Монголчууд ардчилсан шинэчлэлт өөрчлөлтийн төлөө тэмцсэн шилжилтийн жилүүдэд гадаад улсууд, олон улсын байгууллагаас манайд үзүүлсэн нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон улс дангаараа үзүүлж, шилжилтийн үеийн санхүү, эдийн засгийн хүндрэлийг давах туулах, шинэ хөгжлийн суурийг тавихад үлэмж их хувь нэмэр оруулсныг мартах ёсгүй.
Царигийн маргаанаас болж 12 жил гацсан экспортын төмөр замаа “экспортын бус” царигаар тавьсан нь ч гэсэн хоёр Ерөнхийлөгчийн хоорондын тохироо байсан байх. Зүв зүгээр хил даваад Хятадын төмөр зам дээр гарчих байсан чингэлгүүдийг дунд нь зогсоогоод ачиж буулгана гэдэг жир монгол хүний хийж чадах бизнес лав биш байх.
ҮАБЗ-ийн нэг гишүүн, түүний томилсон хүмүүс нь үндэсний аюулгүй байдлынхаа эсрэг ажиллаад, олон улсын тавцанд улс орноо ганцаардуулах бодлого явуулаад эхэлснийг юу гэж ойлгох вэ?
Түгжрэлийг бууруулъя, хотоо хот шиг болгоё гэвэл нийслэлийн замыг татвартай, нийтийн эзэмшлийн зогсоолуудаа төлбөртэй болгоё. Энэ бол захиргааны ямар ч шийдвэрээс илүү үр дүнтэй арга зам.
Үндсэн хуулийг ингэж уландаа гишгэх нь бүр эртнээс, зургаан жилийн өмнөөс зурчихсан зүй тогтол байж. Одоо бид энэ парламентаас юу ч хүлээх шаардлагагүй боллоо.
Цэцийн шийдвэрээр шалтаглаж Засгийн газрын гишүүдийг УИХ-аас нэмэгдүүлж болохгүй. Ядаж Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл одоогийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ ажиллах бүрэн боломжтой.