Энэ 7 хоногт
-
Оргилмаа
Ёсзүйн ДЕЛО: Камбожийн компанийн Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны хэрэг”-ийг давтах вий
-
Оргилмаа
Ёсзүйн ДЕЛО: Камбожийн компанийн Тавантолгой ДЦС дахь сонирхол “Ногоон автобусны хэрэг”-ийг давтах вий
-
Оргилмаа
У.Хүрэлсүхийн Засгийн газрын цэлмэг тэнгэрийн нууц буюу Нийслэлчүүдийн “галч”-аас туршлага судалъя
“19” кино ухаарлын нулимс, урмын үгсээр дүүрэн байна
Нийтлэлч, улс төрч Бат-Эрдэнийн Батбаяр буюу Б.Баабар нэрээрээ бидний хэдийний танил болсон эрхэм 2008 оны 7 сарын 1-ний үйл явдалын үеэр амь насаа алдсан 5 залуугийн ар гэрийнхэн, гэгээн сүнсний өмнө Монголчуудын гэмийг цайруулах нэгэн уран бүтээлийн суварга босголоо. Энэхүү суварга нь “19” уран сайханы кино юм.
Нийтлэлч, улс төрч Бат-Эрдэнийн Батбаяр буюу Б.Баабар нэрээрээ бидний хэдийний танил болсон эрхэм 2008 оны 7 сарын 1-ний үйл явдалын үеэр амь насаа алдсан 5 залуугийн ар гэрийнхэн, гэгээн сүнсний өмнө Монголчуудын гэмийг цайруулах нэгэн уран бүтээлийн суварга босголоо. Энэхүү суварга нь “19” уран сайханы кино юм. Өнгөрөгч бямба гаригт нээлтээ хийсэн тус уран бүтээлийг сонирхсон хүмүүсийн нүдэнд нулимс цийлэгнэж урлаг, амьдрал хоёрын хослолыг нэгэнтээ мэдэрсэн. 19 уран сайханы кино зүгээр ч нэг кино байгаад зогсохгүй Монголын кино урлагийн түүхэнд урьд хожид байгаагүй шинэ дэвшлийг, нөгөө талаар шинэ туршилтыг хийж эрсдэл дагуулсан бүтээл болсноороо онцлог байлаа. Олон ангит уран сайханы кинонд ч ажиллаж үзээгүй томоохон баг бүрэлдэхүүн ажиллажээ.
Зөвхөн уран бүтээлийн баг л гэхэд 152 хүнээс бүрдсэн бөгөөд Монголын тайз дэлгэцийн акулууд гэж нэрлэгддэг найруулагч, жүжигчдээр эгнээгээ бүрдүүлсэн нь олны анхааралд хүрч эхлээд байсан юм. Киног санаачлагч Б.Баабар АНУ-д ажиллаж амьдарч байгаа найруулагч Ичинхорлоогийн Нямгавааг урьж киноныхоо 3-р хэсгийн найруулагчаар ажиллуулсан бол 1-р хэсгийн найруулагч УДЭТ-ийн найруулагч МУУГЗ Б.Баатар, 2-р хэсгийн найруулагчаар МУ-ын Төрийн соёрхолт найруулагч Бэгзийн Балжинням хүүгийнхээ хамтаар ажиллажээ. Барилгыг чанартай сайн барихын тулд хундаамыг нь сайн цутгах хэрэгтэй гэж үг бий. Үүний нэгэн адилаар бүх урлагийн хаан болсон кинонд зохиол хамгийн чухал нь юм. Тиймдээ ч киноны зохиолын баг мөн л 3 хэсэг болж ажиллажээ. Ерөнхий зохиолчоор Б.Цэнддоо ажиллаж, зохиолчоор Д.Түмэн-Өлзий, Г.Анхбаяр нар ажиллажээ. Б.Цэнддоогийн хувьд дэлгэцийн бүтээлийн зохиолоор хэд хэдэн уран бүтээл туурвисан бол Д.Түмэн-Өлзий, Г.Анхбаяр нарын хувьд дэлгэцийн бүрэн хэмжээний анхны уран бүтээл нь юм. Мэдээж тэдний уран бүтээлийн гараа сулхан киногоор эхлээгүй болох нь тус киноноос бүрэн дүүрхэн харагдаж байсаныг нуух юун. Тэртээ болоод өнгөрсөн хуучны дурсамжийг нэвт бодогдуулам “Сэтгэлийн эгшиг” аялгууг төгөлдөр хуураар тоглох нь киноны бас нэгэн шийдэл.
