Нийгэм, улс төр 8,214 нийтлэл байна

“Хотын” Үүл ба хотын даргын үйл

Тэр чимээгүйхэн алхаж явна. Зүгээр ч нэг алхаад байсангүй,ажлаа хийж яваа юмсанж. Саяхан цахим хуудаснаа нэгэн жиргээч “Хотын даргыг алхаж явахтай таарлаа” хэмээсэн. Яагаад? Тэр машин унах дургүй юу. Аль эсвэл түгжрэлийн менежментээ хийж чаддаггүйтэй нь холбоотой юм болов уу.
#нийгэм #нийтлэл

Л.Дөлгөөн: Үүний цаана ямар нэг сайхан зүйл хүлээж байгаа

Л.Дөлгөөн бол миний дуртай сэтгүүлч. Түүний элдэв маяггүй, эгэл атлаа чадварлаг байдал ямагт анхаарлыг минь татдаг байлаа. Түүнтэй ярилцсан маань надад шинэ эрч хүч, шинэ тэмүүлэл нэмэх шиг санагдав.
#нийгэм #нийтлэл

Евразийн эдийн засгийн холбоо ба Монгол

Бид геополитикийн ба геоэкономик бүсчлэлийн эрэлд 24 жил явлаа. Ямар орон зайд Монгол багтах, хаашаа шахагдах, хэнтэй эвсэх, хэнийг дагах, гол нь бүс нутгийн ямар бүтэц, байгууллага, эвсэл, форумд очиж наалдан интеграцчилагдах гэхчлэн олон асуулт хариулт хайсаар. Гэтэл өмнө маань дэндүү олон сонголт байна.
#улстөр #нийтлэл

Наадмын шившиг

Муугийн ёс биш Монголын ёс юм хойно энэ удаа ч гэсэн “-Наадам сайхан уу, сайхан наадав уу? –Сайхаан, сайхан наадлаа” гэх амны бэлгээ бодолцсон жижүүрийн үгээр бид ээлжит наадмаа үдлээ. За тэгээд сум, орон нутгийн найр наадам бол цаашаа намар болтол үргэлжилнэ л дээ. Энэ ч яахав, өгүүлэх гол зүйл минь биш болохоор орхису.
#нийгэм #нийтлэл

Үнэгүй хоол идэх ирстраан

Би нэг ирстраан байгуулмаар санагддаг юм. Даанч мөнгө байхгүй гэдэг ганц айхтар гацаан дээрээ очиж зогсчоод байх хорвоо юм даа. Уг нь байгуулвал ирстрааныг ёстой хүний дайтай хүнээс ч аймаар аваад явуул явхаар мундаг мундаг санаанууд байна. Маркетинг мэнэжмэнтийн хэдэн жилийн төлөвлөгөө байна доо.
#нийгэм #нийтлэл

Яармагт үндсэн хуулийн хаалга нээчихээд наадамладаг байв

Улс даяараа, хотол олноороо наадам найр болж байхад уншигчдыг залхаасан урт текстээс зайлсхийж, зөвхөн түүхэн гэрэл зургаар энэ нийтлэлээ толилуулъя.
#нийгэм #нийтлэл

Тэнцвэржүүлсэн огтлолцол

“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд хоёр хөрштэйгээ найрсаг харилцаатай байх нь эн тэргүүний зорилт” гээд АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг, БНСУ, Турк зэрэг өрнө, дорнын улсуудтай “гуравдагч хөрш” бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ гэж заажээ.
#улстөр #нийтлэл

Хатанбаатар Монголын Америкийг дагалдагч бүлгийхэнтэй нэгдэж байсан үе бий

Та бүхэнд амласан ёсоор Монголын цахилгаан мэдээний агентлагийн хураангуй сэтгүүлийн № 62,63-д үргэлжлэн гарсан “Цэргийн яамны шинэ сайд” тайлбар өгүүлэл, Д.Сүхбаатарыг нас барсантай холбоотойүйл явдлын талаарх мэдээллүүдийг хүргэж байна.
#нийгэм #нийтлэл

Өчүүхэн байх өрөвдөлтэй

Сонинг “Ардын Эрх” нэртэй байх үед хуучнаар ЗХУ-ын Горбачев даргыг сурвалжлагч андуураад биччихжээ. Маргааш нь өдөр турш редакц руу хүний мууд дуртай уншигчид утасдаад салахаа байв. “Горбачевыг мэддэггүй юм уу, наад сэтгүүлчээ юм унш гэж хэл, хал.
#нийгэм #нийтлэл

Тэд хаачив?

