Энэ 7 хоногт
Дэлхийн дэг журам... Хятад, Монгол...
Олон улсын харилцааны түүх бүхэлдээ улс үндэстнүүдийн мандалт, бууралт, харилцан тэмцэл, хамтын ажиллагааны түүх байдаг. Түүний дотор дэлхий хэмжээнд томоохон нөлөө үзүүлэх их гүрнүүд тодорч гарсан, оршин тогтносон, уналтад орсон түүх хамгийн их анхаарал татдаг хэсэг нь
Олон улсын харилцааны түүх бүхэлдээ улс үндэстнүүдийн мандалт, бууралт, харилцан тэмцэл, хамтын ажиллагааны түүх байдаг. Түүний дотор дэлхий хэмжээнд томоохон нөлөө үзүүлэх их гүрнүүд тодорч гарсан, оршин тогтносон, уналтад орсон түүх хамгийн их анхаарал татдаг хэсэг нь. Учир нь тэдний түүх хүн төрөлхтний түүхэнд асар их нөлөө үзүүлсэн байдаг. Монголчууд өмнөх зуунд умард хөрш ЗХУ-ын мандал, уналтын түүхийг хамгийн ойроос харж, хамт туулсан. Тэгвэл энэ зуунд өмнөд хөрш БНХАУ олон улсын тавцнаа хэрхэн хүчирхэгжин гарч ирж байгааг харж, өнөөдөр юу болж байгааг, бас маргааш үйл явдал хэрхэн өрнөхийг үнэлж цэгнэхийг хичээж байна. Монголчууд ч бас нэгэн цагт дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулж, дэлхийн дэг журмыг тогтоож явсан их түүхтэй. Ер нь Евроазийн эх газрыг дэлхийн геополитикийн хүндийн төв гэдэг билээ.
Энэ өгүүлэлд Хятадын ирээдүйд хамгийн шийдвэрлэх нөлөөтэй гурван хүчин зүйл болох эдийн засгийн хөгжил, дотоод улс төрийн өрнөл, Хятад–Америкийн харилцааны асуудлыг хөндлөө.
Улс орны хүчин чадавхийг хэмжих хамгийн бодитой материаллаг хоёр хэмжүүр бол эдийн засаг, цэргийн хүч чадал юм. Эдийн засгийн чадавх сайжрахгүйгээр хүчтэй цэрэг армитай болж чадахгүй. Энэ хоёр үзүүлэлт ямар байхаас гурав дахь чухал хэмжүүр – улс төрийн хүч, нөлөө шууд хамаардаг. Орчин үед технологийн чадавх, соёлын нөлөө гээд “зөөлөн хүч” хэмээн нэрлэгдэх бусад чухал хэмжүүрүүд гарч ирж байгаа ч эдгээр нь бас л материаллаг боломжоос хамаардаг. БНХАУ-ын хувьд одоогоос 30 гаруй жилийн өмнө эхэлсэн эдийн засгийн шинэчлэл санаанд багтамгүй амжилтыг дагуулжэдийн засаг, цэргийн хүчээ бэхжүүлэх, улмаар дэлхийн их гүрэн болж хүчирхэгжих суурийг тавьсан. Шинэчлэл эхлүүлсэн 1970-аад оны сүүлч үед олон улсын эдийн засагт нөлөөгүй шахам байсан Хятад улс өнөөдөр дэлхийд АНУ-ын дараа орох хоёр дахь том эдийн засаг, дэлхийн хамгийн нөлөө бүхий их гүрний нэг болжээ.
Эдийн засгийнхаа хэмжээгээр хоёр жилийн өмнө Японы өмнө гишгэсэн Хятадын судлаачид нь тус улс даруухан тооцоолоход 2021 он гэхэд АНУ-г гүйцэж түрүүлчихнэ гэж үзэж байна. Дэлхий нийт эдийн засаг, санхүүгийн хямарлын шокоос гараагүй байсан 2009, 2010 онуудад Хятадын валютын нөөц өдөрт дунджаар 1,2 тэрбум ам.доллараар өсчээ. Өнөөдөр тус улс 3 триллион гаруй ам.долларын валютын нөөцөөрөө дэлхийн бусад орныг хол тэргүүлж байна. Хятад улс АНУ, Европын холбоо, Япон гээд дэлхийн хүчирхэг орнуудын худалдаа хөрөнгө оруулалтын хамгийн чухал түнш нь болж чадсан бөгөөд Хятадын эдийн засгийн нөхцөл байдал, улс төрийн бодлогоос тэдгээр орнуудын эдийн засаг, улс төр багагүй шалтгаалах түвшинд очжээ. БНХАУ, АНУ-ын Засгийн газрын 1,1 триллион ам.долларын бондыг эзэмшиж байгаа нь Америкчууд Хятадад төдий хэмжээний өртэй гэсэн үг. Хятадын хөрш зэргэлдээ орнуудын хувьд өнөөгийн эдийн засгийн өсөлтөө Хятадгүйгээр төсөөлөхөөргүй хэмжээнд нэгэнт хүрсэн байна.
