Энэ 7 хоногт
БИД ба ТЭД бас ЭНЭ ба ТЭР
Дарамсала- Далай ламын суугаа газар. Гэхдээ энэ бол Энэтхэгийн Химчал Парадейш мужийн Кангра районд байх уулын жижигхэн хот.
1. Товчхон
Дарамсала- Далай ламын суугаа газар. Гэхдээ энэ бол Энэтхэгийн Химчал Парадейш мужийн Кангра районд байх уулын жижигхэн хот. Хэдий уулан дээр ч гэлээ нэг л нэвсгэр. Чухамдаа бол Далай ламын өргөө Дарамсалагийн Маклеодганж хэмээх дүүрэгт байх ажээ. Яг уулын орой дээр. Маклеодганжийг “Дээд Дарамсала” гэх нь ч бий. Уулын орой гээд бас шалихгүй. Далайн түвшнээс ердөө 1457 метр. Доод Дарамсалагаасаа 460-аад метрийн дээр. Энэ хэсгийг “Бага Лхас” ч гэнэ. Манайханд их танил болж байгаа газар. Буян заяагаа даатгах гэсэн монголчууд тасрахаа байжээ. Бээжин-Дели хоёрын хооронд шууд нислэгтэй болсон нь бөөн завшаан. Найман цагийн газар. Энэтхэг, Монгол хоёрт цагийн зөрөө ажиглагдахгүй. Ердөө хоёр цаг гучин минут. Делигээс автобусаар 12 цаг гаран давхиад Дарамсала хүрнэ.
2. Буян ба монголчууд
Өнгөрсөн оны сүүлээр Дарамсалад Далай лам “Багшийн ёог” сэдвээр лекц уншлаа. Эртнээс улбаатай гайхамшигт сургаалыг өнөөгийн бидэнд тайлбарлах гэж. Буянтай ажил. Манайхан энэ сургаар тийш хөвөрлөө. Замын зардалтай, завтай бас дээр нь “буян”-тай хэсэг нь. Гандан бараг тэр чигтээ. Харин Чой хамба бие чилээрхүү учир явсангүй. Жирийн сүсэгтэн ч олон. Эгээ л Монголдоо байгаа юм шиг санагдсан. Гэхдээ тоог нь гаргаж хараахан чадсангүй, гээд “нүгэл” болохгүй байх аа. Энэ газар монголчуудын сүсэг бишрэл дээд цэгтээ хүрдэг ажээ. “Чингис хаан” нисэх буудлаас эхлээд Дарамсала хүртэл монголчуудын сүсэг бишрэл зөвхөн өсөх графикаар дүрслэгдэнэ. Ухаан нь, онгоц хүлээнгээ очкоовны 500-гаар муушгидаж байсан улс тэнд очоод махнаас гарна. Энэ хооронд хорвоогийн бүх юманд “нүгэл”, “буян” гэдэг хоёрхон нэр өгч эхэллээ. Харин чухам юуг “нүгэл, буян” гэдгийг тоймтой хэлээд өгөх хүн ховор. Надтай таараагүй ч байж мэднэ. Лекц эхлэхээс хоногийн өмнө Далай багшид хэдэн монгол хүн мөргөх завшаан тохиов. Бид өөрсдийгөө “буян заяа нь дэлгэрсэн улс” гэж тодорхойллоо. Далай ламтай уулзахын тулд урьдчилан зөвшөөрөл авах, цаг тохирох, хүний тоог яс тогтоох, мэдүүлэг бөглөх, паспортоо шалгуулах, нэгжүүлэх зэрэг “хүнд суртал” байдаг аж. Энэ бүхэн нөхцөлдөн бүтэж ордонд нэвтрэх хүртэл “буян” л