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлээд байна. ХХ зууны эхэн үе бол манай улсын тусгаар тогтнолын үйл хэргийн хамгийн өрнөлтэй, хамгийн ээдрээтэй үе байсан.
#нийгэм #нийтлэл

Шанхайн хамтын нийгэмлэг ба Монгол

ЗХУ, БНХАУ-ын хооронд олон жил үргэлжилсэн газар нутгийн маргааныг нэг тийш шийдвэрлэх тохиролцоо 1980-аад оны эцсээр эхэлсэн билээ. Асуудлыг шийдэж амжаагүй байтал ЗХУ задран маргаантай улс орнууд хүрээгээ тэллээ. Үүнд юун түрүүн Киргизстан, Казахстан, Тажикстаныг нэрлэх хэрэгтэй.
#нийгэм #нийтлэл

“Ж.Батмөнх – 1984”

… Цэдэнбалын өвчин даамжрахын хэрээр түүнийг тахин шүтэх нийгмийн сэтгэхүй ноён оргилдоо хүрч, 1940-өөд оны сүүлчийн маршал Чойбалсангийн үетэй зэрэгцэж очжээ.
#нийгэм #нийтлэл

Богд хаант Монгол Улс Үндсэн хуулиа боловсруулсан нь

Монголчууд 1911 онд олж авсан үндэснийхээ тусгаар тогтнолыг өөрсдийн зохиосон Үндсэн хуулиар баталгаажуулж чадалгүй явсаар 1921 онтой золгосон нь өөрийн шалтгаантай. Богд хаант Монгол Улс Үндсэн хуультай улс орон болох талаар гар хумхин суусангүй. Дэлхийн улс орнуудын үндсэн хуулийг сайтар судалсан баримт олон байсныг эрдэмтэд нотолдог.
#нийгэм #нийтлэл

Цагдаад цэвэрлэгээ хэрэгтэй

Сүүлийн нэг сар гаруйн хугацаанд нам жим болоод байсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний “нялх амраг”-ийн асуудал /тэр нь бүр хар тамхичин, хулгайч, биеэ үнэлэгч гэж байгаа шүү/ дахин босч ирэв. Энэ асуудлаас болж сайдыг суудлаас нь буулгахаар өргөн барьсан этгээд нь эцсийн мөчид “мэдээллийг шалгах шаардлагатай байна” хэмээн үзэж, огцруулах үндэслэлээ буцаан татсанаар асуудал нэг хэсэгтээ намжсан билээ.
#улстөр #нийтлэл

Ганцхан чухал сэдэв

Энэ газар шороон дээр Хүннү, Түрэг нар амьдарч байсан нь олон зүйлээр батлагддаг. Харин монголчууд хаанаас, хэзээ гараад ирсэн нь одоо ч хариултгүй явдаг.
#нийгэм #нийтлэл

Л.Мөнхбаясгалан: Би Х.Тэмүүжингийн фанат байлаа

“2-р суваг” телевизийн гүйцэтгэх захирал Л.МӨНХБАЯСГАЛАНГИЙН “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч С.Шийлэгтөмөрт өгсөн ярилцлагыг хүргэж байна.
#нийгэм #нийтлэл

Наадам

Наадам жилээс жилд үндэсний өнгө төрхөөр нүдний өмнө монголжиж буй нь юутай бахархалтайв. Наадамчид ямар ч дарамт хавьчлага, айдас хүйдэсгүй, үндэснийхээ түүхийг дураараа бахдан омогшиж, үндэснийхээ хувцсаар гангарч, үндэснийхээ зан заншлыг дээдэлж буйг хараад Монголоо хүчээр оросжуулж асан социалист нийгмийн бие төлөөлөгч би бээр догдлов.
#нийгэм #нийтлэл

Бизнесийн шинэ түүх

Ердөө хорь гаруйхан жилийн өмнөх рүү өнгийгөөд, 1990 оноос урагшаа харвал Дэнжийн 1000-ын зах дээр ноолууран цамц зарсан этгээд “дамын наймаачин” хэмээн нийгэмдээ ад шоо үзэгдэж, хуулиар буруутгагддаг байлаа. Гэтэл өнөөдөр нийслэлийн иргэдийн тал хувь нь Нарантуул захаас хоол хүнс, хувцас хунар, эд хэрэглэлээ худалдан авч байна.
#улстөр #нийтлэл

Долдугаар сарын 1-нийг хар дурсамж гэхээсээ эвлэрэл ойлголцлын өдөр байлгая

Өнөөдөр долдугаар сарын нэгэн. Монголчууд хоорондоо ойлголцоогүйгээсээ болж аймшигтай том алдсан өдөр. Тэр өдрийн тэнгэр дор эргээд нэг зогсъё. 2008 оны долдугаар сарын 1-ний энэ өдөр Сүхбаатарын талбайд иргэд олноор цуглаж, улмаар МАН-ын байрны үүдэнд очсон. Цугласан иргэдийн тоо улам нэмэгдсээр ойрын жилүүдэд хүрээгүй их тоонд хүрч төв талбай, МАН-ын байр орчим хөл тавих зайгүй шахам боллоо.
#нийгэм #нийтлэл

Намуудын хий үзэгдэл

Монголоор улс төрийн намуудын хий үзэгдэл тэнэж байна. Уг нь улс төрийн нам бол ардчиллын амин чухал бүрэлдэхүүн хэсэг л дээ.
#улстөр #нийтлэл