Өдөр тутмын хоол хүнс, орон байрны асуудлаа шийдвэрлэсэн, тансаг бараа, үйлчилгээ, автомашин, аялал жуулчлалд тодорхой хэмжээнд мөнгө зарах боломжтой нийгмийн давхаргыг дундаж анги гэж үздэг нийтлэг ойлголтоор Хятадын дундаж давхаргын хүн амын тоо 300 сая давж байна. АНУ-ын нийт хүн амын тоотой тэнцэхүйц болсон гэсэн үг. НҮБ-ын Хүн амын сан, Голдман Саксзэрэг байгууллагын тооцоолсноор 2030 онд Хятадын хүн амын олонх нь буюу 1,4 тэрбум хүн дээрх ангилалд багтсан байх ажээ.
Хятадын эдийн засгийн дийлэнх хэсэг нь буюу дэд бүтэц, хүнд үйлдвэр, банк санхүүгийн салбар бараг бүхэлдээ төрийн өмчлөлд байдаг. Хятадын эдийн засаг хөгжлийн гайхамшгийг харуулахын хэрээр олон улсын хэмжээнд “Хятадын загвар” хэмээх хэллэг, бас Венесуэл, Бирмээс эхлээд Африкийн орнуудад энэ хэллэг төдийгүй загвар нь ч өөрөө моод болж байна. “Хятадын загвар” гэдэг нь товчоор, улс төрийн эрх чөлөө хязгаарлагдмал, төрийн шууд оролцоо, зохицуулалттай зах зээлийн эдийн засгийн хөгжлийн загварыг хэлж буй.
Гэвч “Хятадын загвар” урт удаан хугацаанд гайхамшгийг үзүүлсэн хэвээр байх уу, үгүй юу гэдэг асуулт ялангуяа сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Үүнд дэлхийн санхүү, эдийн засгийн тогтворгүй байдлын нөлөөгөөр эдийн засаг, санхүүгийн хямралд автаж болзошгүй гэсэн Хятадуудын өөрсдийнх нь зовинол ч багагүй нөлөө үзүүлж байна. Тэдний зовинол хоосон биш гэдгийг гадаад орчны болзошгүй нөлөөлөл төдийгүй Хятадад байгаа эдийн засгийн олон хүндрэл бэрхшээлүүд ч нотлон харуулдаг.
Хятадын Ерөнхий сайд Вэн Зябао “Хятад орон улс төрийн шинэчлэл хийхгүйгээр өнгөрсөн 30 жилд олсон эдийн засгийн амжилтаа хадгалахад хэцүү болно” хэмээн удаа дараа мэдэгдсэн нь “Хятадын загвар”-ын талаарх эргэлзээг нэмэгдүүлж байна.
Энэ оны 10 дугаар сард болох ХКН-ын 18 дугаар их хурлаар БНХАУ-ын дарга Ху Жинтао, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) дарга У Бангуо, Ерөнхий сайд Вэн Зябао, нар шинэ үеийн удирдлагад халаагаа өгч, ХКН-ын Улс төрийн товчоо, Цэргийн зөвлөл шинэ гишүүдээр сэлбэгдэнэ. Си Жиньпин, Ли Кэцян нар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын халааг залгамжлах нь таван жилийн өмнө тодорхой болсон, бараг эргэлзээгүй асуудал. Гэвч бусад албан тушаалуудад хэн тодрох вэ, ХКН доторх далд фракцуудын хооронд хүчний хуваарилалт хэрхэн явагдах вэ гэдэг нь цаашид Хятадын хувь заяанд шууд нөлөөлөх чухал асуудал юм. Дотооддоо ийм хариуцлагатай өөрчлөлт хийхээр зэхэж байгаа үед Хятадын удирдлага улс төрийн тогтвортой байдлыг хамгийн их чухалчилж байгаа нь эргэлзээгүй.
