрөөс нь сонссон яриа шүү.

Пүрэвдоржийн тарни

Хонь хариулж яваад нэг сонины тасархай олоод бөөн баяр болов. Тэр үед сонин олсон хүн баярладаг байж. Ядаж тамхи орооно, бэлэг бооно, гал ноцооно, гарын тос арчина, биедээ хэрэглэнэ. Мэдээж хэрэг, бичиг мэддэг бол уншина. Сонирхолтой нь сургуулийн өмнөх насны хоньчин хүү сүүлийн шалтгаанаар олзондоо баярласан юм даа.
#нийгэм #нийтлэл

“НӨӨВТ” ба СУГАЛАА

НӨАТ бол татвар мөн боловч түүнийг төлөхгүй байх боломж байдаг нь сонин. Бүүр хуулийн хүрээнд шүү.

Монгол хуушуур (наадмын)

Монгол наадмыг хуушуургүйгээр төсөөлөх аргагүй. Гадаадын зарим сурвалжид “Монголчуудын эрийн гурван наадамд морь, бөх, сур/хуушуур орно” гэж бичсэн байдаг гэсэн.
#чөлөөт цаг #нийтлэл

Үндэсний “Хуурамч долоо хоног”

Хүмүүс эхлээд ухаалаг гар утсаа буруутгаж байж. Баасан гаригийн орой найзуудтайгаа доргихоор төлөвлөсөн залуугийн утаснаас эхнэр рүү нь мессеж нисч “Танай хүн чинь ууж идэх л юм сэдээд байна, бушуухан залгаач” хэмээн сануулснаас эхэлж.
#нийгэм #нийтлэл

Шинээр төрөхийн баясгалан

Бусад өдөр гоёсон хүн содон л болохоос гоё үл харагдах нь сонин. Баярлаж байгаа хүн л хамгийн үзэсгэлэнтэй, баярлаж байгаа хүний өмссөн зүүсэн л хамгийн гоё гэдэг нь тэр ажээ. Хорвоо дэлхий гоё ч биш, муухай ч биш. Гагцхүү хүн л түүнийг сайхан болоод муухай харагдуулах ажаам.