Нэрт дипломатч Ч.Намчингийн утга зохиолын орчуулгын сан хөмрөгөөс та бүхэнд толилуулж байна.

С. Есенин 1895 онд Рязань мужид төрсөн. Эрийн цээнд хүрсэн насандаа Октябрын хувьсгалтай золгосон. 1925 онд 30 насандаа тэнгэрт хальжээ. “Письмо к женщине” гэдэг шүлэг нь Есениний уран бүтээл дотор нэлээд дээгүүрт тооцогддог бүтээл. Одоо ч гэсэн дунд сургуулиудад уран зохиолын хичээлээр үздэг гэсэн. Энэ шүлэг бол Есенин салсан эхнэр Зинайда Райхдаа буруугаа наманчилж бичсэн нэг ёсны захидал юм. Октябрийн хувьсгалын үед хөдөөнөөс Москвад ирсэн найрагч маань З.Райх гэгч бүсгүйтэй гэрлэсэн. Хувьсгалын шуурган гал дунд учраа олохгүй явахад эхнэр Райх нь ойлгохгүй гомдоосон тухай, Тэр үеийн Орос орноо далайн шуурганд дайруулсан хөлөг онгоцтой зүйрлэсэн тухай, эцэст нь эхнэр Райхыгаа гомдоосондоо уучлал эрсэн тухай өгүүлдэг юмаа. Ер нь Есенин өндөг шиг өөгүй бүсгүйн эрэлд гарч 3 удаа эхнэр авч, олон эмэгтэйтэй нэр холбогдож явсан байдаг. Гэвч өөгүй эхнэр олж чадалгүй хорвоогоос хальсан түүхтэй

Эмэгтэйд бичсэн захидал
Та
Хана бараадан зогсох миний
Хажуугаар хойш, урагш нь алхахдаа
Уур хилэн тань бадарч
Нүүр нүдгүй загнаснаа
Нэгд нэгэнгүй санаж байгаа!
Хөлчүү миний амьдрал
Хөөрхий таныг тамд унагасан гэв.
Хамт байх хоногийн тоо гүйцэж.
Хожмын амьдралаа бодох цаг минь болж
Уурлаж хэлсэн энэ үг тань
Намайг
Уруудан доройтох хувь тавилан
Угтан золгохын эхлэл байв!!
Хайрт минь!
Хайргүй байсан та надад
Үймж дайвсан олны дунд
Моринд эрэмгий эрийн
Мөлхүүлж орхисон агт адил
Урагш алхах тэнхэлгүй байхад
Уучилж ер тоосонгүй
Далайн догшин шуурганы
Дайралтад өртсөн мэт
Хөшгин утаа манан дунд
Зүг чигээ олохгүй
Зүдэрч явахад минь
Хайхарч та үзсэнгүй
Хатуу энэ цагийн
Хар найргүй эргүүлэгтэй
Халз тулсан хэдий ч
Хаашаа биднийг аваачихыг
Огт мэдэхгүй байгаа минь
Одоо ч намайг зовоосоор бна
Аугаа юм болгон
Алсрах тутам тодордог
Тэнгэрийн хаяатай нийлсэн
Тэнгис далайн мандалд
Тэнхээт шуурга дэгдэхэд
Хөлөг онгоц минь л ганцхан
Хөөрхий өрөвдөлтэйеэ дайвалзана.
Хөрст дэлхий минь та
Хөлөг онгоцноос юуны өөр!
Гэтэл ,
Гэнэт нэг залуурчин тодорч
Цоо шинэ амьдралыг хүсч
Цоо шинэ алдрыг мөрөөдөн
Хүчит далайн шуурганд
Хөвсөлзөн ганхах хөлгийг минь
Эрчит далайн шуурганы
Эгц урдаас нь чиглүүлэн
Эрэмгий бөгөөд ихэмсгээр залуурдахад
Хөлөг онгоцны тавцан дээр
Харуулдаж ойчоогүй,
Хараалын үг урсгаагүй,
Ходоодоо эргэтэл бөөлжөөгүй үлдсэн хүн
Бидний дунд бий бил үү.