Гэсэн ч тогтвортой байдлыг хадгалах ёстой гэсэн болгоомжлол Хятад дахь улс төрийн шинэчлэлийн тухай халуун сэдвийг намжаах шалтгаан болж чадахгүй байна. Нийгмийн дотоод зөрчил хурцдах хэрээр түүнийг хүчээр барих нь тогтвортой байдлыг хадгалах зөв арга биш гэж ил тод шүүмжлэх хүмүүсийн тоо Хятадад нэмэгдэж байна. Өнөөдөр улс төрийн шинэчлэлийн тухай яриа энэ оронд шинэ сэдэв нэгэнт биш болжээ.
Баян хоосны ялгаа, албан тушаалтнуудын авилга, газрын маргаан, тариачид, хөлсний ажилчид, жирийн хүмүүсийн эрх хохирох явдал газар авахын хэрээр нийгмийн шударга ёсыг нэхэмжилсэн эсэргүүцэл, тэмцэл өргөжиж байна. Хятадын алдартай сургуулиудын нэг болох Цинхуа Их сургуулийн профессор Сунь Липин 2010 онд Хятадад нийтдээ 180 мянган том жижиг бослого, тэмцэл гарсан гэж мэдэгдсэн нь сенсаац тарьсан. 2011 онд Хятадын хууль, хэв журам сахиулах, нийгмийн аюулгүй байдлыг хангахадзориулагдсан төсөв анх удаа батлан хамгаалах зардлаасаа давж 95 тэрбум ам.доллартхүрчээ.
Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын удирдлага өнөөгийн улс төрийн тогтолцоог илүү хариуцлагатай, нээлттэй болгох, авилгатай тэмцэх, иргэдийн шаардлагыг сонсдог, тэдэнд үг хэлэх боломжийг олгодог байх, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр тодорхой алхмуудыг хийж байгаа ч нийгмийн тогтвортой байдал дээрдэхгүй хэвээр байна. 2011 онд Өвөрмонгол, Төвд, Зэнчэн, Укань зэрэг газруудад гарсан эсэргүүцлийн хөдөлгөөн дэлхий нийтийн анхаарлыг татаж байв. 2012 он гарсаар ч ийм мэдээ үргэлжилсээр л байна.
Хятадын удирдлагуудын дотор улс төрийн шинэчлэлийн асуудлыг хамгийн их хөнддөг хүн бол яах аргагүй өнөөгийн Ерөнхий сайд Вэн Зябао юм. Тэрээр Арабын хувьсгалын салхи ид үлээж байсан 2011 оны 3 дугаар сард болсон БХАТИХ-ын чуулганы үеэр дээр иш татсан үгийг хэлсэн. Үүний дараа 9 дүгээр сард Далиэньд болсон Давосын эдийн засгийн салбар чуулга уулзалтын нээлт дээр Вэн Зябао улс төрийн шинэчлэлийн талаарх байр сууриа илүү тодорхой илэрхийлсэн. Тэрээр “... Аливаа эрх баригч намын хамгийн гол үүрэг бол ...Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах. Ингэхийн тулд төрийн үүргийг нам гүйцэтгэдэг, эрх мэдлийг хэт төвлөрүүлдэг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Нам, төрийн удирдлагын тогтолцоонд шинэчлэл зайлшгүй хийх хэрэгтэй” гэсэн нь тогтолцооны шинэчлэл хийхийг зоригтой уриалсан хэрэг байв. Тэрээр мөн Үндсэн хуулиар олгогдсон иргэний хамгийн чухал эрх болох сонгуулийн эрх, мэдэх эрх, хяналт тавих, оролцох эрхийг бодитойгоор баталгаажуулах шаардлагатайг онцлоод зогсохгүй өнөөдөр тосгоны (манайхаар багтай дүйцэх нэгж) хэмжээнд явуулж байгаа сонгуулийг цаашид сян (сумтай жишиж болох) болон мужийн хэмжээнд зохион байгуулах, мөн намын дотор сонгууль зохион байгуулах замаар ардчиллыг хөгжүүлж болно гэж мэдэгджээ.
Хятадад тодорхой түвшинд улс төрийн шинэчлэл хэрэгтэй гэдгийг ХКН ил тодорхой зөвшөөрч байгаа ч чухам ямар хүрээнд вэ гэдэг дээр удирдлагын байр суурь нэгдмэл биш байна. Тухайлбал, БХАТИХ-ын дарга У Бангуо “Улс төрийн огцом өөрчлөлт нь өнгөрсөн хугацаанд олсон эдийн засгийн амжилтыг үгүй хийхэд хүргэнэ” гэж хатуу мэдэгддэг нь Вэн Зябаогийн байр сууриас ихэд ялгаатай.
