Хөрвөх чавартай удирдлага, менежментийн тухай энэ ярианд ихэвчлэн ”байгууллага, хүмүүс” гэдэг үгийг ашигласан байгаа боловч бүхэлдээ бол тогтолцооны тухай юм. Хүмүүс ч гэсэн тогтолцооны нэг хэсэг нь, тэр тогтолцоог, дүрэм журмыг бий болгож байгаа эд эс нь. Тэгэхээр тогтолцоог шүүмжлэхээсээ өмнө түүнийг бий болгож байгаа хүмүүстэй, хүмүүс хоорондоо ажиллах ёстой гэсэн үг. Тогтолцоо буюу байгууллага гэдэгт төр, нам, төрийн байгууллагууд гээд бүгд багтана. Тэр бүгдийг үр дүнтэй, ажиллуулахад, өөрчлөгдөж хөгжихөд энэ ном тус дөхөм, гарын авлага болох юм л даа.