Нийгэм, улс төр 8,214 нийтлэл байна

Гэр бүлийн бизнест сайн засаглал хэрэгтэй юү?

2011 оны тооллогоор Монголд 90 мянга шахам хувийн аж ахуйн нэгж, компани бүртгэгдсэний 60 хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, ДНБ-ий дөрөвний гурвыг бүтээн, ажиллах хүчний 70 хувийг бүрдүүлж байна. Компаниудын дийлэнх нь нэг, бусад нь нэгээс дээш гэр бүлийн эзэмшилд байгаа гэвэл ойролцоогоор 60-аад мянган гэр бүл өөрийн компанитай гэсэн үг.
#нийгэм #нийтлэл

Тал нутгийн мөрөөдөл

Өглөө эртлэн өмнө зүгт гарсан явуулын улс бага үдийн хэрд нүцгэн тал дээр хөрс хуулж байгаа эксковаторуудтай таарав. Гурвансайхан сум хүртэл дахиад 100-гаад километр үлдсэн, харин бидний ирсэн зүгт ямар нэг сум суурин дайралдаагүй. Орон нутгийнхны хэлснээр энэ газраас бор шороо ачиж Гурван сайхан сумын төв рүү зөөж байгаа гэнэ.
#нийгэм #нийтлэл

Шинэ юм зул болдог

Хүүхэн бүхэн хурим хийх туйлын хүсэлтэй явдаг бол хүмүүс оршуулгаа тэр бүр төлөвлөөд байдаггүй. Хүний биеийг олсон л бол нас барах нь гарцаагүй боловч халдварт өвчнөөс цэрвэх адил энэ сэдвээс цахлан зугатдаг жамтай.
#нийгэм #нийтлэл

Нэрээ сольсны 90 жилийн ойн баяр

Халхын гурван аймгийг 1725 онд дөрөв болгож, Зүүнгарын эсрэг “баатарлаг” тэмцсэн Дашдондов гэгчид газар таслан Сайн ноён хан аймаг байгуулж өгчээ. Түүний элэнц эцэг Түмэнхэн нь Авдай сан ханы дүү байсан ба Монголд шарын шашин дэлгэрүүлэхэд онцгой зүтгэл гаргасан хүн юм.
#нийгэм #нийтлэл

Паркинсоны ба ер нь хуулийн тухай

Тэмүүжинг сайд болсноос хойш манай хууль зүйн салбар сэрүүн дотортой орчин байхаа болилоо. “Ногоон малгайт” гэдэг муу нэрээ хусаж, цагдаа нар энгийн нарны малгай өмсчихлөөр нүдэнд дулаахан харагдаж байна шүү. Үүгээр хэрэг төвөг тарьдаггүй хүмүүс үзэгдэн, өрнөж буй хуулийн шинэчлэлийг сонир­хох боллоо.
#нийгэм #нийтлэл

Сайддаа “гологдсон” Ерөнхий сайдыг сайн удирдагч гэх үү

Ерөнхий сайд Н.Алтанхуяг дүүлэн нисч байна. Бүр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нараас дээгүүр яваа үзэгдэнэ. Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийн төслийг унагахад УИХ-ын шийдвэр гэж үзэж байсан ч цаагуураа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дарга нарынхаа үгэнд орлоо гэдгийг мэдэж л байсан.
#улстөр #нийтлэл

“Захиалгат” нэвтрүүлэг буюу жантай ганд унах хүсэл

Өнгөрч буй долоо хоногийн нэг их анхаарал татсан сэдэв бол газрын тухай хуульд орсон манайд 180 хоносон гадны иргэн газрыг 60 жилээр цаашдаа 40 жилээр өмчилж болно гэсэн хуулийн төсөл, энэ тухай болон төмөр замын бодлогын тухай олон тв-гээр гарсан “100 чухал сэдэв” нэвтрүүлэг байлаа.
#нийгэм #нийтлэл