Ж.Оюунгэрэл: Хатуухан хэлэхэд бид хөршүүддээ нэр хүндээ алдаж дуусч байгаа шүү

Манай Viperson анхны эмэгтэй зочноор Монголын нефтийн салбарын магнат, хатагтай Ж.Оюунгэрэл уригдлаа. Тэр бүр хэвлэл мэдээлэлд ам нээгээд байдаггүй энэ хүчирхэг хатагтайн бизнесийн орчны өнөөгийн байдлаар талаарх илэн далангүй дүгнэлт бидэнд нэгийг хэлж, нөгөөг тунгаалгаж байна. Ингээд та бүхэн бидний ярианд анхаарлаа хандуулна уу.
#нийгэм #нийтлэл

Монголын түүх бичлэг ба түүхэн социологийн асуудлууд

2014 оны 6 дугаар сарын 12-нд “Монголын түүх судлал: Түүхийн философи, шинэ хандлага, тулгамдсан асуудлууд симпозиум” болов. Симпозиумд судлаач Д.Ганхуягтай хамтран энэ илтгэлийг бэлтгэж оролцсон юм. Илтгэлийг хуралд оролцсон түүхчид ихээхэн ойлгож хүлээн авсанд бид ихэд талархаж, бүрэн эхээр нь толилуулж байна.
#нийгэм #нийтлэл

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд илгээх ил захидал

Аяа, амгай шаргиж, агт морьд үүрсэн янцгаах чимээг сонсохуйд монгол хүн яахан тогтож сууж чадахсан билээ.
#нийгэм #нийтлэл

Б.Дэлгэрмаа: Монгол маань далайд шидэгдээд, урсгалд цохигдоод явж байгаа юм шиг л харагдаж байна

“VIPerson” зочноор Сингапур улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, АН-ын нөлөө бүхий лидер, хатагтай Банзрагчийн Дэлгэрмаа уригдлаа.
#улстөр #нийтлэл

Эрлийзүүд ба түүний дайснууд

Наяад оны дундуур манай хүрээлэнгийн таван ажилтан Югославт томилолтоор сар явлаа. Би ахалж явсан юм. Ирсний дараа манай хариуцах яамнаас хүрээлэнгийн захирал бид хоёрыг дууддаг юм байна. Томилолтоор явсан мэргэжилтнүүдийн дунд хятадын эрлийз нэг эмэгтэй ажилтан багтсан нь яам түргэн авах шалтаг болжээ.
#нийгэм #нийтлэл

Б.Батзаяа: Хойт эх мөнгө өгсөн бол хүү талхаа төвөггүй аваад л гэртээ гүйгээд орно шүү дээ

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Баасандоржийн Батзаяаг энэ удаагийн зочноороо урилаа.
#улстөр #нийтлэл

Ерөнхий сайдын халагдах өргөдөл

Коминтерний элдэв хавчлага мөрдлөг дор Монгол төрийн Ерөнхий сайдын албыг зургаан сар хашсан Бодоо төрийн ажлаас халагдах өргөдлөө өглөө. Коминтерний алан хядагчдын үндсэн нэг арга бол төрийн албанаас халагдах өргөдлийг нь өөрөөр нь өгүүлдэг юм. Дараа нь өөрийн буруугаа өөрөө хүлээж өөрийгөө илчлэх.
#нийгэм #нийтлэл

Төрийн тэргүүн хүртэл “сүрчгээ сольчихож”

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их өөр болж. Хэдэн жилийн өмнө бичиж байсанчлан “Түүнээс нэг л өөр сүрчиг үнэртэх болжээ. Яагаад ч юм бэ, түүний л үгийг сонсохоор сэтгэл сэргэж, ардчилсан улс оронд амьдарч байгаагаараа бахархдаг байлаа. Гэвч тэр өдрүүд намар шиг буцаж урам хугалсан үйл явдлууд үргэлжилсээр.
#улстөр #нийтлэл

Долоон зуугийн тухайд долоон үг хэлэлгүй горьгүй нь

“Долоон зуу” нэртэй 500 шахам үгийг цэгцэлсэн тогтоолын талаар хэн хүнгүй л шуугьж (“шуугиж” биш шүү) байна. Харин хамгийн жигтэй нь мэдээллийн технологи хөгжсөн, дэлхий хавтгай болчихсон 21-р зуун гэхэд дан цуурхал мэдээ тарах юм.
#нийгэм #нийтлэл

Дуудлага

Монгол хүн ядуу байж чадна, хоорондоо эвтэй болон эвгүй ч байж чадна. Харин уяан дээр үүрсэн эзнээ хүлээх аргамаг хүлэггүй байж чадахгүй. Монгол хүн эрхчөлөөгүй, шударга ёсгүй байхыг цаг нь иртэлтэсэж чадна, харин дуртай үедээ хэрэн одох эрхгүй байж чадахгүй. Монгол хүн бусдын эрхшээлд байхыг даваад гарч чадна, харин дуртай газраа гэрээ барих боломжгүй байж үл чадна.
#нийгэм #нийтлэл