Энэ 7 хоногт
Монгол брэнд
Брэнд гэдэг үг нь нэрийн бүтээгдэхүүн гэсэн утгатай. Юутай ч бид нэрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадаж байна. Олон улсын хэмжээнд бол брэнд гэдэг нь чанар, урлагийн од, бүтээл гэж ойлгодог болжээ.

Шинэ зууны босгон дээр миний бие нэгэн олон улсын хурлын хүрээнд соёлын арга хэмжээг нь хариуцаж зохион байгуулсан юм. Багын найз Ж.Энхтүвшин Иргэний нисэхийн ерөнхий газарт ажилладаг байсан ба тэдний шугамаар Азийн орнуудын тухайн салбарын төлөөлөгчид Улаанбаатарт цугларч хуралдсан аж. Бүсийн том том авиа компаниудын боссууд нэг дор цугларсан гэсэн үг. Найз маань надад санал тавьсны дагуу эдгээр чухал зочдод чөлөөт цагаар нь соёлын хөтөлбөр зохион байгуулж үзвэр үзүүлж “саатуулах” үүрэг надад ноогдсон юм. Зун цаг байсан санагдана. Ямар ч л гэсэн Дуурийн театр амарч байсан даг. Б.Сэргэлэн хатагтайгаас (театрын дарга асан) нэг өдөр театрыг нь түрээслэж аваад бүрэн хэмжээний концерт бэлдэв. Монголын урлагийн бүх л салбарыг хамруулахыг хичээсэн. Язгуур урлаг, ардын дуу бүжиг, сонгодог урлаг балет, дуурь, орчин үеийн рок поп дуу зэрэг байгаа бүхнээ л үзүүлэхийг хичээсэн. Гадаадын зочид маш амтархан үзэж байн байн алга ташиж шагширхыг харахад сайхан л байв. Тоглолт дуусаад хэдэн зочин сэтгэгдлээ хуваалцахад сонин зүйл ярьж байсныг би ерөөсөө мартдаггүй юм.
Филиппины авиакомпанийн босс гэхэд л “Ийм гоё театр Азид байдгийг би мэддэггүй байлаа. Ялангуяа балетын үзүүлбэр их таалагдсан шүү” гэж билээ.
“Танай уртын дуу, монгол гэрийн тухай урд өмнө нь дуулж л байсан болохоос ийм сонсголонтой юм байдаг гэж ёстой төсөөлөөгүй” хэмээн Малайзын төлөөлөгч ярьж байв. Надад бол ийм үг сонсоод зогсож байхад сайхан байсныг нуух юун. Дэлхийн том том авиакомпаниудын эзэд, ёстой л нөгөө нэг Азийн “баруудын” төлөөлөл шүү дээ гэж бодоход бахархмаар ч юм шиг байсан.
Дэлхийд гэхээ больё, Азидаа сонгодог урлагаараа бид дээгүүр явдгаа өөрсдөө тэр болгон ойлгодоггүй юм шиг санагддаг. Сүүлийн жилүүдэд манай сопрано, баритонууд дэлхийн тайзнаа яаж даналзаж буйг сануулахад илүүдэхгүй.
2012 оны намар би бээр Москвад болсон Муслим Магомаевын нэрэмжит олон улсын тэмцээнд Universe best songs-ын 2010 оны Гран-при шагналын эзэн Жавхлантөгсийн хамт очсон. Хоёр жилд нэг удаа болдог энэ тэмцээний тухай хоёр үг хэлъе. Муслим Магомаев гэж агуу дуучин байсныг монголчууд сайн мэднэ. Тэрээр оросын бус дэлхийн хэмжээний од байсан. Харамсалтай нь өвчний улмаас мөнх бусыг үзүүлсэн. Түүний найз Агаларов хэмээх азербайжан тэрбумтан эр нөхрийнхөө дурсгалд зориулж Муслим Магомаевын нэрэмжит 6000 хүний суудал бүхий хамгийн орчин үеийн загвараар хийгдэж тоноглогдсон концертын танхим барьж өгчээ. Түүнээс гадна Муслим Магомаевын бэлэвсэн гэргий дэлхийн дуурийн примадонна Тамара Синявскаяд санал болгосноор хоёр жилд нэг удаа олон улсын тэмцээн зохион байгуулдаг болов. Бүх зардлыг нь Агаларов даадаг. Шагнал бай нь 10-15 мянган доллар. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Елена Образцова, Тамара Синявская, Бадалбэйли, Лайме Вайкуле хэмээн нэрлээд эхлэхэд л тус тэмцээний чансаа танигдах болов уу.
Жавхлантөгс маань 250 оролцогчоос 3-р шатанд тунаж үлдээд финалын аравт орж ирсэн. Сүүлчийн өдөр гай дайрч хоолой нь өвдснөөр эхний 3-т орж чадаагүй. Синявская харамссан байдалтай толгой сэгсэрч байсныг би нүдээрээ харсан. Урьд өдөр нь тэрээр “танай энэ залуу маш гайхамшигтай сайн дуучин байна шүү” гэж билээ. Энэ агуу дуучин хатагтайгийн амнаас ийм үг сонсоход сайхан л байлаа. Тэмцээнийг Оросын театр, сонгодог урлагийн нэрт зүтгэлтэн Святослав Бэлза хөтөлснийг тэмдэглэх нь зүйтэй. Тэрээр Жавхлантөгсийг зарлахдаа дараах үгийг хэлснийг би бичээд авсан. “Одоо та бүхний өмнө сүүлийн үед бүх шагналуудыг түүгээд байгаа улс орны төлөөлөгч залуу гарч ирнэ. Энэ бол Монгол улс, Жавхлантөгс!” гэж хэлэхэд би огшсон.