“Наймдугаар бүгд хурлын Ж.Батмөнх”

Ж.Батмөнх гэж хэн байсан юм, ямар хувь тохиолоор сайд дарга, бүр Төрийн тэргүүн болчихсон юм, түүнийг хэн гаргаад ирсэн юм гэх яриа хөөрөө, эргэлзээ тээнэгэзэл Монголын өмнөх нийгэмд ч, өнөөгийн нийгэмд ч байж ирсэн, байгаа. Ялангуяа ахмад хижээл насныхан энэ талаар элдэв үзэл бодлоо илэрхийлдэг, хэлдэг, бичдэг.
#улстөр #нийтлэл

Ерөнхий сайдын амжуулсан ажлууд

Улсын төрийн түүхэнд дөрөвхөн сар ажиллаад асар ихийг бүтээж түүхэн хүн болсон зүтгэлтэн байхад дөрвөн жил ажиллаад, дөчин жил улираад юу ч хийж, юугаар ч гийгүүлж чадаагүй нэгэн бас байдаг.
#улстөр #нийтлэл

103 жилийн дараах урвалт

Тусгаар тогтносон улсыг эзэлж авахад төмөр зам, банк, шуудан холбоог эхэлж авдаг гэж сонсов. Бодлоо. Манай улсын шинээр барих төмөр замыг БНХАУ-ын төмөр замын сүлжээний нэгээхэн хэсэг болгон холбох 1435 мм нарийн царигтай байх тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-д өргөн барилаа.
#нийгэм #нийтлэл

П.Очирбат: Манайд үүссэн дотоодын хүндрэл бол зохиомол зүйл

“Гадны өндөр хөгжилтэй ямар ч оронд цэлмэг хөх тэнгэр, тааваараа тайван амьдралыг харах боломжгүй. Ядуу атлаа ард түмэн нь жаргалтай амьдарч болдог дэлхий дээр ганцхан улс байдаг нь Монгол.
#улстөр #нийтлэл

Бэлгэдлийн үнэ цэнэ

Бэлгэдлийн үнэ цэнэ
#улстөр #нийтлэл

Далайд гарцгүй ч далай аваргатай улс байлаа гэж

Саяхан УИХ хуралдаж монгол бөхийн “далай аварга” цолыг хүчингүйд тооцлоо. Далайд гарцгүй ч гэсэн далай аваргатай байсан юмсан. Үнэн хэрэгтээ, Далайд гарцтай орнуудын холбоо(ДГОХ)-ноос манай гадаад яаманд эсэргүүцлийн ноот ирүүлж “далайд гарцгүй хэвтэж “Далай” гэсэн нэр хэрэглэн, бидний хэрэгт өнгөлзөхөө болихыг хатуу сануулъя” гэснээс хамаг хэрэг үүдэж.
#нийгэм #нийтлэл

Газраа гарынхаа салаагаар урсгах уу?

Би одоо монголын радио шиг иргэдийн явуулсан нийтлэл Нийтэлдэг боллоошд. Нээрээ ингээд олон хүн юм нийтлээд өг гээд хандаад эхлүүл мөнгөөр тавьдаг болноо. Тэгвэл ажлаасаа гараад шууд уул уурхайруу орноо. Намайг баяжуулаач.
#нийгэм #нийтлэл

Хаалттай хаалганы цаана...

