Нийгэм, улс төр 8,216 нийтлэл байна

​Уул их Алтай уулга алдан түшдэг юм

Дэлхийд Монголыг ялгаж, монгол хүн бүрийг монголоор нь омогшуулдаг нэгэн баяр бол улсын наадам. Яагаад гэвэл улсын наадам үндэсний спорт + /нэмэх нь/ үндэсний урлагийн нийлбэр байдаг.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Д.Боролзой: Сэтгүүлч хүн мэргэжлийн түвшнээрээ иргэний сэтгүүл зүйгээс ялгарах ёстой

“Олон улсын эх хэлний өдөр” (2016.02.21)-т зориулсан эрдэм шинжилгээний хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Боролзой “Эх хэл: Цахим хэвлэл ба нийгмийн сүлжээний онцлог” сэдвээр илтгэл тавив. Түүнтэй энэ талаар ярилцлаа.
#нийгэм #нийтлэл

Монголчууд эвтэй байхдаа хүчтэй юү, хүчтэй байхдаа эвтэй юү

Хүнд ам нэг, чих хоёр байдаг нь үг хэлэх хариуцлагын үнэ цэнийг үргэлжид сануулах бурхны өгөгдөл.
#улстөр #нийтлэл

С.Даваасүрэн: Тэгш бус байдал, ядуурал бол популизмын үржилт хөрс болдог

“Дорно дахины гүн ухаанд төр бол ард түмний толь гэж үзэх хандлага байдаг” хэмээн эдийн засагч, доктор С.Даваасүрэн яриагаа эхэллээ. Бидний уншигчиддаа хүргэхээр тохиролцсон ярилцлагын маань сэдэв орлогын тэгш бус байдал, баян хоосны ялгаа, ядуурал. Мэдээж, судлаачийнхаа хувьд энэ асуудлын талаар зовниж, шаналж явдаг зүйл түүнд олон бий гэж таамагласан минь оносон байлаа.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

Цэцийн даргыг “шүүнэ”

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 15-нд эхлүүлэхээр зарласан ч товлосон өдөр гишүүдийн ирц хүрсэнгүй.
#улстөр #нийтлэл

Хүн хүндээ танигдана, хүн өөртөө танигдахгүй

Манай уншигчдийн хамгийн сайн танил уран бүтээлчийн “Б.Цэнддоо. Иргэншлийн зам. Монголын соёлын альманах” бүтээл хэвлэгдээд удаагүй байна. Номын зохиолчтой хийсэн ярилцлагыг танд толилуулж байна.
#нийгэм #нийтлэл

Зүрхэнд шивсэн зүү

Дорнодын хил дээр очиж зүрхэндээ зүүгээр шивүүлчихээд ирлээ. Уучлаарай, хил тайван, хилчид сайн манаж байгааг яаран дуулгах нь зүйтэй байх.
#нийгэм #нийтлэл

Л.Пүрэвсүрэн: Ерөнхий сайдын шийдэх асуудлыг аймгийн дарга гадаадад яриад явдаг замбараагүй байдлыг цэгцэллээ

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн манай ”Ярилцах цаг”-ийн зочноор уригдлаа.
#улстөр #нийтлэл

Монголын 37 ронин

Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино гэж Лениний хэлсэн үнэнд улам л дөхөөд байх шиг. Түүхийн ямар ч чухал үйл явдлыг олон нийт нэг их анзаарахгүй хэрнээ кинонд хурцаар дүрслээд орхивол шагшин гайхаж, сонирхон уншиж эхэлдэг болж байна. Хамгийн сүүлчийн нэг томоохон жишээ нь “47 ронин” кино болов.
#нийгэм #нийтлэл

Төсөөлөл ба Сэтгэхүй

Харин манайд “imagination” –той төстэй “fantasy” –г ч бас “төсөөлөл” гэж орчуулдаг. Эйнштэй, Стив Жобс нарын авч үзсэн нь “imagination” болохоос “fantasy” яавч биш. “fantasy” нь илүү урлаг уран сайхны, хийсвэр төсөөллийг хэлнэ. Зөгнөл ч гэдэг
#нийгэм #нийтлэл

Хуучин ба шинэ цагийн Цайны зам

Монголчууд Торгоны замын талаар Цайны замаас илүү мэддэг юм билээ. Гэтэл Цайны зам нь манай орны түүхэнд илүү их нөлөө үзүүлсэн гэж бодогддог. Иймд Цайны замын талаар товч өгүүлэх гэсэн юм.
#эдийн засаг #нийгэм #нийтлэл

Ошо: Зэн түүхүүд

Буддаг үр үндэс гэж үзвэл Хотэй түүнээс ургасан модны цэцэг жимс. Буддаг ойлгоё гэвэл Хотэйг ойлгохыг хичээ. Түүнийг Инээмтгий Будда гэж хүмүүс дууддаг нь оносон хэрэг. Будда Хотэйн дүрээр заларчээ. Будда Хотэй дотор инээж байлаа. Гэгээрэл оройн титэмдээ гэрэлтэн туяарсан нь тэр аж.
#нийгэм #нийтлэл

