Нийгэм, улс төр 8,366 нийтлэл байна

“Эрдэнэт”-д нүүрлэсэн ээлжит тонуул

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өчигдөр ”Эрдэнэт” үйлдвэрийн “Монголын зэс” корпарацийн эзэмшиж байсан 49 хувийг төрийн мэдэлд хураан авах шийдвэр гаргажээ. Уг асуудлыг маргааш УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн хэлэлцэх юм.
#улстөр #нийтлэл

Ерэн оноос хойш чөмгөө дундартал зүтгэсэн баялаг бүтээгчдээ баатрууд минь гэж харах цаг болжээ

Өнөөдөр манай улсад 200 мянган тэтгэврийнхэн, 200 мянган оюутан, 200 мянган төрөөс цалин хүртэгсэд, цаана нь бас 200 мянган огт ажил хийх хүсэлгүй иргэд байгаад нэг сая гаруй хүүхдийнх нь хамт 200 мянган баялаг бүтээгчид тэжээж байна гэж Монгол Улсын төрийн тэргүүн нэгэнтээ хэлсэн.
#нийгэм #нийтлэл

Дурлах, зүүдлэх, унших гурав адилхан буюу уншигчийн арван эрх

Бидний багад эцэг эхчүүд ном их уншлаа гэж загнадаг байж билээ. Ялангуяа орондоо ном аваад шургавал нүд муудна хэмээнэ. Тэгэх тусам нь улам л уншдаг байлаа. Идэхийг хориглосон жимс хамгийн амттай нь байдаг гэгч л болж байж дээ, одоо бодоход.
#нийгэм #нийтлэл

Ном ба нойр

Тэрээр нойр нь хүрэхгүй байсан тул орондоо ном уншив. Ганц хуудас дуусгаагүй байтал нүд нь анилдаад эхэллээ. Бушуухан чийдэнгээ унтраагаад хөнжлөө лавхан татаад нүдээ анилаа. Гэтэл юун унтах, тэр дороо нойр нь сэргэчихэв. Хэсэгтээ унтах санаатай баахан хөрвөөв. Нойр бүрэн хульжижээ.
#нийгэм #нийтлэл

Монгол киноны нэг “Өглөө”

…Зууны гэх нь юу юм бэ харин одоогоор Монголын киноны түүхэнд хийгдсэн бүх киноноос хамгийн шилдэг нь “Өглөө” кино юм. Учир нь “Цогт тайж” кинонд Орос мэргэжилтнүүдийн тархи толгой гол үүрэг гүйцэтгэсэн бол “Өглөө” кино нь үзээд үзээд ханашгүй цэвэр МОНГОЛ КИНО шүү дээ…
#нийгэм #нийтлэл

“Галын шугам” дээр Л.Гантөмөр ганцаараа юу?

Хоёрхон хоногийн дараа АН-ын даргыг сонгох сонгууль болох гэж байна. Сунгаа эхэлсэн цаг үеийн сэтгэл хөөрөл унтарч, бүх зүйл хуучин байрандаа буув. АН-ын дарга З.Энхболд бүтэн зургаан сарын дараа хэвлэл мэдээллээр гарахдаа “АН-ын даргын сонгуульд УИХ-ын гишүүдийг дэмжих ёстой.
#улстөр #нийтлэл

Экспансия

Оросын хэвлэлүүдээс Орос-Хятадын харилцааны талаар гарсан нийтлэлүүдийг уншихад экспансия гэж их бичсэн байх юм. Энэ нь expansio гэдэг латин үг бөгөөд тодорхой улс гүрэн, ард түмний болон соёлын нөлөөний тэлэлт, тархалтыг илэрхийлэхэд голдуу хэрэглэдэг юм билээ.
#нийгэм #нийтлэл

“Сум”-тай боловч “сонгогч”-гүй сунгаа

Ардчилсан нам шинэ даргаа яг сонгодгийн даваан дээр хэзээ мөдгүй ажлаа өгөхөө хүлээж суусан З.Энхболд дарга гэнэт гарч ирээд сонгогчид буюу гишүүдийнхээ 15 хувийг шууд “блок” хийж орхив
#улстөр #нийтлэл

Ардчиллыг залуужуулах тогтоол ба АН-ын даргын сунгаа

Өнгөрсөн оны гуравдугаар сарын сүүлчээр манайхан УИХ-ын ээлжит сонгуулиа явуулахаар ид идэвх орж байх үеэр Олон улсын парламентын холбооны 134 дүгээр чуулган хуралдсан юм.
#улстөр #нийтлэл

Феодалын хөрөнгийг хурааж болдоггүй юм

-Ард түмэн бөөн баяр аа. Эрдэнэтийн 49 хувийг ард түмэн бидэндээ эргүүлж авах юм байна. Бас ард түмэн биднийгээ баяжуулахын оронд өөрөө баяжсан пяадалуудын мөнгийг офшоороос нь хурааж ирээд ард түмэн бядандаа өгөх юм байна.
#нийгэм #нийтлэл

“Намаа алсан” З.Энхболд шийтгэлээ өөрөө сонгох уу, АН-ынхан!

