нийтлэл 6,574 нийтлэл байна

Хөгжилд нэмэрлэх тэрслүү санал (2)

Нийслэлийн хүн амын их төвлөрөл, хөдөөнөөс урсах их миграц, замын түгжрэл, орчны бохирдол, утаа, энэ бүхэн энэ хотын өөрийнх нь даац нэгэнтээ олон дахин хэтэрсний шинж тэмдэг юм. Даац нь нэгэнтээ хэтэрчихсэн, түүнд төр засгаас тавих хяналт бүрэн алдагдсан дүр зураг харагдаж байна. Даацын хэтрэлтийг зогсоох үр ашигтай арга, механизмыг одоогоор бодож олоогүй байна.
#нийгэм #нийтлэл

Лениний сүнс

Орос, Польшийн нэрт зохиолч А, Ф Оссендовскийн “ЛЕНИН” гэдэг баримтат тууж Ж.Нэргүйн орчуулгаар уншигчдад хүрсэн нь Лениний тухай эерэг ойлголттой явсан олны дунд чухам л “дэлхий сүйрэх” анзааны сенсаац дэгдээгэд байна.
#нийгэм #нийтлэл

Ахиад мессеж илгээгээч, тэрбумтууд аа

Манай Төр зах зээлд хяналт тавьж эхэллээ. Бизнесийн ертөнцийг татварын хатуу дарамтаар “агшаах” бодлого зарлаж, төсвийн бүрдүүлэлтээ татвар бас дахин татвар гэсэн сэрүүн аргачлал дээр суурилж зангидсан.
#эдийн засаг #нийтлэл

Д.Арвин: Би МАН-ыг ядарсан үед нь биш, задарсан үед нь гарч байна

Д.Арвин дахин сонгуулиар ялалт байгууллаа. Хотын дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн хүмүүсээс Д.Арвин л гарч ирсэн билээ. Тэрээр өөрийнхөөрөө нэгэн шийдвэр гаргасан нь Ардчилсан намыг сонгосон явдал байлаа. Сүүлийн үед түүнийг ийм шийдвэр гаргасантай нь холбож янз бүрээр л ярьж, бичиж байгаа. Энэ бүхний хариултыг авахаар УИХ-ын гишүүн Д.Арвинтай ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.
#улстөр #нийтлэл

Амалгаа сайтай гаанс ч юм шиг ээ...

Айлын найранд уригдлаа. Айраг идээ элбэгшсэн өдий цагийн найрыг манайхан надаар хэлүүлэхгүй төсөөлнө дөө. Ай миний Монголын хө­дөөны найр ямархан билээ дээ. Тэнгэрийн нарыг баруун хатавчиндаа аргамжчихаад дуу хуур сүлэлдээд хэлэх ч юм биш. Нэгэнт айлын найранд уригд­сан хойно ганган дээ­рээ тавьчихаад тэрүүхэн ха­тавчинд донхойж орхилоо. Гэтэл нэг ах хүү дуулж байна аа.
#чөлөөт цаг #нийтлэл

Дэлхийг “сөнөөх”-өө ахиад хойшлууллаа

Дэлхийг сөнөөгчид сая ч гараад ирсэн юм биш байна. Тэд хаа сайгүй, үеэс үед “Дэлхий сөнөлөө шүү” гэж анхааруулаад, улмаар үргэлж хойшлуулсаар иржээ. Мэргэч төлөгчид, үзмэрч зурхайчид, шашны элдэв номлогчид, нэрд гарахыг хүссэн хэн нэг нөхөр үе үе сөнөөхийг завдсаар, тэгээд “амьдрах виз” олгосоор ирсэн байх юм.
#нийгэм #нийтлэл

Ертөнцийн шинэхэн түүхийг бүтээгчид

Энэ удаа бид XX зуун, XXI зууны эхний 10 гаран жилийн улс төрийн ерөнхий хандлага, төрх зургийг гаргахын тулд газар зүй, эдийн засгийн чадавхи, улс төрийн чиглэлээр нь төлөөлөн үзүүлэхийг чармайлаа. Гэхдээ дэлхийн II дайнаас хойшхи, тэр дундаа ХХ зууны төгсгөл, шинэ зууны эхэн үеийн зүтгэлтнүүдийг голлохыг зорилоо.
#чөлөөт цаг #нийтлэл

Мэдэгч ба үл мэдэгч

Цөөрмийн усанд үймцэх загасыг ажиж зогссон Жуан багшаас нэг хүн “Энэ загаснууд яаж байгаа бол?” гэж асуув. “Эднүүс жаргаж байна” гэж Жуанзы хариулав. “Та эдний дотор орсон биш жаргаж ч байгаа юмуу, зовж ч байгаа юмуу яаж мэднэм?” гэхэд мэргэн өтгөс “Чи миний дотор ороогүй байж намайг мэдэхгүйг яаж мэднэм?” гэж хариу асуужээ.
#нийгэм #нийтлэл

