Тэр жил, сайн санавал 1999 онд Төрсөн нутагт маань гурван өдрийг хамарсан, Монгол түмэн бидний хэдэн арван зуун жил хэлж заншиж ирсэн “Эрийн Гурван Наадам” болох ёслол хүндэтгэлийн ажиллагаа болж өнгөрсөн юм. Бөх морио 69 машин, улаан мотоциклоор байлдаг мода эд л дэлгэрч байсан үе. Тэр үед би 13н настай жаахан хүүхэд, наадмын баяр цэнгэлийг, юухан амттантай нь амтлан, мэдэрч явсан үе. Тухайн үед сэтгүүлч сурвалжлагч гэгч этгээдийг “Ярилцлага авдаг хүн” төдийгөөр л ойлгож явсан нь лавтай. Харинээ дэлгэр сайхан наадмын гурван шөнө миний хувьд хэцүүхэн шөнүүд болж өнгөрсөн юмдаа.
Үйл явдлыг сурвалжлахаар ирсэн гэх нилээд хэдэн сурвалжлагч этгээдүүд энд тэнд ирсэн харагдаж байсан санагддаг.  Эмэгтэй голдуу мөнөөх хэд, зайлуул онож бүдэрч олдсон юмуу, эсвэл хэсэгхэн нь үнэхээр тус мэргэжлийг сонгосон л байдаг биз. Гайхлууд бас ажлаа  хийж хэрэгжүүлэх аргаа сонгодог байх л даа.
Миний бие хамаарал бүхий хэсэг жолооч ах нартай 2 майханд хуваагдан 3н шөнийг өнгөрөөсөнсөн.
Тэгэхнээ наадмын эхний шөнө наадамчид амрах тэр л үеэр хажуу майханд 2 этгээд товчхондоо “Энд хоноё”  гэсээр жолооч ах нарын өвөрлүү шургалчих нь тэр, мэдээж тэд зүгээр хоноогүйгээр барахгүй, юмхныг олж мэдэж, сурвалжлах арга нь тэр байж л дээ “Бузар”. (Наадам зохион байгуулагчдын хэсэг нь манайхан байхгүй юу)
Наадам дууслаа хуран цэнгэсэн олон буцацгааж, би ч гэртээ ирлээ. Чингээд миний бие нутгийхаа наадмын сурвалжлагатай сонингуудыг олж унших ажилд ханцуй эргүүлэн орлоо доо хэхэ. Ёсоор өнөөх 2 этгээдийн сурвалжлагыг яг таг олж уншсандаа.
Балчир миний амнаас “Хөөрхийс” гэх үг өөрийн эрхгүй унаж, битүүхэн инээд минь хүрч билээ.
Сэтгүүлч, сурвалжлагч этгээдийг дүгнэсэн анхны маань дүгнэлт энэ л байж. Тухайн цаг үед, тухайн цаг үе гэж тодруулах юу байхав өнөөдөр ч адил, хувийн ч бай улсын ч бай ар өвөр, хар бор гээд гүйцэтгэгч албадын цалин мөнгө, элдэв хангамж, аюулгүй байдлын нөхцөл хөгийн дөө.
Энэ талыг нь бодож үзээд хөөрхий сэтгүүлч сурвалжлагчид гэж бодохсон, гэвч үгүй юмаа, тэд яаж ийгээд болгодог хүмүүс, болгохдоо харин дэндүү өрөвдөлтэй юм.
Этгээдүүд улсыхаа зан заншлыг үл хүндлэн тарчиг ухаанаар Эрийнхээ гурван наадмыг тэр дундаа Үндэснийхээ бөхийг шүүмжлэх үйлд мордсон аж.
Хатуухан хэлэхэд, этгээдүүдийн дээр өгүүлсэн жишээ адил ийм үйл байдал Монгол наадмын дэвжээ тэр дундаа Бөхчүүдтэй ойр байж болохгүй хатуу үнэн зүйлүүдийн нэг мөнөөсөө мөн юм. Улс орны ёс зан заншил, өв соёл бол бидний үр хүүхэд хойч үеийхэнд ариун дагшин, үнэн утгаа хадгалан байх ёстой эрхэм зүйл.