Хөлгийн савалгаанд
Хөл алдахгүй үлдсэн нь
Хуруу дарам цөөхөн
Тэгэхэд би
Чих дөжрөм чимээн дунд
Хүмүүсийн зовлонгоос дайжин
Хөлгийн тавцангаас доош
Алс газар ачаа тээдэг
Асар том хонгил руу бууж очив
Аугаа том хонгил маань
Архичдын цугладаг уушийн газар
(өвгөнтийн хөндий)
Өрөөлийн зовлонгоос холдохын тулд
Өөрийгөө егүүтгэхээр
Сархадтай нөхөрлөв өө.
Хайрт минь
Таныг би зовоосоон.
Ядарсан харц, царайнд чинь
Яах аргагүй уйтгар, зовлон илт байв
Таны урдаас би
Тамираа барагдтал өвчигнөдөг байв.
Далайн догшин шуурганы
Дайралтад өртсөн мэт
Хөшгин утаа манан дунд
Зүг чигээ мэдэхгүй
Зүдэрч явахад минь
Хайхарч та үзсэнгүй
Хатуу энэ цагийн
Хайр найргүй эргүүлэгтэй
Халз тулсан хэдий ч
Хаашаа биднийг аваачихыг
Огт мэдэхгүй байгаа минь
Одоо ч намайг зовоосоор бна
Он жилүүд улиран одож
Овилгогүй надад нас нэмэв
Огт өөрөөр сэтгэдэг болж
Баатар залуурчийн алдраар бахархан
Баярын хундага өргөж сууна!
Өнөөдөр сэтгэл минь дэндүү уяханаар хөглөгдөв.
Өөрийг тань уйтгарлан гуниглаж суусныг
Өөрийн эрхгүй санав.
Өмнөх амьдралаа нэхэн санаж
Өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөнөө
Өчих гэж
Өөрийн эрхгүй тань руу яарч явна.
Хайрт минь!
Ороо бусгаа цагийн
Oёоргүй далайд ойчилгүй
Зөвлөлтийн талд орсныгоо
Танд дуулгахад таатай бна.
Тэр үед байсан би
Тэс ондоо хүн болсон шүү
Одоо би урьдынх шигээ
Овилогогүй зангаа орхисон
Эрх чөлөө, ариун хөдөлмөрийн тугийг
Эгнэгт өндөрт мандуулан
Ламанш хүрсэн ч чадахаар бна
Өршөөгтүн намайг...
Өөрчлөгдснийг тань мэдэж бна би
Өнөөдөр Та
Өчигдөрийн та биш
Одоо танд бидний түмэн зовлон хэрэггүй
Овилгогүй би бүр ч хэрэггүй
Бурханы зурсан зургаараа
Ухаантай агаад тохитой ханьтайгаа
Удаан жаргахын ерөөл тальбия.
Шинэхэн босгосон оромжноосоо
Зүрх сэтгэлийнхээ угаас
Зүүлттэй явдаг таныхаа
Мэндийг мэдэж
Мэхийн ёсолсон
Таны танил
Сергей Есенин
Сергей Есенин
Письмо к женщине
Вы помните,
Вы всё, конечно, помните,
Как я стоял,
Приблизившись к стене,
Взволнованно ходили вы по комнате
И что-то резкое
В лицо бросали мне.
Вы говорили:
Нам пора расстаться,
Что вас измучила
Моя шальная жизнь,
Что вам пора за дело приниматься,
А мой удел —
Катиться дальше, вниз.
Любимая!
Меня вы не любили.
Не знали вы, что в сонмище людском
Я был как лошадь, загнанная в мыле,
Пришпоренная смелым ездоком.
Не знали вы,
Что я в сплошном дыму,
В развороченном бурей быте
С того и мучаюсь, что не пойму —
Куда несет нас рок событий.