Саяхан Gogo.mn сайтаас нэгэн нийтлэл олж үзэв. “Цагдаагийн байгууллагын өөрчлөлт цагдаагийн албыг цалгардуулж байна” гэсэн утга агуулга бүхий. Уг нийтлэлд Цагдаагийн албаны тухай хууль гарснаар “маш олон цагдаа” энэ байгууллагад ажиллах итгэлгүй болж, ар гэрийнхэн нь тэднийг элдвээр дарамтлан бараг л “Гэр бүлийн хүрээний хүчирхийллийн” нэг хэлбэр рүү шилжээд байгаа тухай бичсэн байна.
#нийгэм #нийтлэл

Тэр өөрийгөө бас ардчиллын үнэт зүйлсийг худалдчихлаа

АРДЧИЛАЛ гэдэг үгийн утга учир, мөн чанарыг би хувьдаа мэдэхээ байлаа. Энэ үгийн үнэ цэнэ гэж одоо ер нь байна уу. 1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаас хойшхи хорин дөрвөн жилд монголчууд бидний айдас түгшүүр, өлсгөлөн, цуглаан тэмцлээр олж авсан тэр ардчилал хэчнээн агуу, юутай ч үл зүйрлэх эерэг боломжуудыг бидэнд уг нь авчирч өгөв дөө.
#улстөр #нийтлэл

Вашингтон хотноо Олон Улсын Монголч Эрдэмтдийн Бага Хурал амжилттай болж өнгөрлөө

Монгол Соёлын Төв, АНУ дахь Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулдаг Олон Улсын Монголч Эрдэмтдийн Бага Хурал өнгөрсөн 5 сард Вашингтон хотноо амжилттай болж өнгөрлөө.
#нийгэм #нийтлэл

Монгол киноны ирээдүйд нэмэр болох орц

Монголд кино урлаг бараг л дэлхийд кино үүссэн цагаас нэг их хоцролгүй дэлгэрч эхэлсэн байдаг. Гэхдээ манай кино урлаг эхнээсээ л социалист реализмын гол төлөөлөл байсаар иржээ. Уран зохиол, уран зураг хөгжсөн оронд кино урлаг хурдан хөгждөг гэдэг.
#нийгэм #нийтлэл

Сэтгэх багтаамж

Ярилцах, хэлэлцэх, зөвшилцөх, дүйцэлдэх, цэц булаалдах, маргах, хэрэлдэх, тэмцэлдэх, хонзогнох, дайсагнах гэх монгол үгс утгын эрс ялгаатай. Амьдралаас ундардаг түмэн янзын нууцыг хамтын ухаанаар тайлах явцад энэ олон ойролцоо үг үүссэн биз ээ.
#улстөр #нийтлэл

Л.Болд гэх улстөрч “Бодь” хэмээх нэр ч үгүй үлдэх үү?!

Монголын улстөрчдийг жилийн орлогоороо тэргүүлсэн гэх УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдыг өнөөдөр хэн ч “бэлэн мөнгөний машин” гэж харахаар болоод явчихлаа.
#улстөр #нийтлэл

Хэт хээнцэрлэхийг хэмжээлэх шийдвэр эсэргүүцэлтэй тулгарсан нь

Аливаа улс орнууд хөгжлийнхөө явцад туулж үзээгүй зам мөр гэж үгүй. Улс төржилт, дайн самуун, үзэл бодлын хуваагдал, эдийн засгийн хямрал, хөрөнгө мөнгөний гачигдал гээд урт жагсаалтыг сийрүүлж болно. Манай улс эдгээр элдэв замыг тойрох бус дайрч байна.
#улстөр #нийтлэл

Чанадад хүрэхүй

Будда ийн өгүүлжээ: “Хэдий муу төрлөөс хэлтрэвч хүний төрлийг олох нь ховор завшаан. Хүний төрлийг оловч зургаан мэдрэхүй бүрдэх нь ховор завшаан. Зургаан мэдрэхүй бүрдэвч Буддагийн цаг үед мэндлэх нь ховор завшаан. Буддагийн цаг үед мэндлэвч гэгээрсэн багштай учрах нь ховор завшаан.
#нийгэм #нийтлэл