Киноны хөгжим гэдэг хамгийн чухал. Тэгвэл энэхүү “19” уран сайханы кинонд ашигласан хөгжмүүд нь МУ-ын төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын бидний сайн мэдэх “Сэтгэлийн эгшиг” аязаас эхлээд хүмүүний сэтгэл зрхийг уяраах ая эгшгүүд нь байсан юм. Хөгжмийн зохиолч ч өөрөө энэхүү кинонд бүтээлээ ашиглуулах болсондоо талархалтай байгаагаа илэрхийлэн нээлтийн индэрээс сэтгэгдэлээ хуваалцсан юм.
“19” уран сайхны киноны нээлтэнд уригдсан зочдын хувьд киног тал бүрээс нь шинжиж ямар үнэт зүйл, ямар санаа агуулсаныг нь шинжихдээ гол нь байсан байх. Хэвлэл мэдээллийн салбарынханаас гадна УИХ-ын гишүүн Л.Болд, жүжигчид, зохиолчид, кинонд оролцсон уран бүтээлчдийн ар гэрийнхэн, найз нөхөд, Төрийн соёрхолт, МУГЖ Ж.Сосорбарам гээд салбар салбарын сонин содон хүмүүс заал дүүргэн сууж, жаал алга ташсан нь сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байлаа. Монгол хэлнээ хэвлэгдэн гарсан Британника нэвтэрхий толинд түүх болон мөнхөрч буй киноны 3 найруулагчид “19” киноны продюсер Б.Баабар хэвлэлийн “Нэпко” компаний чин сэтгэлийн үгсийн хамтаар тус толийг бэлэглэв. Уран бүтээлчдйин догдолсон сэтгэл, хурсан олны урмын үгс гээд “19” киноны эхний үзэгчдийн уур амьсгал нэг л өөр. Кино эхлэж заал дүүрэн хүмүүс чив чимээгүй болох тэр л агшинд төрсөн өдөр нь болж байгаа Үүрцайх гэх бяцхан хүү соц нийгмээс ардчилал руу шилжиж буй монголын амьдралд хөл тавьж буй тухай зинон эхэлдэг. Бидний өнгөрсөн 20 жилийн амьдрал, хувьсал өөрчлөлтийг уусган шингээсэн энэ бүтээлийн хамгийн шүтмээр хэсэг нь 2008 оны 7 сарын 1-ний өдөр буудуулж амь үрэгдсэн 5 залуугийн тухай өгүүлсэн богинохон хэсэг. Киноны тайлал зөвхөн энд л байх шиг. Хийж бүтээхийн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж явсан энгийн нэгэн залуу хийрхэлээр дүүрсэн энэ нийгэмд хэрхэн үгүй болж байгааг тодхон харуулжээ. Продюсерийн хэлсэнчлэн Б.Баатар, Б.Балжинням, И.Нямгаваа гэсэн 3 найруулагчийн өрсөлдүүлэн уралдуулах гэсэн зүйл огт биш аж. 3 хэсэгт 3 найруулагчийн үзэл бодол, оюуны бүтээл нэвт шингэж, өөр өөрийн гэсэн онцлог, дүрийн сонголтыг бий болгож, өөр өөрийн гэсэн өнгө аясыг шингээсэн байна лээ. Үүнийг мянга ярихаар нэг үзсэн нь уншигч авхай таньд үлдэх сэтгэгдэл бизээ.
Зочин
Зочин
Лут
Лутаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Шаабка
Зочин
d temuujin
hm
Зочин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
Tuul
Зочин
зочин
uurtai
mongol uxaaan