Лицом к лицу
Лица не увидать.
Большое видится на расстоянье.
Когда кипит морская гладь —
Корабль в плачевном состоянье.
Земля — корабль!
Но кто-то вдруг
За новой жизнью, новой славой
В прямую гущу бурь и вьюг
Ее направил величаво.
Ну кто ж из нас на палубе большой
Не падал, не блевал и не ругался?
Их мало, с опытной душой,
Кто крепким в качке оставался.
Тогда и я,
Под дикий шум,
Но зрело знающий работу,
Спустился в корабельный трюм,
Чтоб не смотреть людскую рвоту.
Тот трюм был —
Русским кабаком.
И я склонился над стаканом,
Чтоб, не страдая ни о ком,
Себя сгубить
В угаре пьяном.
Любимая!
Я мучил вас,
У вас была тоска
В глазах усталых:
Что я пред вами напоказ
Себя растрачивал в скандалах.
Но вы не знали,
Что в сплошном дыму,
В развороченном бурей быте
С того и мучаюсь,
Что не пойму,
Куда несет нас рок событий…
Теперь года прошли.
Я в возрасте ином.
И чувствую и мыслю по-иному.
И говорю за праздничным вином:
Хвала и слава рулевому!
Сегодня я
В ударе нежных чувств.
Я вспомнил вашу грустную усталость.
И вот теперь
Я сообщить вам мчусь,
Каков я был,
И что со мною сталось!
Любимая!
Сказать приятно мне:
Я избежал паденья с кручи.
Теперь в Советской стороне
Я самый яростный попутчик.
Я стал не тем,
Кем был тогда.
Не мучил бы я вас,
Как это было раньше.
За знамя вольности
И светлого труда
Готов идти хоть до Ла-Манша.
Простите мне…
Я знаю: вы не та —
Живете вы
С серьезным, умным мужем;
Что не нужна вам наша маета,
И сам я вам
Ни капельки не нужен.
Живите так,
Как вас ведет звезда,
Под кущей обновленной сени.
С приветствием,
Вас помнящий всегда
Знакомый ваш
Сергей Есенин.

С.А. Есениний “ Ногоон гэзэгт” хэмээх шүлгийн товч тайлбар.


Орос ардын аман зохиолд аливаа байгалийн биет болон биет бус үзэгдлийг бурханчлах, ид шидтэй гэж үзэж байсан нь нь Октябрийн хувьсгалаас өмнөх зохиол бүтээлд элбэг тохиолддог. Хус мод Оросын бэлэг тэмдэг. Гоо сайхан, ариун дагшин, охид бүсгүйчүүлэ хус модтой зүйрлэдэг. С. Есенин хөдөө төрж өссөн болохоор ( А. И.Филатова-Цэдэнбала Есенинтэй нутаг нэгтэй. Рязань муж. А. Филатовагийн дурсамжид Л.И.Брежнев гуай надад Рязань мужийнх болохоор уулзахаараа С.Есениний шүлгүүдээс уншиж өгдөг байсан гэ өгүүлсэн байдаг юм)зохиол бүтээлд нь орос ардын аман зохиолд элбэг тохиолддог байгалийн биет зүйлсийг бурханчилж үзэх, хүн шиг үзэж харьцах, хүнийг байгалийн биетээр төлөөлүүлж юм уу, байгалийн биетийг хүнээр төлөөлүүлж бичиж байсан нь зохиол бүтээлд нь элбэг тохиолдог юм. Үүний нэг тод жишээ бол “ Ногоон гэзэгт” хэмээх шүлэг нь билээ. Энэ бол нэгэн цагт амраг сэтгэлийн холбоотой байсан Л.И. Кашина хэмээх бүсгүйд зориулж бичсэн шүлэг гэнэ лээ. Ногоон гэзэг гэдэг нь хус модны навчсийг хэлжээ. Энэ шүлгэнд гардаг “Лунный гребешок “буюу “Саран авхай сам” хэмээх үг нь хус модны навчсийн дундуур туссан сарны гэрлийг самны шүдтэй зүйрлэж хэлсэн байх жишээтэй.