12 сарын 22 мандтугай

Мааяа зөгий[1]...бишээ, мааяа нар гэж байжээ. Тэд хэдийгээр өөрснөө устсан боловч календарь хийсэн нь үлдэж. Хэлэх юм биш, өөрснөө үлдээд календарь нь алга болсон бол дээр байсан юм. Чухам ийм учраас л манай хууччуул шинэ дээл хувцсыг мялаахдаа “Эд нь хэврэг эзэн нь мөнх байг” гэж хэлдэг ажгуу.
#нийгэм #нийтлэл

”Тэнэг ховдог” буюу ”Тэхийн зогсоол”

Монголчууд бид “тэнэг ховдог тогоогоо, цэцэн ховдог галаа” гэж ярьдаг. Манай төр засаг ховдог, гэхдээ тэнэг ховдог ажээ. Тогооны тагаа уралдан сөхөөд л арай болсноос нь шүүрч үмхээд л. Ардчиллаас өмнөх засаг харин ч цэцэн ховдог байжээ.
#эдийн засаг #нийтлэл

Хөгжилд нэмэрлэх тэрслүү санал (1)

Хүн ардаа үр бүтээлтэй, тууштай ажиллуулдаг төгс механизмыг бүрдүүлж чадаагүй ирснээс болж манай үе үеийн Засгийн газруудын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн гол заалтууд цаасан дээрээ үлдэж, ажилгүйдэл ядуурал нь хэвдээ явсаар өнөө хүрсэн нь нууц биш.
#нийгэм #нийтлэл

Д.Баясгалан: Сүүлийн арван жилд ОУОХ их өөрчлөгдөж, шинэчлэгдсэн

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Мон­голын Оюут­ны спор­тын холбооны ерөн­хийлөгч, Олон улсын оюутны спортын хол­бооны ерөнхий санхүүч, хяналтын зөвлөлийн гишүүн Д.Баяс­галан­тай ярилцлаа. Түүнийг хүмүүс “Голомт”-ын Баясгалан гэдгээр нь анддаггүй.
#чөлөөт цаг #нийтлэл

Бонд бондойлгочих вий дээ

Мөнгө олохгүй бол үхэл гарцаагүй тулгарав. Ийм агшинд дотор юу эс эргэлдэх билээ. Үхэхгүй гэх тэмцэл минь зөвийн зөв биз дээ. “Үхмээргүй байна” гэж орилж чарлахыг хэн буруутгах гээд байна. Мөнгө олбол үхэхгүй амьд явах гарц байж байдаг. Туслах сан. Хорт хавдар уу? Үгүй гэнэ.
#эдийн засаг #нийтлэл

Н.Энхбаяр, шүүх, шүүгч гурав

Монголд өмнөх сенсаац нь хуучраагүй байхад дараагийнх нь залгадаг.Сенсаацаас сенсаац төрдгөөрөө бас сонирхолтой.Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэргийг шийдсэн Дээд шүүхийн шийдвэр бол хуучраагүй тийм сенсаацуудын нэг.Шүүх хуралдаан эхлэхийн өмнө Н.Энхбаярын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан нь сенсаацаас сенсаац төрүүлсэн жинхэнэ сонирхолтой үйл явдал байлаа.
#улстөр #нийтлэл

Миний “Үзэхийн хязгаар”

Хэвлэгдэж гараад удаагүй нэг номыг гуравхан сарын дотор бараг 30 гаруй удаа уншчихлаа. Хэн ч албадаагүй, эл номоор сүүлд нь шалгалт авна гэж тулгаагүй байхад дотоод итгэл, сэтгэлийн зөн­гөөрөө салж чадахгүй байгаа нь тэр. Өнөө ч миний ширээнээс буух болоогүй бололтой. Тэр даварсан ном бол яруу най­рагч Л.Өлзийтөгсийн “Үзэхийн хязгаар”.
#чөлөөт цаг #нийтлэл

Хүн шиг харилцахыг хүснэм

Орос Монголын ах дүүгийн ган бат найрамдал зөвхөн өнгөний паалан байв уу яав. Мөр мөрөө хөөсөн сүүлийн хорь гаруй жилд нэг л явж өгсөнгүй. Гэм буруу бидэнд байна уу, орос ахад байна уу? Манай хүн амын дийлэнх орос ахдаа дэндүү юм чинь орос ахыгаа муу хэлсэн хүнийг яаж ч мэднэ. Энэ талаар монгол хүнтэй болгоомжтой харьцахгүй бол осолтой.
#нийгэм #нийтлэл

