Сэмүүн

@semuun
524
нийтлэл
38,174,313
уншигдсан
10,890
сэтгэгдэл

Л.Гантөмөр 2024 оны сонгуульд намаа удирдах нь гарцаагүй болов

Л.Гантөмөрийн хувьд намынхаа бүх фракц, бүлгүүдийг цуглуулж байгаад сонгууль явуулсан, олонхийн саналаар намын дарга болсон ганц хүн нь. Үүнийг хэн гуай нь ч өөрчлөх гээд өөрчлөх боломжгүй юм.

Таван хүний амиар боссон Тусгаар тогтнолын ордныг МАН-аас хураая

Улс төрийн намуудыг жинхэнээсээ өөрчилье, шинэ түвшинд гаргая гэвэл МАН-ын түүх 1990 оны хувьсгалаар бий болсон Ардчилсан Монгол улсын түүхээс эхлэх ёстой. Нэг намын тогтолцоо, нам төвтэй төр бий болсон социалист Монголын түүхээс эхлэх ёсгүй.

МАН ба МАНипуляци: Монголын төрийг хэн удирдаад байна вэ?

Яг үнэндээ бол, нүүрсний хулгайн хэргийг ингэж их улс төржүүлэх нь МАН-д өөрт нь л хохиролтой. Магадгүй, улс төрийн сөрөг намуудын ярих ёстой, сэвэх ёстой сэдэв мөн. Харин эрх баригч намаас иргэдийн хүсч байгаа зүйл бол улс орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх сайн бодлогыг л хүлээж байгаа.

Сонгуулийн хуулийн өөрчлөлт: Намын жагсаалт нийслэлийн сонгогчийг төлөөлдөггүй

Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэж байхад гишүүд “Хотын тойргууд дээр мандатын тоог яаж нэмэгдүүлэх вэ?” гэж асуухад ажлын хэсгийн дарга Н.Энхболд“Хотын тойргийн төлөөлөл намын жагсаалтаар ороод ирнэ” гэж хуцсан. Ингэж эргүүтэхгүй ээ, МАН-ынхаан!   

Сонгуулийн хуулийн өөрчлөлт: Эмэгтэйчүүдийн өөртөө тавьсан дүн буюу ХАГАС ХҮЙС

Эмэгтэйчүүд 40 хувь, эрэгтэйчүүд 60 хувьд нэр дэвшинэ гэдэг чинь өөрөө хүйсийн маш том ялгаварлал. Эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс дорд үзэж, ялгаварлаж буй хэлбэр. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд нь биш, эмэгтэйчүүд маань өөртөө ийм ялгаварлал, жендерийн тэгш бус байдлыг бий болгож байна гэсэн үг.

Л.Гантөмөртэй, эсвэл Л.Гантөмөргүй АН

Эрх баригч намаас сөрөг хүчнийхээ удирдлага руу хийж байгаа дайралт, зорилтот пиарт итгэж үнэмшээд, итгэсэн дүр эсгэн сэвж дэвээд, “АН баларлаа, АН-ын дарга намаа баллачихлаа” гэх нь эсрэг намд л ашигтай, амттай тусна л даа.