Нилээд дээхэн үеийн жишээ авъя ! Тээр нэг жил буюу Монголын төрийг Кремлийн эзэд шийдвэрлэдэг байх үед Зөвлөлтийн нэгэн том сайд Монголд айлчилж ирэв. Угтан авах хүндэтгэлийн арга хэмжээ сайхан болж Зөвлөлтийн сайд нүүр дүүрэн инээмсэглэнэ. Харин арга хэмжээг эхнээс нь төлөвлөсөний дагуу нэгэн малчин өвгөн хадаг бариад л Зөвлөлтийн сайдын өмнө очоод

- Зээ Монгол түмний нар болсон ............... гээд л Монгол ардын дэндүү урт , уран мэндчилгээг уянгалуулан уншиж гарав. Нилээд удаан уншисаны эцэст дуусахад Зөвлөлтийн сайд гайхан

- Энэ хүн юу гээд байна хэмээн Монголын нөлөө бүхий сайдаас асуухад өнөөх нь товчоор

- Энэ малчин Монгол таны амар мэндийг асууж байна гэхэд Зөвлөлт сайдын царай тун таагүй болон хувирч

- Энэ хүн ийм урт зүйл ярьж байхад та харин яагаад ийм богино хэлээд байна ? хэмээн асуухад тэнд байсан монголчууд тэр их урт мэндчилгээг Орос руу буюу Орос хүн ойлгохоор яаж орчуулахаа мэдэхгүй байсан тул яахаа мэдэхээ болин балмагдан айцгааж байсан гэдэг.

Одоо харин ойрхон болсон жишээ авъя ! Монголч эрдэмтэдийн нэг хурал дээр өмнөх Ерөнхийлөгч Багабанди гуай уригдаж ирсэн бөгөөд гадаад , монгол гэх олон хүмүүс цугласан тэрхүү хурал дээр Багабанди гуай мэндчилгээгээ титэм үгээр эхлэж л дээ

- Миний Монголын ард түмэн , зочид гийчид , эрдэмтэн мэргэдээ ! нар гийсэн сайхан өглөөний мэнд бла бла гээд л бараг 4 минут ярьсан тэрхүү сайхан мэндчилгээг тухайн үеийн орчуулж байгаа Орчуулагч нь орчуулахдааа

- Аааа нөгөө мммм Good morning everybody .... гэж авдагийн

Манайхан ер нь юм орчуулж гадаад хэл сурч чаддаг юм уу ? Оросын дагуур байхдаа бусдад боловсролтой харагдах гэж худлаа үнэн Орос хэл нийтээрээ сурдаг байсан юу сурсан гэхээр худлаа үнэн монгол үгний араас ский залгаж ярьж л сурсан , Ринчен , хар номыг зохиогч Алтангэрэл гэх агуу номын мэргэн хүн байсан л даа гэхдээ нийтээрээ бол авах юмгүй нойл байсан

Одоо үед Англи хэл сураад л байдаг , сураад л байдаг 10 жил сураад , Их сургуульд 4 жилийг орчуулагч мэргэжилээр төгсөөд дээр нь нэмээд мундаг , мундаг Доктрантууд гарч ирээд л байдаг нөгөө хэдээс нь орчуулга асуухаар өөдөөс Present Simple , То Be Continiuos эсвэл Хирагана л яриад байх юм байна шдэ.

Сайн орчуулагч , Дуун хөрвүүлэгч байна л даа гэхдээ тэд маань залуу хүмүүс болоод тэр үү монгол үгнийхээ гарал утгыг мэдэхгүй сайхан бантагнуулж байна дөө ! Одоо байгаагаас хамгийн гайгүй , сайн орчуулагч нь Аким гуай л байна. Тэрхүү мундаг хүн тэнгэрийн нохой гэдэг ном хэвлүүлээд Хятадын зах зээлд Чонон шүтээн (сүлд ? гээд гаргачихсан байсан) номын зохиогч Зян Руны тусламжаар номоо зарсан гэж сонссон , номныхоо өмнөх үгийг Зян Рунаар бичүүлсэн гэдэг ба Аким гуай тэрхүү хятад өмнөх үгийг орчуулуулахаар манай мундаг Хятад хэлний орчуулагч нарт хандсан байдагын нөгөө хэд нь одоо хүртэл таг дуугай ! бодвол орчуулах гээд л нухаад байгаа болтой дуулддаг юм.

Гэхдээ бас сайн орчуулга байна ааа доорх түүхийг манай нэгэн Оюутолгойд ажилладаг танил надад ярьсан юм.