Сонирхолтой нь, ийм зөрчил дунд Хятадын Засгийн газар гучаад жилийн тэртээ эдийн засгийн шинэчлэлийн гарааг эхлүүлсэн газар, эдийн засгийн анхны тусгай бүс - Шэньжэн мужид өнөөдөр улс төрийн шинэчлэлийн туршилт хийж байна. Тэнд мужийн Засгийн газрыг цомхотгож, илүү ил тод, олон нийтэд үйлчлэх үүрэгтэй, оролцоотой засаглалыг бий болгох, цаашилбал хот, мужийн намын хорооны байнгын гишүүн болох хүсэлтэй хүмүүст хязгаарлагдмал хүрээнд өрсөлдөх боломжийг нээх зэрэг шинэ алхмуудыг туршиж байна. Мөн иргэний байгууллагуудад илүү чөлөөтэй ажиллах боломжийг олгож эхэлсэн нь Хятадын хувьд шинэ зүйл юм.
Хятадад ийнхүү улс төрийн шинэчлэлийн галт тэрэг нэгэнт гараанаасаа хөдөлжээ. Энэ үйл явц цаашид хэрхэн үргэлжлэх нь нэг талаас Хятадын шинэ үеийн удирдлагаас нөгөө талаас энэ нүсэр том орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлаас, бас тус улсын гадаад нөхцөл байдлаас ч тодорхой хэмжээнд хамаарч таарна. Хятадын хөрш зэргэлдээ орнууд, Хятадаас эдийн засгийн хувьд ихээхэн хамааралтай улс орнууд аль нь ч тус улсыг улс төрийн хэт тогтворгүй байдалд орохыг, эсвэл улам хаалттай улс болохыг хүсэхгүй. Гэвч хүний нийгэм ч, олон улсын харилцаа ч тэр бүр хүслээр болдоггүй нарийн төвөгтэй зүйл билээ. Хятадын улс төрийн ирээдүйг дүгнэх нь ямар ч туршлагатай судлаачийн хувьд амар ажил биш юм.
Ерээд оны эхээр хүйтэн дайн төгсч, ардчилал, даяаршлын шинэ давалгаа олон улс орныг нөмрөхийг харсан Франсис Фукуяама “түүх төгслөө” хэмээн дэлхийд либерал үзэл санаа ялсныг сэтгэл догдлон зарлаж байлаа. Гэвч дэлхийн улс төрийн тоглоомын дүрмийг цөөн их гүрэн тодорхойлж, бусад нь түүний оролцогчид байдаг олон улсын харилцааны бичигдээгүй хууль тийм ч амар өөрчлөгдөхгүйг, ардчилал, либерал үзэл тийм ч хурдан дэлхийг бүрхчихгүйг, эдийн засгийн харилцан хамаарал улс төрийн зөрчлийг аяндаа шийдчихгүй болохыг бодит амьдрал харуулж байна.
Хүйтэн дайны дараах жилүүдэд Европын холбоо хүчээ авч, зөрчил, тэмцлээр бус хамтын ажиллагаагаар асуудлыг шийдвэрлэх либерал институционал үзэл түгэн дэлгэрч, олон талын хамтын ажиллагааны уламжлалт туршлага багатай Ази Номхон далайн бүс нутагт ч хамтын ажиллагааг дэмжих, дэлгэрүүлэхийг эрмэлзсэн уур амьсгал давамгайлж байв. Саяхан болтол Америкийн томоохон улс төрчид, стратегичдийн зүгээс дэлхийн их гүрэн АНУ, шинээр хүчирхэгжиж байгаа их гүрэн БНХАУ-ын хоорондын стратегийн түвшний хамтын ажиллагаа хоёр орны төдийгүй дэлхий нийтийн үйл хэрэгт тустай гэж үзэж “хариуцлагатай оролцогч”, “G2” гэх зэрэг Хятадын статусыг дэлхийн тавцнаа өргөсөн санаачилгууд хүртэл гаргаж байлаа.
Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад – Америкийн харилцаанд дээрхээс огт өөр, өрсөлдөөн, сөргөлдөөн давамгайлсан уур амьсгал ноёрхож, энэ нь хоёр орны төдийгүй нийт бүс нутгийн олон улсын харилцаанд нөлөөлж эхэллээ. Өнгөрсөн оны сүүлчээр Америкийн Конгрессийн дэргэдэх хоёр намын төлөөллөөс бүрдсэн Америк-Хятадын харилцаанд үнэлгээ өгөх хорооноос (USCC) гаргасан зөвлөмжид “Хятадын эдийн засаг, цэргийн эрчимтэй дэвшил нь АНУ-ын аюулгүй байдалд ноцтой сорилт учруулж байна” гэж дүгнэжээ. Энэ зөвлөмжид эдийн засаг, санхүүгийн зөрчил, мэдээллийн дайны асуудлыг онцгойлон авч үзсэн байв. Үүний дараахан Ерөнхийлөгч Обама энэ оны эхээр танилцуулсан батлан хамгаалах стратегидаа Хятадын зүгээс учруулж байгаа сорилтыг онцолж, АНУ цэргийн гол хүчээ Номхон далайд төвлөрүүлж, уламжлалт холбоотнууд Япон, БНСУ, Австралитай харилцаагаа улам бататгах, бүс нутаг дахь цэргийн баазуудаа бэхжүүлэх, Энэтхэг, Сингапур зэрэг орнуудтай түншлэлээ өргөжүүлэхээ мэдэгдсэн. Энэ нь үндсэндээ тус улсын зүгээс Хятадыг тогтоон барих урт хугацааны бодлогоо зарласан хэрэг гэж ойлгогдож байна.
Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Олон улс судлалын хүрээлэнгээс гаргасан 2010/2011 оны олон улсын аюулгүй байдал, стратегийн орчны үнэлгээнд 2010 оныг “их гүрнүүдийн харилцаанд бүх талын өрсөлдөөн гүнзгийрсэн, томоохон өөрчлөлт гарсан жил” гэж дүгнээд цаашид ойрын болон дунд хугацаанд их гүрнүүдийн харилцаанд “стратегийн түвшний өрсөлдөөн давамгайлж, хамтын ажиллагаа тодорхой асуудлуудаар л урагшлах болно” гэжээ.
Хоёр орны харилцаанд гарсан өөрчлөлтийг 2010, 2011 онуудад гарсан Хятадын загасчдыг саатуулсан явдлаас Хятад - Японы хооронд үүссэн зөрчил, Өмнөд Хятадын тэнгист Хятад-Вьетнамын хооронд үүссэн зөрчил, тэдгээртэй холбоотой Хятадын байр суурь, хоёр Солонгосын зөрчилтэй холбоотой Хятадын байр суурь зэрэгтэй холбон тайлбарлах нь түгээмэл байна. Түүнчлэн энэ онд болох АНУ-ын сонгуультай ч холбож, түр зуурын өөрчлөлт гэх хүмүүс ч байгаа.Хятадын үндэсний үзэл, улс төрийн хатуу байр суурь, мөн сонгуулийн өмнөх Америкийн дотоодын улс төр үйл явдлыг хурцатгаж байгаа ч зөвхөн эдгээр өнцгөөр асуудлыг харвал өрөөсгөл болно.
Дэлхийн түүхэнд ч, олон улсын харилцааны онолоор ч де-факто оршин байгаа их гүрэн, шинээр хүчирхэгжиж байгаа их гүрний хооронд нэг нь байр сууриа хадгалах, нөгөө нь шинээр эрх мэдэл, байр сууриа эзлэх өрсөлдөөн заавал явагдаж, тэр нь ихэнх тохиолдолд дайн, зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн байдаг. Тиймээс Хятад-Америкийн өрсөлдөөн хурцдаж байгааг зохион байгуулалттай гэхээс илүү жам ёсны шинжтэй гэж үзэх нь бодит байдалд илүү нийцнэ. Гүн гүнзгий шалтгаантай энэ өрсөлдөөнийг хэрхэн дайн, сөргөлдөөнд хүргэлгүй зохицуулж, бас үндэсний эрх ашгаа хамгаалж, бататгах вэ гэдэг нь өнөөдөр улс төрийн хоёр өөр дэглэмтэй хоёр их гүрний өмнө тулгарч байгаа том сорилт. Хоёр орны удирдлага сөргөлдөөнөөс зайлсхийхийг хэчнээн хүслээ ч Америкийн ч, Хятадын ч дотоод байдал, улс төрөөс их зүйл хамаарна. Америкийн хятад судлаач Сюзан Шерк “Хятадтай яаж дайтчихгүй байх вэ гэдэг бол бидний өмнөххамгийн тулгамдсан асуудал” гэсэн нь санаандгүй үг огт биш юм. Хятад – Америкийн харилцааны “амаргүй” цаг үе эхэлж байна.