Л.И.Кашиной
Сергей Есенин.
“Ногоон гэзэгт..”
Цэмцийтэл самнасан ногоон гэзэгт
Цэвэрхэн онгон охин минь
Аяа ,
Саран авхай самтай
Зулзгана цагаан хус минь
Цөөрмийн ус руу юунд гөлөрөөв?
Саран авхай сам чамд
Салхи юу шивнэв?
Элс юу дуулгав?
Гэзгэн мөчирийг самнамаар бна уу?
Модод юу боддог бол?
Нууцаа надад хэлээч
Намар айсуйг шивнэх
Уйтгарт чимээнд чинь би дуртай
Зулзган хус надад ийн хариу өчив.
Аяа
Сониуч зантай найз минь,
Одод түгсэн шөнөөр
Малчин хүү энд ирж
Маш ихээр уйлан
Нүцгэн өвдгөөр минь тэвэрч
Сарны гэрэлд туяарах
Сайхан цэцэгсийн дунд
Саглагар модны навчис сэрчигнэх чимээнээр
Гүнээр санаа алдан
“Хонгор минь нүүдлийн тогорууд иртэл баяртай.”гэж хэлсэн сэн
Сергей Есенин
«Зеленая прическа, ...»
Зеленая прическа,
Девическая грудь,
О тонкая березка,
Что загляделась в пруд?
Что шепчет тебе ветер?
О чем звенит песок?
Иль хочешь в косы-ветви
Ты лунный гребешок?
Открой, открой мне тайну
Твоих древесных дум,
Я полюбил печальный
Твой предосенний шум.
И мне в ответ березка:
«О любопытный друг,
Сегодня ночью звездной
Здесь слезы лил пастух.
Луна стелила тени,
Сияли зеленя.
За голые колени
Он обнимал меня.
И так, вдохнувши глубко.
Сказал под звон ветвей:
«Прощай, моя голубка,
до новых журавлей”

Сергей Есениний “Не вернусь я в отчий дом» хэмээх шүлгийг монголчлох гэж оролдож үзэв. Энэ бол шүлэг орчуулж үзэх гэсэн миний анхны оролдлого. Дунд сургуульд байхдаа дурлалын захиа бичиж өгөөч гэсэн ганц хоёр найзын хүсэлтээр СССР-ээс ирсэн Сэмжин цагаан цаасны ...гээд л тэр үеийн хүүхдүүдийн захиа бичихдээ эхэлдэг байсан хэдэн мөртийг холбож бичиж байсныг эс тооцвол монголоор ч бадаг шүлэг бичиж байгаагүй юм байна. За тэгээд НН-ын андууд минь үнэт цагаасаа хэд гурван минутыг үүнийг уншихад зориулахыг хүсье. Мэргэн оюундаа тунгаан үзэж үнэт зөвлөгөөгөө хайрлахыг хүлээж сууна.
Сергей Есенин
Би гэртээ харихгүй
Бадарчин заяанд төрсөн би
Буцаж гэртээ харихгүй
Маалингат нутаг минь л намайг үгүйлэн
Нуурын мандлаар харуулдана биз
Сондуулт нугын халгай өвс
Намайг дурсаж дуулна биз
Мөнгөн сарны туяанд гялбалзах
Морин тэрэгчний жингэнүүр хонх
Намайг нутгийнханд минь сануулах биз
Саран авхай хажуунаас манддаг ч
Саатан хүлээлгүй өндөрт хөөрчээ
Одоо түүн рүү малгай шидсэн ч
Ойртохын аргагүй холдсон бна.