Нилээд хэдэн жилийн өмнө Оюутолгойд хайгуулын ажил явагдаж байж. Оюутолгойд геологчид дагасаар байгаад хар яриа , хэлэндээ сайн болсон Ханбогдын залуу Оюутолгой өргөжихөд танил талаа ашиглаад орчуулагчийн албанд томилогдож. Инээдтэй юм шиг бас л хөдөө гадуур тэнэдэг нэг Канад эр бас дэвшээд даамал болооод удирдлаган доороо хэдэн монголчуудыг ахлаад нэг ажил хийжээ.Манай монгол залуус гар нь загатнасан уу , хүч нь амтагдсан уу яасан сарын дотор хийх газар шорооны ажлыг 2 долоо хоногт дуусгаж л дээ. Анхны ахалсан багынх нь ажил ийм эрчимтэй сайн яваад урамшиж , баярласан нөгөө сайхан Канад эр ажилчидаа цуглуулаад үг хэлжээ.

- YOU FUCKING BASTARDS MAKING REALLY GOOD JOB !!!

Ханбогдын Орчуулагч залуу ерөөсөө торох юм байхгүй нэг амьсгаагаар дуржигнуулна

- МУУСАЙН ПИСДАКУУД АЖЛЫГ ЖИНХЭНЭ УМАЛЗУУЛЖ БАЙНА ААА !

Инээх юм байхгүй ээ манайдаа байгаа хамгийн лаг орчуулагч нь энэ байхгүй юу ! Дээр нэг манай хэсэг залуус багахaн хэмжээтэй ном хийгээд Монголооос Япон руу орчуулах орчуулагч хэрэгтэй болоод хэдэн орчуулгын товчоод хандахад өөдөөс нэг л их сайхан хөлс мөнгө болох 700.000 төгрөг нэхэж билээ. Хамаа алга Ханбогдын орчуулагч залуу шиг биш юм аа гэхэд ядаж чадварынх нь талд нь хүрэхээр орчуулаад өгвөл долоон зуун мянга байтугай долоон сая төгрөг өгөхөд ч хамаа алга ! Манай орчуулагч нар үнэхээр муу байна аа ! Нэхэж байгаа үнэ хөлснийхөө хэмжээнд ажиллаж чадахгүй !

Үүнчлэн албан байгууллагын эсвэл виз , бизнес гэрээ хэлцэлийг орчуулах үед ёс юм шиг нуль алдаа гарна. Ихэнх гэрээ хэлцэлүүд хуулийн хүрээнийх юм болохоор хуулийн ямарваа гадаад хэл дээр мэргэшисэн орчуулагч орчуулдаг манайд яадаг вэ гэхээр ихэнх их сургуулийн профессор багш нар нь хэдэн TOEFL , IELTS , SAT (манайд SAT-н оноотой ердөө 3-хан хүн байдаг) оноотой хэдэн оюутнуудаараа орчуулга хийлгэнэ. Нөгөөдүүл нь 1-т мэргэшилийн үгнүүдээр бөмбөгдүүлсэн (тэрийгээ ойлгож байгаа юм байхгүй) байдагаас гадна монгол хэлний үгийн утга , гарлаа мэдэдгүй 2-т орчуулах гэж зүгээр google translate ашигласан юм шиг ямар ч эмх цэгцгүй хүн уншаад ойлгомгүй яруу найраг бичнэ.3-т Сурсан гадаад хэлэндээ уусчихсан монгол эх хэл рүүгээ утга төгс орчуулж чадахгүй. Монгол үгээ бараг бүдүүлгийн туйл ухааны зүйл бодчихсон. Виз , албан байгууллага тэдэнд үйлчилгээ үзүүлдэг орчуулгын товчоодыг бол яриад ч хэрэггүй орчуулга хийлгэсэн монголчууд нь захаасаа уйлан дуугараад л "Aрай ч дээ" гээд л байдаг орчуулгынх нь үр дүнг үзэхээр аймшигийн киноны түүх шиг л юм нүдэнд үзэгдэнэ.

