НЭПКО хэвлэлийн газар АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэгтэй хамтран хүүхэд, залуучуудад зориулсан дэлхийн атлас шинээр эрхлэн гаргалаа. Дэлхий даяар газарзүйн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд асар их хувь нэмэр оруулсан, баялаг туршлагатай тус байгууллагаас гаргаж буй эл атлас бол 115 нүүр газрын зураг, 200 орчим гэрэл зураг, 234 багц мэдээлэл бүхий онц сонирхолтой бүтээл юм.
#чөлөөт цаг
#нийтлэл