Ая дуунд нууц гэж үгүй
Зуун дамжин дуулагдах нь ч бий
Зуурдаар амьсгал хураах нь ч би
Ханат гэр нь алсарч
Хадан гэр нь хаяанд ирсэн
Амь нь хаанаа юм бол гэж бодмоор
Арьс яс болтлоо ядарсан бадарчин би
Аавын минь гэр лүү зурайх
Алтан шар зам даган
Хөлсний морин тэргээр
Хөл дүүжлэн гэлдэрнэм
Айлын хоточ нохой боловч
Амьсгал хураах цаг нь болохоор
Эзнийхээ гэрт эргэж ирдэгийг
Эртнээс хүмүүс хэлэлцсээр иржээ
Адгийн муу бадарчин намайг
Амьдарч байснаа ч санахаа больсон
Аавынхаа гэрийг бэдэрч явааг хараад
Нуурын мандалд туяарах гэгээн үдшээр
Маалингаар баян нутаг минь л
Намайг өрөвдөн нулимс унагана даа хөөрхий
Не вернусь я в отчий дом,
Вечно странствующий странник.
Об ушедшем над прудом
Пусть тоскует коноплянник.
Пусть неровные луга
Обо мне поют крапивой,—
Брызжет полночью дуга,
Колокольчик говорливый.
Высоко стоит луна,
Даже шапки не докинуть.
Песне тайна не дана,
Где ей жить и где погинуть.
Но на склоне наших лет
В отчий дом ведут дороги.
Повезут глухие дроги
Полутруп, полускелет.
Ведь недаром с давних пор
Поговорка есть в народе:
Даже пес в хозяйский двор
Издыхать всегда приходит.
Ворочусь я в отчий дом,
Жил и не? жил бедный странник…
В синий вечер над прудом
Прослезится коноплянник
Би бээр 2020 онд Есениний хэд хэдэн шүлгийг монголчлох гэж оролдов. Хөрвүүлсэн шүлгүүдээ анд нараараа шүүлгэхээр ФБ-д байршуулж ирсэн бөлгөө. ФБ- т байршуулсан материал хэзээ ч устаж юм уу устгаж алга болгодоггүй гэж сонсож байсан маань алдаа байсныг тун саяхан мэдрэв. Королева буюу “Хатан гоо бүсгүй" хэмээн нэр өгөн орчуулсан шүлгээ эрээд эрээд олсонгүй. Тэгээд дахин хөрвүүлэх гэж баахан нухаж үзэв. Олигтой болж өгөхгүй юмаа. Үргэлж л анхны орчуулга маань аятайхан болсон юм шиг санагдаад хэд дахин эрсэн боловч тусыг эс олов оо. Тэр орчуулга маань тааралдвал надад ирүүлэхийг анд нараасаа хүсье. Тэгээд хоёр дахь оролдлогоо та нарт толилуулж байна. Буруу зөрүү ойлгож худлаа гөрдсөн юм байвал хэлж өгөхийг хүсье. Мулгуй би бээр шүлгийн утгыг гаргах гэж орос эхээс нь урт болгож улигласнаа учирласу. Яваандаа анд нөхөд та нарын болон өөрт таалагдсан хувилбараар өчнөөн засахыг үгүйсгэхгүй.