Одоо үед хэн хүнгүй ёс суртахуун, өв соёлыг уландаа гишгэцгээж байна. Нэг хэлбэр нь нийгмийн зөв зохистой байдлыг эрхэмлэгч үнэн зөвийг илтгэж байх ёстой боловч андуурсан (нийт сэтгүүлчдийн дийлэнх нь шүү) этгээдүүд болох сэтгүүлч сурвалжлагч нар та нөхөд.
Одоо хэтрээд эцэг өвгөдөөс уламжилж, Монгол ёс заншлыг маань хамгийн тодоор хадгалан яваа “Эрийн Гурван Наадам”-аа доромжлох мунхаг үйлрүү орж байх шив.
Мунхаг үйлдлээ үйлдэх гэж оролдохдоо зөв бичих ухаан нь дутна.
Бараан тал нь хэтэрсэн энэ нийгэмд та нөхдөд ийм мулгуу үйлдэл хийх нь илүүц хэрэг, бичлэгийн эхэнд өгүүлсэн хэсэгтэй уялдуулъя л даа, наадмын дэвжээн дээр гаргасангүй гэж “Эх”-тэйгээ холбож “Бузар” гэдэг үгээр тайлбарлах гэж мунхагласан байж буй.
Этгээдүүд өөрсдөө,  дээр өгүүлсэнчлэн их “Бузар” нөхцлийг бүрдүүлдэг байх шүү , түүнчлэн Бөх хүний “Эх” хүн, бөх хүүгээ дээдийн дээдээр хүндэтгэн хамаа замбараагүй хандахгүй, эрхэмлэн дээдэлж биширч явдаг хүн, юуных нь дэвжээн дээр нь гарах байхав... Мөнөөх бидний ёс зан заншилтай холбоотой утга нэн. Энд хүйсийн харицаа, эрх ашиг ярих асуудал биш этгээдүүдээ.
Хөгжлөөрөө тэргүүлэгч гүрнүүдийн нэг ардчилсан Япон улс хэдэн зуун жилийн түүхтэй Сумо бөхөө хэрхэн авч яваа нь, үүх түүх соёлоо хайрлан хамгаалж явахын тод жишээ,  үзэж сонирхож буй эмэгтэйтэйчүүдээс өөр эмэгтэй хүн Сумочиддоо хамааралтай  орчин, байршил газарт харагддаггүй нь үнэн жишээ бизээ. Нялх хүүхэд ойлгодог Үндэсний Бөхийхөө жудаг, соёлыг бишрэн шүтэж явбал улс үндэстэнд минь дээр байх.  Этгээдүүдэд хандахад эрх ашиг, ёс зан заншилын хооронд хол зөрүүтэй утга орших бөгөөд ялгаж тунгааж, хуруу мутраа хөдөлгөвөл сайн үйл хэрэг болох бусуу.
Дээр нь, Үндэсний бөхийн маань өнөөгийн нөхцөл мөнгөөр шийдэгддэг асуудал нь этгээдүүдийн бас нэгэн сараачин суухад хялбархан сэдэв нь. Үүнд ёс заншлаа хэвээр нь хадгалан үүрч яваа бөхчүүд буруутай гэж үү?, улс маань бүхэлдээ авилга, хээл хахуульд идэгдсэн нийгэмтэй болж, эд баялаг, мөнгө идэхээрээ уралдацгааж, хууль батлан суух хэсэг нийгмийн хар шаарнуудаар улсаа удирдуулж байна. Ард түмнээсээ дээрэмднэ, тэрнээсээ жижигхээн хэсгийг нь буцаан өгч байгаа хэлбэр, найраа гээчийг нь угтаа бол энэ л хөлдүүнүүд санхүүжүүлцгээнэ. Хулгайлсан мөнгөнүүдээ бөх морь гэж биендээ сайрхацгааж өв соёлдоо эсэргүү нүүр үзүүлнэ. Үүнийг нь дагаж салбаганах Сэтгүүлч сурвалжлагчид мөр зэрэгцэж байх шив. Бичиг үсгийн боловсрол нь дутуухан боловсорсон (нийт сэтгүүлчдийн дийлэнх нь шүү) этгээдүүд та бүхэн энэ дэвнүүдийн өврийн хүүхэн, өврийн үзэг болж бас улсдаа хор болох зүйл сараачиж байхын оронд,  дээр суусан яргачингууддаа тууштайхан ЗАЙ БОЛ гээд үзэглээдэхвэл жаахан ч гэсэн үр дүн гарнаа даа...  
Б.Батсайхан