Стандарт бус сайд

“Ярилцъя” шинэ зочноо урилаа. Энэ бол Хууль зүйн сайд Х.Тэмүүжин.
#улстөр #нийтлэл

За юу ч болсон 21 хүртэл харий

Ямар ч асуултанд хариулт болох ганц өгүүлбэртэй боллоо бид.
#чөлөөт цаг #нийгэм #нийтлэл

Олимпийн аварга ба Олимпийн байгууллага хоёр ялгаатай

Энэ сарын 19-нд Мон­­го­лоос олимпийг тө­лөөлдөг төрийн бус бай­гууллагын ээлжит сон­гууль болох гэж байна. Монголын үндэсний олим­­пийн хороо ба түүний ерөнхийлөгчийг шинээр сон­гоно гэсэн үг. Улс орон бүр дөр­вөн жил тутамд болдог зуны олимпийн дараа зал­гуу­лаад чуулганаа хийдэг аж.
#нийгэм #нийтлэл

Өрөмдөх ёстой толгойнууд

Нэг үеэ бодвол манай залуус мөнгө газраас ургадаггүйг аамжмаар ойлгож, хөдөлмөрт суралцаж байна. Даанч уул уурхай, улс төр хоёр төлөвшиж ядан буй аашыг нь бүүр эвдэж, урмыг нь хугалаад дууслаа.
#нийгэм #нийтлэл

Тархи угаагч “МУСТА”, “МУГЖ”, “МУАЖ”...

Коммунист хүн, коммунист үзэл суртал, коммунист нам л гэж байхаас очиж очиж кино коммунист байх даа юув. Гэтэл “коммунист сүүдэр ший” байдаг гэнээ. Байх байхдаа дэлхийн коммунист эвслийн цэцэглэлийн үед коммунист сурталтай бүх улсад байсан ба одоо Монголоос бусдад нь хориглогдсон, Монголд л хаалтгүй үзүүлээд байна.
#нийгэм #нийтлэл

Хөөрхий дөө, Муусайн партизанууд

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-нд Ардчилсан хувьсгалын партизанууд нэг цуглардаг. Эхлээд С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, дараа нь нэг баярын хурал хийж, бөхийн барилдаан үзэж, үргэлжлээд л зиндаа зиндаагаараа хуваагдан архидаж нэг сайн баярладаг юм.
#улстөр #нийтлэл

Ёс зүй & ёозгүй

Англид хатан хааны гэр бүлийнхэн эмчлүүлдэг эмнэлгийн сувилагч бүсгүй амиа алдсан дуулиан дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Дэлхий дээр өдөрт хүмүүс хэдэн зуугаараа хорвоог орхидог ч сувилагч эмэгтэйн үхэл өнөөдрийн нийгмийн байдлыг, худал хуурмагыг бас хүн чанарын чавхдсыг хөндсөн учраас ингэтэл яригдаж бичигдэж байгаа биз ээ.
#нийгэм #дэлхий дахинд #нийтлэл

“Мааск”-тай МА(Х)Н

МАН болон МАХН-ын хувьд нүүрэн дээрх мааск нь л өөр болохоос биш үндсэндээ нэг л нам.
#улстөр #нийтлэл

Сэтгүүлч эзэнтэй хэвлэл нь яах вэ

Монголд ардчилсан хувьсгал ялаад 23 жил болж байна. Үүнтэй зэрэгцэн чөлөөт хэвлэл хөлд ороод одоо идэр насандаа очжээ. Сайнтай муутай сав дүүрдгийн адилаар алдаж оносон олон жишээ бий.
#нийгэм #нийтлэл

Дэлхий сөнөх юм бол ганцаараа амьд гарах хэрэг байна уу?

Энэ оны энэ сарын 21-нд манай дэлхийд нэг айхавтар юм болох бололтой. Зарим нь дэлхий сөнөнө гэх.
#дэлхий дахинд #нийтлэл

Газар өгөх ба авах тухай

“Газар өмчлүүлэх тухай” хууль яагаад дахиж өөрчлөгдөх болов. Ер нь нэг нь авах ёстой нөгөө нь өгөх үүрэгтэй ч юм уу? Өнөө маргаашдаа бол өмчлөх, эзэмших хоёрт эрс ялгаа харагдахгүй байна гэдэг ч юм уу энэ сэдвээр хүмүүс олон асуулт ирүүллээ.
#нийгэм #нийтлэл

Ардын намын залууст хүргэх үг

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн хараахан баталгаажаагүй бай­гаа боловч Ардын нам ялагдсан нь нэгэнт тодорхой болов. Монголын 21 аймгаас есхөн аймаг, хоёрхон дүүрэгт ялалт байгуулснаа энэ намын дарга ичихгүй зарлав.
#улстөр #нийтлэл