“Koролева” хэмээх шүлгээ С. Есенин 1913 онд буюу 18 настайдаа бичсэн байна. Энэ шүлгэндээ анхны хайраа дурсан бичсэн гэдэг. Шүлгийн гол баатар найрагч өөрөө. Нөгөө нэг гол дүр нь Үнэн алдартны шашны лам нарын охид сурдаг охидын сургуулийн сурагч Анна Сардановская. Энэ охин зуны амралтаараа хотоос хөдөө гарч Константиново тосгонд ирдэг байсан байна. Найрагч, Анна хоёр ирээдүйд гэрлэхээр 1913 онд тохирсон байна. Гэвч Есенин Москвад суралцахаар яваад нэг жил өнгөрсний дараа хоёр залуугийн харилцаанд ан цав үүссэн гэдэг. 1916 он гэхэд хоёр залуу захиагаар харилцах нь цөөрч, 1918 онд Анна өөр хүнтэй гэрлэсэн бна. Үүнийг тэрлэж суухад Р. Чойномын 

“ ...Хотол олны амьдрал
Хоёр хүүхдийг хүлээсэнгүй
Хожмын зам,тушаал хоёр
Хоёр тийш нь туув. Салахын ёсыг ч хийлгүй
Санаа алдан одов
Сайхан дурлалын цэцэг
Салхинд тасран хийсэв ээ... “гэсэн мөртүүд санаанд бууж байв. Анна нь 1921 онд төрхийн хүндрэлээс болж нас барсан бна. Энэ тухай сонссон найрагч маань хүнд цохилтод орж, Анна бол найрагчийн хувьд жинхэнэ анхны хайр дурлал байсныг ойлгож, тэр тухайгаа Есенин нас барахаасаа нэг жилийн өмнө “Мой путь” гэдэг шүлгэндээ бичсэн гэдэг. Есенин Аннагаа хатан хаантай зүйрлэж бичсэн нь үнэхээр Анна бол аль ч талаараа хааны хатан байх хэмжээний бүсгүй гэж үнэлсний илрэл. Есенин маань ч өөрийгөө “ хаан” тай зүйрлэж явсан цаг байсан буйзаа. Энэхүү шүлэг “Ах “гэсэн уулга алдалтаар төгсдөг. Найрагч маань хатан гоо бүсгүй нь нарийн модоор сүлжиж барьсан хурган хашааныхаа гадаа цайвар өнгийн сарфантай зогсож буйгаар, сарны гэрэлд цайвар өнгийн сарфан нь харагдаж байгаагаар дүрсэлсэн байдаг.
С.А.Есенин.
Хатан гоо бүсгүй
Зугаа цэнгэлээр бялхсан
Зуны намуухан үдэш
Цагаан гэгээ тасарч
Үнэгэн харанхуй бүрхэн авав
Өвсний толгой шүргэн Өтгөн манан хөврөнө.
Ар газрын дэвсэг дээрх
Хурган хашааныхаа гадна
Амраг хонгор чиний минь
Эрээн сарфан цайлзана
Одот шөнөөр уянгалах
Ардын дууны аялгуунд
Улиангар модод согтон гөлөрчээ
Харин ,
Хатан гоо бүсгүй чи
Ханхүүгээ хүлээсээр л
Хан тэнгэрийн уудамд
Хавирган сар алгуурхан урсахуй дор
Зуун модны цаагуур
Зурайх зөрөг замаар
Жолоо цулбуураа тас атгасан
Хүрэнтсэн шаргал царайтай
Хүдэр чийрэг ханхүү
Хүж дэлхийг бөмбөрдөх мэт
Хүлгийн тэнхээ мэдэн
Хүчтэй довтолгон айсуй.
Энэ хархүү чамайг
Энгүй алсад аваачихаар
Эргэлт буцалтгүй шийдсэн бна
Амгалан шөнийн нам гүмд
Агтны тургилах нь тодхон
Үлэмжийн тансаг үдэш
Үнэгэн харанхуйгаар солигджээ
Аяа,
Холоос ирсэн ханхүү
Хатан гоо бүсгүйн
Ханат гэрт тухалжээ
Сергей Есенин
Королева
Пряный вечер. Гаснут зори.
По траве ползет туман,
У плетня на косогоре
Забелел твой сарафан.В чарах звездного напева
Обомлели тополя.
Знаю, ждешь ты, королева,
Молодого короля.Коромыслом серп двурогий
Плавно по небу скользит.
Там, за рощей, по дороге
Раздается звон копыт.Скачет всадник загорелый,
Крепко держит повода.
Увезет тебя он смело
В чужедальни города.Пряный вечер. Гаснут зори.
Слышен четкий храп коня.
Ах, постой на косогоре
Королевой у плетня.

[Источник Культура. РФ: https://www.culture.ru/poems/43850/koroleva ]