АН-ын “таван сумтан”-даа анхаараад намын даргаа мартчихаж. Наад таван нөхөрт чинь “сум” өгсөн тэр том дарга л өдийг хүртэл намаа ялагдуулсан, нэр хүндийг нь унагасан хариуцлагаа ямар аль хэлбэрээр хүлээх, товчхондоо яаж шийтгүүлэхээ өөрөө сонгоод байх юм.
#улстөр #нийтлэл

АН малгайгаа биш, толгойгоо солих хэрэгтэй

2012 оны сонгуулиас бүр өмнөх явдал. Ардчиллыг дэмжигч залуусыг оролцоог дэмжих зорилготой байгуулсан “Нэг Ардчилал” клубийнхэн сонгууль болохоос хоёр жилийн өмнөөс эхлэн “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” сэдэвт хэлэлцүүлгийг бүх аймаг, орон нутгаар явж хийсэн юм.
#улстөр #нийтлэл

Зуун настай Монгол ламд золгон мөргөв

Саяхан Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз Ц. Оюундарийн бүтээл “Дүрвэгсдийн жимээр” хэмээх баримтат кино толилуулав. Уг кинонд хэдэнтээ дурдагдсан, бичлэг яриа нь мөн гарсан Жамбалдорж ламтанд миний бие 2009 онд золгон, бичил ярилцлага авч байсан юм.
#нийгэм #нийтлэл

Зэрлэгүүдийн түрлэг

Айл болгонд, булан болгонд хөлчүү хүмүүс завьжаараа хөөс сахруулан улс төр ярьж цаг нөхцөөх нь Монголын хамгийн түгээмэл дүр зураг болжээ. Тэтгэвэрийн жаал мөнгө нь аманд ч үгүй хамарт ч үгүй, хүү нь шоронд, охин нь Улаанбаатарын өмнө Лениний хөшөөний дор. Өвгөн хүнтэй ч зүгээр юм ярьчихгүй намчирхаад л улс төржөөд л, улс төрийн зарим луйварчдыг зүхнэ, огт ялгаагүй нөгөө заримыг нь амаа олохгүй магтана.
#нийгэм #нийтлэл

Билгүүн ухааны шастир

Хүн эрх чөлөөгөөр ангаж цангадаг. Үргэлж түүнийг эрэн бэдэрдэг. Эрх чөлөө бол ухамсрын гүн дэх цөм. Хайр бол түүний хүрээ тойрог. Эрх чөлөө, хайр хоёроор ханасан хүн амьдралд харамсах зүйлгүй болдог.
#нийгэм #нийтлэл

Цагаан сар, хар нулимс

Цагаан сараар золговол жилдээ багтаж үхэх гэнэ. Золголтоо хорин дөрвөн цагаар зөрүүлж орхивол шүү дээ. Нарийн эд байгаа биз? Гэр бүлээрээ гайтай 24 цагийг нь зөрүүлж орхивол голомт нь цайрах аж.
#нийгэм #нийтлэл

Түүнээс ойлголцол, нэгдэл нягтрал л харагддаг

Өнөөдөр Монголын улс төрд хэлсэн ярьсандаа байдаг, гуйвж дайвдаггүй, ялалт ялагдлын аль ч үед намынхаа байранд, гишүүдийнхээ дунд таваргаж явсан, явж ч байгаа тийм л улс төрч үнэ цэнэтэй байна.
#улстөр #нийтлэл

Сумтай таван гар

Ардын намтай харьцуулбал Ардчилсан нам нь амралтын өдрөөрөө хог түүх буяны ажил хийхээр голын эрэг дээр ирчихсэн байгаа улсууд шиг санагддаг. Зарим нь суугаад хуучлана.
#улстөр #нийтлэл

Дөрвөн Ерөнхийлөгчийн дөрвөн гадаад бодлого

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ жил халаагаа өгнө, хэдхэн сар үлдлээ. Монголчууд угтаж авсан шигээ бас үдэж өгдөг сайхан заншилтай ард түмэн. Харин улс төрчдөд хатуурхахдаа заримдаа хэт туйлширдаг.
#улстөр #нийтлэл

“Сумтай” тавын хэн нь вэ?

