Өдгөө Кремль тодорхойлолтыг нь өгч буй русофоби гэх хараал хэдэн зуун жилийн өмнөөс Оросын түрэмгийлэл өртсөн газар бүрт байсан. Русофоби гэдэг нь оросуудад харшилтай, тэдэнд дургүй, элэггүй гэсэн утга санаа агуулдаг. Ийм төстэй нэршил болох синофоби, ниппонофоби, афрофоби, юдэнофоби, англофоби, ксэнофоби гээд элбэг байдаг ч тэр болгоныг дэвэргэж дайсан тодруулаад явдаггүй. Орост русофоби олон жил далд байснаа Эзэнт гүрэн задрангуут ил гарч эрчээ авчээ.