бүхнийг шийддэг хэмээн туршлагатай “буян”-тан айлгана. Бидэнтэй орох байсан хэдэн хүний “буян нь дутаж” Делигээс гарч амжаагүй тул төдий тооны хүний “буян дэлгэрэв”. Бусдын “буян”-ыг дэлгэрүүлсэн тэдний “буян дутсан” биш харин бусдад “буян боллоо”. Хэрэмний дотор хүлээлгийн жижиг сэхээвч байх аж. Тэнд сандал ширээнээс гадна олон модон цар тавьсан байх нь “өргөл барьц”-аа цэгцэлдэг газар болохыг илтгэнэ. Хэдий нэлээд тооны монгол байсан ч хоорондоо толхилцож, хараал урсгах хүн гарсангүй. Ямар нэг илүү үйлдэл “буян”-д нь сэв суулгана гэсэн үү эсвэл Далай ламтай нүүр учруулах болсон “буян” нь номхотгов уу, бүү мэд. Харц, суудал, амьсгаа нь хүртэл намуун зөөлөн аястай болов. Энд ирээд худалдаж авсан эрхиэ эргүүлэн амандаа маани гөвтнөцгөөнө. Манайхны “буян” жигдэрчээ. Нэг сэргэлэн “буян”-тан зургийн аппараттай ороод ирсэн байна. Уул нь ийм зүйл хамгийн хориотой. Гэхдээ энд сэргэлэн зан үнэгүйднэ. Гагцхүү бидний “буян”-д ганц аппарат багтаах нөөц байжээ гэсэн үг. Мөргөлчид хадагнаас гадна бөөрөн дээрээ тусгай үгтэй мөнгөн аяга, дугтуйтай мөнгө, ноолууран цамц гээд хэр хэрээрээ өргөл зэхсэн байх аж. Төдөлгүй Далай ламын өргөөний хүлээлгийн танхимд орууллаа. Бидэн дээр хоёр ч төвд нэмэгджээ. Нэг нь өвгөн лам, нөгөөх нь Норвегиос ирсэн “даши дэлэк”-ээс өөр төвд хэлгүй ч үндэснийхээ дээлийг өмссөн ахимаг насны төвд эр. Ингээд хүлээсэн мөч ирж биднийг хонгилд дуудан гаргахад Далай лам тосон авч эхнээс нь ээлж дараалан адис хүртээлээ. Дараа нь биднийг ордны гадаа байраа эзэлсэн хойно Далай лам дунд ирж зогсон зураг татуулав. Мөргөл ерөнхийдөө дуусчээ. Гэтэл хэн нэг нь “энийг одоо яах вэ” гэж туршлагатай “буян”-тандаа хандлаа. Тэрээр бүх хүний гар дахийг нийлүүлэн Далай ламаар “үлээлгэх”-ээр хамгаалалтын албаны хүнийг гуйв. Далай багшийн амьсгалаар илбүүлэх гэсэн зүйлс нь мөнгө төгрөг, хадаг яндар, даллагын уут бас улаан, шар, эрээн утас ажээ. Төдөлгүй “шид” орсон зүйлс эзэн эзэндээ эргэн ирж бид гадагшаа гарлаа. Ордны хашаанаас гараад “буян”-аа баталгаажуулан дахин зураг татууллаа. Хүн бүхэн өөрийгөө “буян”-тай гэдэгт итгэл төгс болсон харагдана. “Буян” дутвал Далай багштай авахуулсан зураг тэр чигтээ эсвэл зөвхөн тухайн хүний дүрс нь гардаггүй гэх яриа сэтгэл эмзэглүүлнэ. Энд иррациноль сэтгэхүй бүрэн ноёлдог юм.