Монгол Улс газарзүйн хувьд хоёрхон хөрштэй. Гэвч улс төрийн хөршүүдийн тоо хоёроор хязгаарлагдахгүй. Гурав дахь хөршүүдийн дотор АНУ чухал байр эзэлдэг. Монголын аюулгүй байдал хоёр хөршийн харилцаанаас ихээхэн хамааралтай ч цаана нь дэлхийн улс төрийн нөхцөл байдлыг тодорхойлогч их гүрнүүдийн харилцаа ямагт суурь хүчин зүйл болж байдаг. Энэ утгаараа хүйтэн дайны үеийн Монголын байдлыг тодорхойлогч макро хүчин зүйл нь Зөвлөлт – Хятадынхаас илүүтэй Зөвлөлт - Америкийн сөргөлдөөн байлаа. Тэгвэл өнөөдөр байдал өөрчлөгдөж дэлхийн, бүс нутгийн улс төрийг, түүний дотор Монголын аюулгүй байдлын гадаад орчныг ихээхэн хэмжээнд тодорхойлох суурь хүчин зүйл нь Хятад – Америкийн харилцаа болжээ. Хүйтэн дайны үед Хятад улс Зөвлөлт – Америкийн харилцаанд тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан бол өнөөгийн Орос улс Хятад – Америкийн харилцаанд ямар үүрэг гүйцэтгэх нь сонирхол татаж байна. Ерөнхийд нь дүгнэвэл Хятад – Америк – Оросын гурвалжингийн хүрээнд хүчний тэнцвэр хэрхэн хэлбэлзэх, тогтворжих нь бүс нутгийн, түүний дотор Монгол Улсын аюулгүй байдал ихээхэн нөлөөтэй.
Хятадын дотоод байдалд анхаарал татсан асуудлууд нэмэгдэж, Хятад – Америкийн харилцаанд тогтворгүй үе эхлэхтэй зэрэгцэн ОХУ-ын дотоод нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа нь манай улсын аюулгүй байдлын гадаад орчныг улам тодорхойгүй болгож байна. Монголын ирээдүй ямар байх, бидний мөрөөдөж буй эдийн засгийн хөгжил биеллээ олох эсэх нь гадаад орчин хэрхэн өөрчлөгдөхөөс, хүчирхэг хөршүүд манайх руу ямар бодлого явуулахаас шууд хамаарна.
Бид гадаад орчны өөрчлөлтөд өөрсдийнхөө хүслээр нөлөөлж, залж чадахгүй ч түүнд зөв хариу үйлдэл үзүүлж, аюулыг зайлуулах, боломжийг гүйцэд ашиглах чадвартай байх ёстой. Ухаалаг, мэдрэмжтэй, уян хатан, өөрөөр хэлбэл идэвхтэй прагматик гадаад бодлого хэрэгтэй гэсэн үг. Монголын цэрэг гадаадад цэргийн ажиллагаанд оролцдог болсныг эс тооцвол сүүлийн жилүүдэд Монголын гадаад харилцаанд өөр дорвитой шинэ алхам хийгдсэнгүй. Ерээд оны эхээр туршлагатай ахмадуудын суурийг нь тавьсан тэр бодлого л хорин жилийн турш инерцээрээ эргэж байна. Бид өнөөдөр бүрэлдэж буй шинэ нөхцөл байдалд дүгнэлт хийж, илүү бодлоготой, хурдтай ажиллах цаг болжээ.

“Хятадын загвар” аль хэр урт настай вэ?

Хятад ардчилагдах уу?

Хятад – Америкийн харилцаа

Төгсгөл хийгээд гурвалжингийн доторх Монгол Улсын аюулгүй байдал

Монгол Улсын Ерөнхийлөгчийн
Аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг
2012.02.10

lhagva
б
hm
Bayaraa
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
Ronald Smith
-1 OR 1=1
-1 OR 1=1
%27
Зочин
Зочин
Зочин
MN
batima
Attila
TTT
dino
Н.Энхбаяр
Zaya
Зочин
zochin
Хөхтөмөр
Зочин
Мэргэн
Галсан
Галсан
Зочин
Badamaa
Balchindorj
Balchindorj.
Зочин
AMARSANAA.wordpress.com
Зочин
Зочин
Зочин
Зочин
Enee
Зочин
zochin
Зочин
Зочин
шоогоо
Зочин
zub asuudal hundjee
б
sss
sss