Ер нь жижиг Монгол улсын дуурийн урлаг сүүлийн үед маш их амжилтанд хүрч байгааг бид мэднэ. Мөнгөнцэцэг, Ариунбаатар, Амартүвшин: Энэ нэрс үргэлжилнэ. Балет ч гэсэндээ ганц Алтанхуяг маань гэхэд дэлхийн топ 10 бүжигчний тоонд орчихсон байдаг. Дашрамд хэлэхэд манай дуучид хэл сурах хэрэгтэй. Пласидо Доминго-ийн Амартүвшинд хэлсэн үг байдаг даа. “Чи дуурийн хэлийг сайн сур, тэгсэн хойно дэлхийн бүх театруудын хаалга нээлттэй байх болно” гэж хэлсэн байдаг. Дуурийн хэл гэдэг нь итали, орос, англи гэх болов уу. Энэ зөвөлгөө нэгийг бодогдуулсан биз ээ.
Ашгүй улс маань бодолцдог болжээ. Бололцооныхоо хэрээр шагнаж урамшуулж байна. Нэмэх хэрэгтэй. Монголдоо тогтоохын тулд. Ер нь тэгээд дэлхий театруудаар явж байсан ч яахав дээ. Монголын нэр л гарах юм чинь. Нэг зүйлийг орхигдуулаад буй мэт санагддаг. Спортын амжилт гаргахад дасгалжуулагч багш нарыг нь шагнадаг. Урлагт ч бас сургасан багшийг нь урамшуулж байх хэрэгтэй. Ганц жишээ татахад Амартүвшингийн багш Ерөө гэж байна. Насаараа дуурийн урлагт зүтгэж буй тул мөн л шагнаж урамшуулах хэрэгтэй.
“Монголын дуурийн школа” сайн байна шүү! Чайковскийн нэрэмжит тэмцээний шүүгчдийн хооронд ийм яриа гарсан гэдэг. Тэгвэл энэ “школа”-г чинь ахмад үеийн багш сурган хүмүүжүүлэгч нар бий болгосон юм.
Монголын урлагийн нөгөө нэг гайхамшиг нь үндэсний дуу бүжиг, морин хуур, хөөмий, шуранхай, уртын дуу... Миний найз С.Баяр дандаа сонин содон юм сэддэгээрээ надад нэгэн төслийн санаа тавьсан. Монгол үндэсний хөгжмийн зэмсгээр Beatles-ийн дууг тоглуулах. Би дуртайяа зөвшөөрсөн. Арай л дуусаагүй. Гол зорилго нь хүн төрөлхтний мэддэг дуунуудаар Монголоо, үндэсний хөгжмөө, язгуур урлагаа сурталчлахад оршино. “Yesterday”-г хуурдаж, шуранхайлна гээд бод доо. Сайхан сэдэл байгаа биз. Манайхан сүрхий юм чинь үүнийг өлгөж аваад аль хэдийнэ бужигнуулж байна. Этник хамтлагууд шил шилээ даран төрж буй. Ганц жишээ нэрлэхэд “Домог” хамтлаг Австрид болсон энэ төрлийн тэмцээнд хамаг шагналуудыг нь түүгээд ирсэн.
Дээхнэ үед манай нэг дуучин худалч хүнд 100 доллараар “Enigma” хамтлагт уртын дуугаа зарчихаж билээ. Гэнэн байждээ хөөрхий. “Enigma” нөгөөдөхийг нь Холливууд руу гаргаад хичнээн сая доллар хийсэн гэж бодно. Олон киноны саундтрэк болсон доо.
Соёлын яам бий болж сайд нь монгол брэнд гэж ярих болсонд би хувьдаа их билэгшээдэг. Тэр “брэнд” дэргэд чинь байна. Дэмжээд тордоод л өгөх хэрэгтэй. Тувагийн хөөмий, Филиппины экспортны хамтлагууд, Бразилийн ламбада, Солонгосын К-pop буюу Ганнамстайл, Японы сумо гэх мэт брэндүүд хүн төрөлхтний зүрх сэтгэлийг эзэмдсээр байгаа.
Тэгвэл монгол уртын дуу гэдэг брэнд яагаад байж болохгүй гэж. Ингэхийн тулд хотол олноороо зүтгэх хэрэгтэй. Уртын дууны сургууль байгуулах, Норовбанзад, Сүглэгмаа, Шархүүхэн, Чимэдцэеэ, Нэргүй... Ямар сайхан өв уламжлал бий билээ бидэнд. Цэцэрлэг яслийн наснаас нь хүүхдүүддээ уртын дууны гайхамшгийг мэдрүүлэх, дуулж чаддаггүй юмаа гэхэд ойлгож шүтэх боловсролыг нялхаас нь суулгаж өгөх хэрэгтэй.
Төр засгаас язгуур урлаг, үндэсний дуу бүжиг мөн сонгодог урлагтаа харамгүй мөнгө төсөвлөж хаядаг баймаар. Тэр Форбсын жагсаалтанд ороод буй Монгол баячууд бас урлагаа дэмждэг байвал. Тэгсэн цагт “монгол брэнд” бол ойрхон байна шүү.
Багш нар бэлтгэх системийг тордох. Хөгжим бүжгийн коллежийг консерватори болгох асуудлыг шийдэж өгөхсөн. Багш нарыг чинь гадаадынхан өндөр цалин амлаад бодлогоор татаад байна шүү дээ. Рок попынхон бид яахав ээ. Залуу нас байгаа цагт өөрөө хөгжөөд явдаг урлаг. Цөөхүүлээ мөртлөө маш авьяастай шүү миний ард түмэн.

Б.ДОЛГИОН
Sonirhogch
zochin