3. Сүсэг ба “сүн чэ”
Хуваарьт өдрөө лекц эхэллээ. Уг нь жинхэнэ сүсэгтэн үүнийг төвдөөр “сүн чэ” буюу “их айлдвар” гэж нэрлэнэ. Бас “ном айлдах”, “ном тавих” ч гэнэ. Агуулгын хувьд бол буддын шашны багшийг шүтэх ёсны тухай лекц байлаа. Энэ удаагийн лекц ерөнхийдөө монголчуудад чиглэсэн гэх үг бидний “буян”-ыг арвижуулж, тэр хэрээрээ “нүгэл”-ийг нимгэлнэ. “Сүн чэ” эхлүүлэх ёслолд монголчууд түлхүү оролцов. Далай багшийг ордноосоо гарч ирэн суудалдаа хүрэх замд монголчууд багцалсан хүж барин дагалдана. Монгол унзад уншлагын ян татна. Лекцийн дундуур өдөрт нэг удаа 4-5 монгол Далай ламд мандал өргөнө. Тэгэхдээ Дээрхийн гэгээнийг ном сургаалаа айлдаж буйд нь талархал илэрхийлэн бяцхан барьц барина. Тэр нь ойролцоогоор нэг хүний 500 ам.доллар гэж сонсогдсон. Харин нэг мунгинуу эр хамаг мөнгөө барьчихаад хагасыг нь эргүүлж авах арга байна уу хэмээн лам нарыг царайчилж явсан. “Буян”-аа нэмж, “нүгэл”-ээ нимгэлмэр гэж, баахан инээсэн. Ер нь инээдтэй юм бишгүй. Лекцэнд суугаа улс хүний өөрийнгүй үүрэглэнэ. Бүр хурхирах ч тохиол гарсан. Гэхдээ хажуу дахь нь “буян”-ы сэтгэлээр сүвээ рүү нь хатгаж “нүгэл”-ийн нойрыг нь үргээнэ. Гэвч тусаар бага юм билээ. Ингэн ингэн энд суух хэрэг байна уу гэж бодогдом. Зарим нь “буян”-ы сэдвээр буу хална. Лекцийн дундуур уламжлал ёсоор цай, боов тараахад биеийн чилээ гаргах сайхан боломж гардаг аж. Сураагүй хүнд удаан завилж суух гэдэг хэцүү. Өглөөнөөс үдэш хүртэл нэг суудлаараа. Дундаа нэг завсарлана. Энэ үеэр зөвхөн монголчуудыг махгүй бас үнэгүй хоолоор дайлна. Сандал, ширээ бүхий хооллох тусгай талбай хүртэл зассан байлаа. “Өргөлд өгсөн бүх мөнгө энэ бүхэнд яг таардаг гэсэн” гэх далд санаагүй “буян”-лаг цуу сонсогдоно. Махгүйгээс бусдаар сайхан амттай хоол. “Буян”-ы үеэр мах идэхгүй, дан ногоо. Гэхдээ ургаж, төлжөөд, хагдардгийг нь бодохоор ногоо ч гэсэн амьтай мэт санагдана, “нүгэл” л байх даа. Далай багшийн төвдөөр айлдсан номыг үндэстэн бүр өөрийн хэлээрээ орчуулан богино долгионоор цацсан юм. Богино долгионы радио байхад л болно. Монгол орчуулга өнөө л хэдэн зууны тэртээх хэлээрээ... Ялгамжаатайд номолсон дор... гээд л. Заримдаа хоцроод байгаа бололтой, гэнэт авцалдаагүй юм яриад унана. Лекцэнд ирсэн хэрнээ гартаа үзэг, цаас барьсан хүн өдрийн од шиг. Харин хамт ирсэн нэгнээ харцаараа бүртгэж “буян заяа”-г нь тодорхойлно. “Сүн чэ-н дээр харагдахгүй юм аа” гэдэг үг “Чиний буян ч дээ” гэсэн утгатай. Уул нь энэ лекцийг Маклеодганжийн хаана ч богино долгионы радиогоор сонсож болно. Далай багшийн лекц сүсэг бишрэлээр дамжин сэтгэлд уусна. Сүсэг байхад “буян” нь хаачих вэ. Баруунтайгуур суусан хятад (тайвань) гэлэнмаа Далай ламын бараанаар л мэлмэрүүлээд унана. Байчихаад бүр эхэр татна. Тэгснээ хөхрөөд явчихна. Уул нь Далай багшийн ярианд тийм реакц үзүүлэхээр зүйл нэгээхэн ч байгаагүй билээ. Сүсэг нь түүний сэтгэлийн жолоог булаасан биз ээ, зайлуул. Энэ тал дээр тэр энэ гэж ялгагдах юм бага. Хар нь ч, шар нь ч, цагаан нь ч адилхан. Зарим нь зүгээр л төвлөрөлд орохыг хичээн суугаа харагдана. Мэдээж ухаарч ойлгох гэж эрмэлзэн суух хүн байлгүй яахав. Хүний сүсэг янз янз. Гаднаас нь хараад мэдэж болох биш. Далай ламын сүр бараа хэний ч өвдгийг бохируулна.
Үргэлжлэл бий
2007 оны 12 дугаар сарын 15-28

zochin
Har
zochin
d
Зочин
Hottei
Зочин
susegten