Нийгэм, улс төр 8,236 нийтлэл байна

“Хөлбөмбөг” тайлбарлах уу?

Улс төрийн талбайд сүүлийн жил орчим үргэлжилж байгаа “Улаан”, “Цэнхэр” багуудын тоглолт ойрын өдрүүдэд улам ширүүсч байна. Сөрөг хүчин болох “улаан”-уудын довтолгоо идэвхжиж буй нь тэдний өмнөө тавьсан зорилгоос үүдэлтэй юм.
#улстөр #нийтлэл

Хятад тохироо

МАН Ерөнхий сайдыг огц­руулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үеэр гэнэтийн завсарлага авсаныхаа маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 19-нөөр огноолон Н.Алтанхуягт нэгэн асуулга илгээжээ. Асуулгад УИХ-ын 2010 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолыг эргүүлэн сөхсөн байна.
#улстөр #нийтлэл

Баярцогтыг бодохоор...

Баярцогтыг бодохоор уур хүрээд байх юм.Мөнгөө гадаадад хадгалуулж л явдаг. Ард түмнээрээ хадгаламж зээлийн хоршоонд хамаг мөнгөө хийгээд болоод ирсэн байтал, үндэсний шилдэг зальтай хөвүүдэд тэрийгээ идүүлж уулгаад ажрахгүй ирсэн байтал хамаг мөнгө банкинд хадгалуулна гэнээ, чи.
#улстөр #нийтлэл

Твиттер & Политаймент

Твиттерийн “дайн” сүүлийн үед манайд эрчимжлээ. Намаараа талцаж хэрэлдэх, бие биенээ гутаах нэгэн том тайз болсон гэхэд хилсдэхгүй. Ихэвчлэн улс төр дагасан залуус хөгжилдөж байдаг талбар байсан бол сүүлдээ улстөрчид нэр хүндээ өсгөх гэж тоглодог сурталчилгааны талбай болон тэлж байна.
#улстөр #нийтлэл

Алдрын оргилд хүрэх арга

Тамхины эсрэг хууль гарлаа. Иргэд дэмжиж байна. Алгаа ташиж байна. УИХ-ын эмэгтэй гишүүд урамтай байна. Ерөнхийлөгч магтаж байна. Тамхины наймаа нууц байдалд шилжиж байна. Хүмүүс тамхиа татаж л байна. Удахгүй эмэгтэй гишүүд архины тухай хууль батлуулах юм байна. Нийгэм уухайлан дэмжинэ. Гэхдээ л бид архидана. Харин хамгийн мууг нь л ууна.
#нийгэм #нийтлэл

Хууль сахиулагчдыг хуульжуулъя

Дахиад л 2008 оны долдугаар сарын 1-нд болсон эмгэнэлт хэргийг жишээ болгож авахаас аргагүйд хүрэв.
#нийгэм #нийтлэл

Царай муутай бол гадуур явж болохгүй

Бид ардчилсан улсад амьдарч байна. Төр маань юу хийхийг минь заадаггүй. Хүн бүр бусдын эрхэнд халдахгүй бол өөрийн дураараа амьдарч болдог. Тиймээс ч манай улсад Ардчилсан орнууд зөвлөгөөн зохиохоор болжээ. Энэ зөвлөгөөн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж буйгаараа онцлог бөгөөд манай эрх баригчид их ач холбогдол өгч байгаа гэнэ.
#нийгэм #нийтлэл

Юун Баярцогт, цаана чинь ядаргаатай Якунин

УИХ-ын чуулганаар дэд дарга С.Баярцогтын өөрийнх нь гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж улс төрийн театрыг үзэх үзвэртэй болгов. Бараг Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас илүү энэ асуудалд гишүүд анхаарал хандуулж байх юм. Том утгаараа бол манай улстөрчдийн юунд илүү ач холбогдол өгдөг, юун дээр сүрхий улайран тоглодог зуршилтайг нь томруунаар харуулсан явдал юм.
#улстөр #нийтлэл

Төлөөлөгч ирлээ...

Төрөлх хотод маань урьд өмнө болж байгаагүй нэгэн том хурал болох гээддээр дооргүйбэлдээд эхэлчихлээ. Хогоо цэвэрлээд л, машины хязгаарлалтаа чангатгаад л, онгорхой замаа нөхөөд л, онцгүй байшингаа нуугаад л... Энийг хараад яагаад ч юм Н.Нямдаваа гуайн найруулсан “Ховор хүмүүс” гээд нэг марзан кино санаанд ороод болдоггүй.
#нийгэм #нийтлэл

Сайн жишиг, сайхан жишээ-1

2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын орой МАХН-ын гудамжинд битүү баяр болов. Урьдчилсан дүнгээр тус намаас нэр дэвшигч Н.Энхбаяр ялах нь тодорхой болсон учраас тэр.
#улстөр #нийтлэл

