Цэнддоо

@tsenddoo
558
нийтлэл
26,032,100
уншигдсан
10,964
сэтгэгдэл

Хуулийн сураг

Тэтгэврийн шинэ сайхан хууль гарах гэж байгаа юм байна. Энэ хууль гарснаар залуу үеийнхэн тэтгэвэрт гарахын сайхныг мэдэрч, бушуухан хөгшрөхийн мөрөөст автах учиртай аж. Тэр хэрээр нялхсын эндэгдэл буурна гэж судлаачид хэлэв. Нярайчуулд ч гэсэн “хүний хорвоод төрснийх тэтгэврийн бараа хараад буцахсан” гэх хүсэл төрөх номтой гэсэн.
#улстөр #нийтлэл

Том боовноос (мэдээж хэвийн) ухаалаг боов (мэдээж тавгийн) руу

Хүүхдүүд хүртэл санаа суугаад байна. Энэ нь саяхан засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг гэрчлэх хүрээнд хүүхдүүдээр хийлгэсэн цээж бичгээс тодорхой харагдав.
#нийгэм #нийтлэл

Олон улсын хамаатны жил

Өнгөрч байгаа он манай оронд болон дэлхий дахинд хамаатны жил байлаа. Манай засгийн тэргүүн хамаатнаа дэргэдээ татахын мөн болж байхад Умард Солонгосын удирдагч болохлоор хамаатнаасаа салахын түүс болж байх жишээний. Батзандан гишүүн өөрийнх нь нэр алдарт сэвтэй байдал үзүүлсэн тул төрсөн ахыгаа ажил албанаас нь салгахыг шаардаж байхад Улаан сайд алдар нэрээрээ золио хийн шинэхэн хадам дүүгээ дарга болгохоор хөөцөлдөх байдалтайгаар бичигдэх аж.
#нийгэм #нийтлэл

Ухаалаг даргын эрэл дуусав

Азиз Несины нэг өгүүллэг байдаг даа. Цоо эрүүл хүнийг хотын даргаар сонгоод орхихоор л галзуурчихдаг тухай. Тэр хотынхон өнгөтэй өөдтэй болгоноо даргаболгоод дуусгасан түүхийг тэнд өгүүлнэ.
#улстөр #нийтлэл

Юм юмнаас

Шударга иргэдийг тагнах мөрдөх явдал хэрээс хэтэрлээ. Ер нь бол шударга иргэн болох эхний шалгуур бол мөрдөгддөг байх билээ. Өчигдөр автобусанд суухад дөчөөд мөрдөгч хамт явлаа. Кондуктор билет таслах байдлаар халхавчлан зориуд дөхөн ирж тандав.
#нийгэм #нийтлэл

Монгол үсгийн ягаан толгой

Зарим нэг үсгийн хугацаа дууссантай холбогдуулан хэрэглээнээс хасах асуудал унтарснаар Монгол цагаан толгойноос зүй бус хорогдол гарах аюул багаслаа. Ер нь малын зүй бус хорогдол их гардаг улирлын босгон үсгээ цөөлөх нь муу ёр, харин ч нэмэх учиртай байдаг гэнэ.
#нийгэм #нийтлэл