М.Оюунчимэг гэдэг УИХ-ын гишүүний хэлсэн үг байгаа шүү дээ. Өчнөөн мөнгө зарж, сонгуулиа авлигалдаж суудал авдагаа өөрөө хэлсэн. Тэр ингэж зовж УИХ-ын гишүүн болж байхад хэн ч биш хэдэн нөхдүүд сайд болоод сууж байхаар уур хүрээд байна гэж ил цагаан хэлж байгаа юм. Ингэж ил цагаан хэлээгүй ч энэ үгийг бугшталаа дотроо хадгалсан хүмүүс парламент дотор сууж байна.
Сүүлийн жилүүдэд олон улсын нөхцөл байдал нарийн төвөгтэй болж байгаа явдал Хятад улсын гадаад бодлогод нөлөөлж, худалдаа, эдийн засгаа эрчимтэй сэргээх бодлого явуулж байгаа. Манай улсад хийж буй энэ удаагийн гишүүний айлчлал ч бас ийм зорилготой.
М.Энхсайханд тохиолдсон зүйл Х.Баттулгад бүү тохиолдоосой. Эрх биш өнгөрсөн арав гаруй жилд Монголын эдийн засагт учруулсан хохирол, сүйтгэл бэлээхэн баримт, нотолгоо болох учир ял завших зүйл бүү гараасай.
Оюутан сурагчдыг ургац хураалтад дайчлахаас аргагүйд хүрсэн бол, аж ахуйн нэгжүүд нь тохирсон цалин урамшууллыг гаргаж өгөх бололцоогүй байгаа бол ядаж оюутны цалинг сургалтын кредитын төлбөрт тооцоод яам хоорондоо тооцоо үүсгэж болно шүү дээ.
Эдгээр хэргүүдийн, өөрөөр хэлбэл Х.Баттулгын ирээдүй Засгийн газрын тэргүүний хатуу, зөөлт буултаас шууд хамаарах учир олон нийт ч анхааралтай ажиглаж байгаа. Товчхондоо гэвэл Л.Оюун-Эрдэнийн хувьд “Хийвэл бүү ай” гэдэг үг цаг хугацааг зааж байна.
Соёолонгийн тоосонд орох гэсэн морьтон түмэн Хүй долоон худаг руу хошууран давхиж, зам зуурын тоосонд даруулах ч бас монгол наадмын нэг өнгө, нэг төрлийн хүндлэл юм даа.