Утаагүй түлш чинь утаа гаргаад байна, түлшнийхээ чанарыг хянаач ээ гэхээр түлш үйлдвэрлэдэг компанийг нь нийслэлийн өмчид авчихсан. Эд яг юу хийгээд байна аа? Үйлдвэр нийслэлийн өмчид очихоор л утаа арилчих уу?
Шинжлэх ухаанд суурилсан, мэдлэгийн эдийн засгийг бий болгоё гэж байгаа л бол шинжлэх ухааны салбартаа мөнгө зарцуулах ёстой. ШУТ-ын салбарт ДНБ-ий 1-ээс доошгүй хувийг зарцуулж байж нийгэм, эдийн засгийн салбартаа нөлөөлөхүйц үр дүн гардаг.
УИХ-ын сонгуулиар бүрэн хэмжээний ялалт байгуулсан (53 хувийн санал авч) МАН-ын дарга цөөнх болсон АН, ХҮН-ыг танхимдаа урьж ажилуулсан шалтгаан нь эдийн засгаа тэлэх, том төслүүдээ хөдөлгөх явдал байв.
Улстөрч хүн, улс төр хийж байгаа хүн чинь бас зогсох газраа зогсч чаддаг, явсан мөрөө эргээд хардаг байх ёстой. Даанч манай Ерөнхий сайдад тийм сэтгэлийн хат алга. Зүйрлэвэл шаварт унасан илжиг тийчилсээр байгаад намагтаа улам гүн шигдчихдэгтэй л адилхан.
Зарчмын нэг асуудал байна. Төсвөө яаж хумих юм, хумисан төсөв оруулж ирж чадах юм уу, үгүй юу? Ямартай ч нэг төсөв оруулж ирж таарна, тэрийг ядаж үзмээр байна.
Зэсийн үйлдвэрлэлийг дэмжье, экспортлогч орон болъё л гэж байгаа бол Эрдэнийн овоолго дээр ажиллаж байгаа хэдэн компаниа дэмжээд, төр өөрөө хувь эзэмшигч болчих. Ямар ч шинэ технологи, үйлдвэрлэл, менежмент хэрэггүй. Хувийн хэвшлийн хийсэн менежментийг төр хийнэ гэж байхгүй