Сум атгасан таван нөхөр Монголоороо нэг тойрч эхлээд чамгүй хугацаа өнгөрлөө. АН-ын даргын сунгаа явагдаж байгаа нь энэ. Сонгогдсон нэг нь Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны сонгуульд намаа авч орно.
#улстөр #нийтлэл

Сунгаа: Болтугай

АН-ын сунгаа шувтрах өнгөндөө орлоо. Сонин хачин нь дундрашгүй. Тус бүрдээ таван сумтай гараанаас хөдөлсөн нэр дэвшигчдийн ганзага газар газрын бэлгээр дүүрчээ. Бэлэг юм чинь бэлгэдэл хаа мундах вэ.
#улстөр #нийтлэл

АН-ын залуучуудын орон зайг ах дүүсээрээ дүүргэх үү?!

Ардчилсан намыг шинэчлэхийн төлөөх шахалт, шаардлага юутай ч арваад жил тасарсан Их хурлаа хуралдуулж, намын даргын сунгааг эхлүүлж чадлаа. Харин одоо өрнөж байгаа үйл явц, тодруулбал намын даргын сонгууль нь бодит үр дүн, өнөөх зорьж хүссэн шинэчлэлийнх нь эхлэл болж чадах уу?
#улстөр #нийтлэл

Сум баригч Сараха

Сараха бол миний шүтээн. Зүрх сэтгэлийг минь эзэмдсэн өнө эртний хайр. Чи Сарахагийн нэрийг урьд өмнө сонсоогүй байж магад.
#нийгэм #нийтлэл

Содномын Энхцэцэг: Элчин сайдын яам, Конгрессын номын сан дамнан хуралдсан илтгэл, үзэсгэлэн, монгол хөгжим бүхий цогц арга хэмжээ болно

АНУ дахь Монгол Соёлын Төвөөс Элчин Сайдын Яамтай хамтран Вашингтон хотноо жил тутам Олон Улсын Монгол судлалын бага хурал зохион байгуулсаар арван жилийн нүүрийг үзжээ.
#нийгэм #нийтлэл

ХСҮТ-ийн захирал, доктор, профессор Ph.DЖ.ЧИНБҮРЭН: Элэгний өвчлөлийг шийдчихвэл нийт хавдрын 40 хувийг шийдлээ гэсэн үг

“Элэгний” Ж.Чинбүрэн эмч Хавдар судлалын үндэсний төвийн захирал /ХСҮТ/-аар очоод удаагүй байна. Монгол дахь элэгний оношлогоо, эмчилгээ, хагалгааны хамгийн эрэлттэй эмч түүнийг “Хавдар”-ын даргаар очиход зарим хүн “Эмчээ хийж байхгүй” хэмээн хармалсан, харамссан аястай байсан.
#нийгэм #нийтлэл

Ардчилсан намд хувьсгалч биш шинэчлэгч хэрэгтэй

Ардчилсан намын даргын “сунгаа” арав гаруйхан хоногийн дараа өндөрлөнө. Нэр дэвшигчид нь нийт 21 аймгийг бараг туулж дуусав. Бүгдээрээ л “намын шинэчлэлт, эв нэгдэл, эрхэм зорилго”-ын тухай ярьж, ижил өнгөнөөс гараагаа эхлүүлсэн ч энэ хугацаанд хагаралдах чадлаараа хагаралдаж, ялгарах чинээгээрээ ялгарч амжсан байна.
#улстөр #нийтлэл

“Монголика”

Улс орнуудыг их далайд аялах аварга том, олон хөлөг онгоцнуудтай зүйрлэж болно. Ойртон харвал тэдний дунд “Монголика” нэртэй, нэгэн багавтар хөлөг онгоц байна. Суурь өнгө нь цагаан ч нүүрсний утаа, үнсэнд дарагдаад хар саарал болсон энэ онгоц таван давхар тавцантай аж.
#эдийн засаг #нийгэм #нийтлэл

Хамтач зан

– Хэрвээ таны өмнө 10,000 төгрөгийн дэвсгэрт 10-ыг тавиад, ”Хүссэн хэмжээгээрээ авч болно” гэвэл та яах вэ?
#нийгэм #нийтлэл

Энхбаяраас Эрдэнэбат хүртэл утаатай тэмцсэн шастир оршвой

Улаанбаатар үүссэн цагаасаа л эхлээд утаатай байсаан. Түүх шастирт тэмдэглэснээр Хүрээ нь Туул голын хөвөөнөө 100 орчим жил нүүдэллэжээ. Одоогийн баримжаагаар Уубулангаас Шувуу фабрикийн хоорон дахь 70 орчим км газар голоо дагаад нүүгээд байсан гэсэн үг.
#нийгэм #нийтлэл

АН-д шинэчлэлийн эрчим ороосой

Өнгөрсөн сонгуулиар эрх баригч хүчнээс арай чүү бүлэг байгуулах хэмжээний сөрөг хүчин болтлоо унасан Ардчилсан нам түүхэн тод сонголтынхоо өмнө ирээд байна.
#улстөр #нийтлэл