Лу.Гантөмөр: АН-ын цорын ганц лидер бол Ц.Элбэгдорж

Боловсролын сайдтай ярих сэдэв зөндөө байна. Гэхдээ би энэ удаа улс төрийн сэдвээр түүнтэй хөөрөлдөх хүсэлт тавьсан юм. Үргэлжлэл нь мэдээж салбарын сэдэв. Өнөөдөр улс төр хийгээд улстөрчдийг магадгүй бид өөр нүдээр харж, тэнд болж буй олон өөрчлөлтийг шинжиж, харах өнцөг, хийх дүгнэлтээ ч шинэчлэх цаг ирсэн байхыг үгүйсгэхгүй.
#улстөр #нийтлэл

Энэ Элбэгээ Ерөнхийлөгчид нэг газар олгочихооч

Яг одоо энэ гарчигийг уншиж байгаа арван монгол хүн тутмын тал нь хараал урсгахад бэлэн байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл өөдөө гарсан болгоныг үзэн ядаж, болж л өгвөл бяц дэвсэлж бахаа хангадаг нь бидний араншин. “Энэ одоо юу вэ, Элбэгээд газар өгнө ч гэх шиг хуцаад...”гэх мэт хамаг муу үгс хэнхдэг цээжнээс нь түрэн наашилж байгаа.
#улстөр #нийтлэл

“Женко” Х.Баттулга: Арай гайгүй нь С.Баяр байж

УИХ-ын гишүүн Х.Баттулгатай ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Т.Дүүрэн: Азаа сорьё, алдах юм байх биш гээд зориг шулуудсан

UFC группийн хүнсний үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Т.Дүүрэнг уншигчидтайгаа уулзуулахаар шийдлээ.Эртнээс мэдэх “дээлийн хуучин” маань болохоор энэ хэгжүүн ч юм шиг, тэгсэн хэрнээ яг халдахаар зөөлөн халуун эрхэмтэй заавал нэг ярилцана даа гэж бодож явсан юм. Дүүрэн бол нэрт яруу найрагч Загдын Түмэнжаргалын хүү.
#нийгэм #нийтлэл

Агаарын тээврээсээ айдаггүй Засгийн газар хаа ч байхгүй

Уг нь тэнгэрт яваа унаа хөсөг онхолдох нь өдрийн од лугаа ховор үзэгдэл. Нисэх нь хүн төрөлхтний унаган мэргэжил бус болоод ч тэр үү шинжлэх ухаан талаасаа бүрэн төгс шийдэж амжаагүй олон асуудал бий гэлцдэг.
#улстөр #нийгэм #нийтлэл

Агаарын тээврээсээ айдаггүй Засгийн газар хаа ч байхгүй

Уг нь тэнгэрт яваа унаа хөсөг онхолдох нь өдрийн од лугаа ховор үзэгдэл. Нисэх нь хүн төрөлхтний унаган мэргэжил бус болоод ч тэр үү шинжлэх ухаан талаасаа бүрэн төгс шийдэж амжаагүй олон асуудал бий гэлцдэг.
#улстөр #нийгэм #нийтлэл

Засаг төр ажилсаг болох нь сайны шинж биш

Уул нь, амь зуулгаа мэдэх гэдэгтэй агаар нэгэн боловч “Эдийн засагч” гэж ихээхэн нарийн мэргэжил бий. Тэд л улс орны хөгжлийн учрыг мэдэж, жолоодож, хүн ардыг аварч байдаг. Яаж гэдгийг жирийн хүн ойлгох аргагүй. Ойлгох аргагүй учраас тэдний буруу зөвийг шүүх аргагүй.
#улстөр #нийтлэл

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал М.Наранбаатар: Бид Монголынхоо гоё сайхныг харуулахыг л хичээнэ

МҮОНРТ-ийн нийт­лэлийн бодлого, техник технологийн шинэчлэл, гадаад харилцаа, уран бү­тээлийн чанар гээд олон үзүүлэлт ард түмний нү­­дэнд ил, мэдрэгдэж бай­даг. Тийм болохоор М.Наран­баатар захиралтай энэ тухай ярилцахыг хүс­сэнгүй.
#нийгэм #нийтлэл