Одоо манай монголд үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэлийн компаниуд албан ёсных нь эрх , лицензийг нь худалдаж аваад өөрсдөө орчуулдаг байдал зуршил болчихсон ямар нийгэмд амьдарч байгаа билээ ? Төрөл бүрийн чанартай номнуудаас сонголтоо хийгээд бусад Олон улс орны залуусын уншиж байгааг уншиж , мэдэрч байгааг мэдрэх тэдэнтэй цуг ижил түвшиний зүйл унших мэдээж сайхан байлгүй яахав гэхдээ зах зээлийн эрэлт шаардлагаар монголчууд ч гэсэн өөрсдийн бүтээл , оюуны хөдөлмөрөө гадагшаа гаргах үнэнхүү их хүсэлтэй болжээ. Нэг үгээр бол монгол хэл дээрх оюуны бүтээлээ гадаад зах зээлд үнэлүүлэх гэж байгаа тул эх хэлээсээ тухайн гадаад хэл рүү орчуулга хийлгэх хэрэгцээ үүссэн гэсэн үг ! Орчуулагч нарт ч ашигтай бэлэн зах зээл гарч ирээд байна шүү дээ ! Гэтэл юу болсон гэхээр манай орчуулагч нар гадаад хэлээс монгол руу л орчуулга хийж чадахаас биш монголоосоо гадаад хэл рүү бүрэн төгс орчуулга хийчихдэг чадварлаг орчуулагч нэг ч байдаггүй. Зах зээлийн ханш нь нэг мөрөөр үнэлэгддэг гэтэл бүрэн төгс орчуулгынх нь төлөө орчуулсан нэг үгэнд нь нэг мөрний дайтай хөлс амлаад ч орчуулга хийчихдэг олигтой орчуулагч алга !!! Зүгээр л ойлгож байгаа юм байхгүй Толь бичиг хараад суугаад байдаг !!! Манай орчуулагч нар үнэхээр муу байна аа юм л бол Хирагана яриад л........

Мартсанаас сэдэвт хамааралгүй саяхан сонссон нэг зүйлээ хэлэхэд Манай цагдаагийн ерөнхий газар хаа холын Америк дахь Фасебүүкийн эзэн Марк Зукербергтэй ярьчихсан юм гэнэ. Юуны талаар гэхээр зөвхөн монголдоо фасебүүкд өөрийнх нь зургаар хуурамч хаяг нээсэн бол мэдээлэлээ явуулаад устгадаг үйлчилгээ юм гэнэ. Үүнийгээ ч их л том зүйл хийчихсэн аятай суртчилна. Манайдаа л шинэ юм шиг сонсогдож байгаа болохоос уг нь юм мэддэг бол өмнө нь байсан үйлчилгээ л дээ. Гол нь юу гэхээр Фасебүүкийн эзэн Зукербергийг шөнө хятад эхнэртэйгээ унтаж байхад нь манай нэг TOEFL-ын оноотой хөдөөний шахуу хэдэн цагдаа нар нийлж байгаад Фасебүүк рүү албан тоот (Монголд байгаа аятай авирлаад л ?) явуулчихаж мэдээж албан тоотоо (уг нь хүсэлт ?) эрт дээр үе шигээ монгол ардын урт мэндчилгээгээр эхлээгүй мөн Багабанди гуайн титэм үг шиг нүсэр үгээр эхлээгүй (байх ?) Эхлэсэн ч манай TOEFL-н оноотой цагдаа нар тэр хэмжээнд орчуулга хийчих боловсрол байхгүйгээс гадна ухаан хүрэхгүй. Тэрнээс гадна дэлхийн өнцөг булан бүрээс улс бүрийн албан байгууллага , төрийн болон хувийн томоохон компани корпарациуд өчнөөн хүсэлт явуулж байдаг. Нэг үгээр Фасебүүк ийм албан тоот , хүсэлтүүдээр дарагдчихсан байдаг !!! Тэгээд ч энэхүү хүсэлтээ нилээд хэдэн сарын өмнө явуулсан гэж учир мэдэх нэгэн нь гайхуулж ярьж байсан юм. Гол нь яасан гэхээр нуль алдаа болсон нэгэн бичиг фасебүүкийн нэгэн ажилаасаа залхсан ажилтанд ирж сонирхол татаад уншаад ойлгохыг оролдсон боловч дадсан зуршилаараа зүгээр л "ОК" дарчихаж дарагдсан хариу тэр дороо манай хэдэд иржээ !!! Манайхан юм үзээгүй юм болохоор ердөө тэр "ОК" гэсэн хоёрхон үсгийг хараад бөөн баяр !!! Урт байна уу ? богино байна уу ? хамаагүй гол нь Фасебүүкээс ирсэн нь л чухал !!!

Манай монголын нийт Орчуулагч нар үнэхээр муу байна аа юм л бол Present Simple яриад ........


АМАДДАЙ