Манайд газар, үл хөдлөх хөрөнгө эзэмшиж байгаа нөхөд нь дандаа улстөрчид, хууль тогтоогчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд. Тийм болохоор эндээс орж ирж байгаа татвар нь татварын орлого хамгийн бага хувийг эзэлдэг.
Хэрвээ Ц.Нямдоржийг сэрдэж эхэлсэн нь үнэн бол захиалагчийг нэрлэхэд нэг алхам ойртжээ гэсэн үг.
Миний хамгийн их цочирдсон зүйл нь Монголд Путиныг шүтэх үзэл, Оросын төрд зулгуйдах байдал арай дэндүү болчихсон байхыг харсан. Хамгийн сэжгийн зүйл нь харийн төрийг өөрийнхөө төрөөс дээгүүр тавьж, өргөмжилж байгаа явдал. Яг үнэндээ Монголын төрийг хэн, хэзээ тэгж их дэмжиж байсныг би лав сүүлийн 30 жил хараагүй.
Д.Сарангэрэлд үнэхээр л хариуцлага тооцъё гэж байгаа бол “Ажил, албан тушаалдаа хайхрамжгүй, хариуцлагагүй хандсан” гэдэг үндэслэлээр нь улс төрийн хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх ёстой. Тэгэхгүй бол зарим нь “Өө, нөгөө ядууралтай зоримог тэмцэх гэсэн ганц сайдыгаа үгний өөн дээрээс ажлаас халчихлаа. Ингэвэл хэн ажил хийх юм” гэх шиг юм яриад эхэлсэн байна.
Артерийн даралт ихсэлт бол амин чухал эрхтнүүдийг эргэшгүй өөрчлөлтөнд оруулчихаж дөнгөдөг айхтар зүйл. Тиймдээ ч эмнэлэгийнхний дунд “чимээгүй алуурчин” гэдэг нэр зүүсэн байдаг.
Зээлийн шимтгэл бол миний өөрийн 5-6 жилийн өмнө гаргаж тавьсан, судалсан сэдэв. Түүнийг маань шүүх хүлээж аваад “Зээлийн шимтгэл хууль бус юм байна” гэлээ. Хяналтын шатны шүүх шийдчихвэл банкууд дээр нэлээд асуудал үүсэхээр байгаа.