Сумын дүрэм

Засаг захиргааны нэгжүүд төс­вөөс гадна ”Сум хөгжүүлэх сан”-тай болоод байгаа. Түүгээр орон нутгийнхан хоорондоо ярилцаж байгаад юу дуртайгаа хийх эрхтэй. Сайнаар яривал сумаа хөгжүүлэх, саараар хэлбэл айл гэр болж тоглоцгоо гэсэн үг юм уу даа.
#улстөр #нийтлэл

“Пэхээняан” гэж гацалгүй, “лямбда” гэж нялцайлгүй, гадаад үгийг галиглах дүрэмтэй болчихмоор байна

Өмнө миний бие сонин хэвлэлүүд, хувь хүмүүс кирилл үсгийн дүрмээр алдаатай бичиж буй талаар, зөв бичих ганц л дүрэм буй талаар нэг нийтлэл хэвлүүлсэн билээ. Энэ удаад үсгийн дүрэм, бичгийн соёлын бас нэг тулгамдсан асуудал болоод байгаа гадаад үг, нэрийг хэрхэн галиглах, монголчлох (орчуулах биш, тэр бол тусдаа асуудал) талаар хэдэн санал хэлье.
#нийгэм #нийтлэл

Хулгай нь баригдахаар Засгийн газраа унагадаг хууч өвчин

Хуучнаар бол МАХН, өнөөгийнхөөр бол МАН ид ажлын цагаар Ерөнхий сайдыг огцруулах гэж бүтэн долоо хоног ноцолдов Тэд сонгуульд унасан хорслоо нуух гэж янз бүрийн мэх хэрэглэж байна. Аргаа ядсан хүүхэд аавынхаа толгойг маажна гэдгийн үлгэр гэдэг л энэ. Хэзээ ч ялагдаж үзээгүй МАН баахан гомдол тавин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ерөнхий сайдыг унагах юм гэнээ.
#улстөр #нийтлэл

Манин хүн …

Интерсексийн тухайд яг нарийн сайн хэлж мэдэхгүй. Би байтугай хэн ч мэдэхгүй. Нарийн тодорхойлсон асуудал ч биш. Ноднин жишээ нь Өмнөд Африкийн гүйлтийн тамирчин Симонитой холбоотойгоор энэ асуудал дэлхий даяар маш их шуугиулсан. Дэлхийн аваргын тэмцээнд Өмнөд Африкийн хүүхэн түрүүлснээс болж эм биш, эр гэж баахан маргалдсан.
#нийгэм #нийтлэл

Инээж байна

УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Авилгатай тэмцэх газарт хандан өргөдөл гаргажээ. АТГ гэсэн энэ гурван үсгийг хараад л хадны мангаа гэх нь халаг хардаг болсон, хаалга үүдийг нь татах нь байтугай хажуу хавиргаар нь өнгөрөхдөө жийрхдэг болчихсон өнөө үед өөрөө АТГ-т өргөдөл гаргадаг хүн байдаг ажээ.
#улстөр #нийтлэл

Харьж яваа улстөрчдийг бөх болгоё

Уул нь танд ил захидал бичиж эхэлсэн юмсан. Гэтэл бичсэн юм маань хуудас гаран болчихоод тал нь ардаа гарсан тул яалт ч үгүй “хагас ил захидал” болчихлоо.
#улстөр #нийтлэл

Тогтвортой байдал том харагдуулна

“Сурсан занг сураар боож болдоггүй” гэдэг үнэн үг юм даа. Эрх бариг­чаас сөрөг хүчин рүү шилж­сэн МАН-ынхан Зас­гийн газрыг унагахын тулд Ерөнхий сайдыг огц­руулах өргөдлийг өргөн бариад байна. Өөрсдөө голдуу эрх барьж, өнөөх хэд нь ердөө ганц бүрэн эрхийн хугацаанд төр барьж байсныг бид санахтайгаа.
#улстөр #нийтлэл

Дараагийн Ерөнхий сайд хэн бэ

Хэрвээ МАН-ын санаснаар Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүхлээрээ унана. Засгийн газраар зогсохгүй, АН-д, улстөрд хүчний дахин хуваарилалт мини төвшиндявагдана. Тэдгээрийг жагсаавал,
#улстөр #нийтлэл

Энхтүвшин даргын махны үнэ

Мах авах гээд хүнсний зах ортол хил нь 11 мянга гараа явчиж. Дандаа мах авсаар байгаад таньдаг болцон худалдагчаасаа суулаа.
#улстөр #нийтлэл

