Жилдээ 7 сая зочин жуулчин хүлээн авдаг, монгол жуулчид ч очиж үзсэн байхаар нэгэн сонирхолтой газар эхнэр, хүү бид гурав саяхан очлоо. Тэр нь гарчигт өгүүлсэн тэр нэгэн музей бөлгөө. Ер нь мадам Тюссо Музейг (Madame Tussauds) гүйцээе гэх бодол манай гэр бүлийнхэнд бий. Анхлан би өөрөө Амстердам дахь тийм нэгэн музейг 1994 оны хавар үзчихээд тэр талын сонирхолдоо хөтлөгдсөн.
#чөлөөт цаг
#photo