МАН-ын дарга нарыг жагсаж сургая

МАН-ын дарга нар цуглаан зохиогоод өрөөлийг гөвших синдромондоо халуурч “улам чанга гөвшөөд бай” гэж уухайлан гөвшиж гарсан чинь өөрийгөө зөнд нь гөвшиж орхижээ. Эмзэглэх мэдрэмжтэй хүмүүст бол эвгүй жагсаал болсон.
#улстөр #нийтлэл

Сонгуулийн өмнөх “жороо”

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдээд байна. Харин энэ хооронд улс төрийн намууд нэр дэвшигчээ аль хэдийнэ товлосон байх учиртай ч одоогоор Ардчилсан намын нэр дэвшигчээс өөр тодорсон, товлосон хүн алга.
#улстөр #нийтлэл

Баярласан хэрээнүүд бархирах болоогүй ээ

Ардчилсан намын лидерүүдийн нэг УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Баярцогт Швейцарийн банкинд гурван сая орчим төгрөгтэй нь илэрч улс амьтны нүд нь орой дээрээ гараад байна. Баярцогтын энэ ослоор далимдуулан горьдсон улс төрийн хэрээнүүд баярласандаа бахиралдана.
#улстөр #нийтлэл

Ерөнхий сайдын алдагдсан захидал буюу мэдээлэл түгээх эрх чөлөө

Төмөр замын асуудлаар ОХУ-аас ирсэн захидал зохих эзэндээ очихоос өмнө хэвлэлд нийтлэгдчихэв. Энэ нь “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.Якуниний Ерөнхий сайд Н.Алтанхуягт хаягласан захидал байв.
#улстөр #нийтлэл

“Михайл”-ын санаа

Ч.Улаан өөрийгөө Михайлтай зүйрлэжээ. Яаж ч бодсон байж боломгүй зүйрлэл болсон шиг. Хүмүүс толгой сэгсрээд байхыг бодоход бүх амьдрал нь бидний алган дээр өрнөж ирсэн энэ улстөрчийг сэтгэлд хоногшсон киноныхоо нэгэн тод дүр Михайл хэмээх тэр хайрлам сайхан орос эртэй жишиж дүйх гэхээр дотоод мэдрэмж нь хүлээж авахгүй байгаа бололтой.
#улстөр #нийтлэл

О.Чулуунбат: Энэ бол монголчуудад өгсөн үнэлгээ

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбаттай ярилцлаа. Тэрээр Монголд анх удаа өнгөрөгч долоо хоногт НҮБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас зохион байгуулсан Монгол Улсын 2013 оны Хөрөнгө оруулалтын тайлан хэлэлцүүлгийг удирдсан юм.
#улстөр #нийтлэл

Халхын голын байлдааныг АНУ-д судалсан нь

Солонгосын дайн 1950 онд эхэлсэнтэй холбогдуулан АНУ-ын цэргийн командлал ЗХУ-аас БНАСАУ-д хэрхэн туслахыг судлах хүрээнд Халхын голын байлдааны үед БНМАУ-д тусалсан туршлагыг судлах чиг үүргийг цэргийн түүхчиддээ өгч байв.
#нийгэм #нийтлэл

Баяраа өөрөө л уначихсан юм биш үү

Ерөнхий сайдыг Бурхан халдунд төөрүүлсэн буруутны эрэлд гарчээ. Н.Алтанхуяг арай ч өөрөө үүрэгдээгүй байх. Наагуур нь, намынхан нь, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төвшинд “юмыг яаж мэдэхэв, хэрэг болбол” гэж буруутныг бэлэн байлгах нөөц төлөвлөгөөнд шилжсэн сурагтай. Зөвлөх нь ярилцлага өгч.
#улстөр #нийтлэл

“Тавь”-тай залуус

Монголчууд улс үндэстнийхээ бахархал болсон хүмүүсийн нэрийг үр хүүхэддээ өгдөг уламжлалтай. Чингэс хааныг дурсах хориотой байсан тэр жилүүдэд ч хүүхдэдээ Тэмүүжин нэрийг яаж ийгээд өгч байж. Жишээлэхэд, өдгөөгийн хууль Зүйн Сайд Тэмүүжин 1990 оноос өмнө төрсөн нь гарцаагүй. Гэхдээ нам улсын хариуцлагатай ажилтан хэн нэгний хувьд бол “Хүүхэддээ Чингэсийн нэрийг өгсөн этгээд.
#нийгэм #нийтлэл

Мансуурлын сүүдэр

Хип хоп холбооны ерөнхийлөгч Баавар Түлэнхийн төвд эмчүүлж байна. Баавар буюу Ш.Батбаяр нь хар тамхины хэргээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдаж байхдаа өнгөрөгч сарын 23-нд камерт нь гал гарч, нуруу болон гар нүүрэндээ түлэгдэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн. Нуруу хэсгийн түлэгдэлт нэлээд гүн
#нийгэм #нийтлэл