“З.Энхболдын” улс төр М.Энхсайхантай нэгдэж төгсөх үү, төгөлдөрших үү

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяад холбогдох шүүх хурал хоёр өдөр дараалан хойшиллоо. Шүүгч нь ирэхгүй байгаа юм байх.
#улстөр #нийтлэл

Аз жаргал ардчилагдаж байгаа нь

Хорвоогийн амьтад тэгш бус. Тэрнээсээ болоод амьдрал ч тэгш бус. Шувууд огторгуйн хээлэнд дураараа дүүлж байхад могойд “гэдсээрээ” гулгахад хүрнэ. Загас усны гүнд дураараа умбахад эх газрын зарим амьтанд энэ нь үхэл болж үзэгдэнэ. Ингээд зогсдог бол ч яая гэхэв. Гэтэл нэг төрлийн амьтад бие бялдар, амны хишгээрээ ялгарна.
#улстөр #нийгэм #нийтлэл

Аз жаргал ардчилагдаж байгаа нь

Хорвоогийн амьтад тэгш бус. Тэрнээсээ болоод амьдрал ч тэгш бус. Шувууд огторгуйн хээлэнд дураараа дүүлж байхад могойд “гэдсээрээ” гулгахад хүрнэ. Загас усны гүнд дураараа умбахад эх газрын зарим амьтанд энэ нь үхэл болж үзэгдэнэ. Ингээд зогсдог бол ч яая гэхэв. Гэтэл нэг төрлийн амьтад бие бялдар, амны хишгээрээ ялгарна.
#улстөр #нийгэм #нийтлэл

Монголын их авлига

Ардчилсан, чөлөөт нийгэмд иргэн хүн хуулиар хориглоогүй бүхнийг хийх эрхтэй, харин төрийн албан тушаалтан зөвхөн хуулиар зөвшөөрч зохицуулсныг хийх үүрэгтэй. Гэтэл төрд гарсан хүмүүс хүссэнээ хийж байгааг юу гэх вэ?
#нийгэм #нийтлэл

Мариалаг үндэстэн

Монголчууд бид хоол ундаа хэрхэн тохируулах тухай жилдээ ганц удаа бүгдээрээ ярилцдаг болов. Энэ яриа маань бидний хамгийн их иддэг, Цагаан сарын баяртай давхацдаг. Хэчнээн ч ярьсан гэсэн бид хоолоо тохируулж мэдэхгүй байгаа нь нууц биш. Томчууд нь өөрсдөө ч, нялх хүүхдээ ч зөв хооллож чадахгүй байгаа учраас улам бүр таргалсаар байна.
#нийгэм #нийтлэл

Архины түүх

2016 он өндөр жил. 366 хоногтой. 40 жилийн өмнө мөн л өндөр жил тохиожээ. Тэр жил Монреалийн олимпоос З.Ойдов чөлөөт бөхөөр мөнгөн медаль хүртсэн. Харин Ж.Мөнхбат, Х.Баянмөнх хоёрыг олимпоос хоосон ирэхэд Д.Хадбаатар наадамд түрүүлчихсэн Улсын арслан цолтой угтжээ.
#нийгэм #нийтлэл

Вашингтоны дунд сургуулийн хүүхдүүд Алун гоо эхийн домгийг сурав

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо үйл ажиллагаагаа явуулдаг “Вашингтон Перформинг Арт” хэмээх байгууллага тавь шахам жилийн турш соёл урлаг, боловсролын чиглэлээр амжилттай ажиллажээ.
#нийгэм #нийтлэл

Төрийн нууцтай холбоотой шүүхийн шийдвэрийг бүү улстөржүүлээсэй

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Батчимэгийн туслах асан, иргэн Д.Чинбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Д.Чинбаярыг төрийн нууцыг гадаад улсын тагнуулын албанд шилжүүлэн өгсөн гэм буруутай гэж үзээд 17 жил зургаан сарын хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
#нийгэм #нийтлэл

Өрнө-Дорныг холбох Монголын геополитикийн орон зай

Европчуудыг Азид, азийнхныг Европт хамгийн анх, үнэн мөнөөр нь, хамгийн өргөн хүрээнд танилцуулсан улс үндэстэн бол монголчууд билээ. Ази гэдгээр энд Төв ба Зүүн Азийг хэлсэн хэрэг. Монголчууд XIII-XIV зуунд Евразийн өргөн уудам нутагт байлдан дагуулалт хийхдээ, соёл, хүмүүнлэг, иргэншил, мэдээллийн асар том түүчээгийн үүрэг давхар гүйцэтгэсэн юм.
#улстөр #нийтлэл

Цэц: Харанхуй дээрээ дарангуй

Монголчууд “долоо дордох” гэж ярьцгаадаг. Өнгөрсөн хэдэн өдрүүдэд УИХ, болон Үндсэн хуулийн Цэцийн хооронд болсон маргаанаас үүдээд манай Цэц яаж “долоо дордож” болдогийг энэ байгууллагыг удирдан чиглүүлж буй нөхөд харин ч нэг “утгаар нь” үзүүлж байна.
#улстөр #нийтлэл

Хэний хүн бэ

2012 онд татсан манан хөшиглөсөөр. Цаашдаа ч хөшиглөх нь. МАН, АН-ынхан сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлтөөрөө жижиг намууд УИХ-д орж ирэх боломжийг боломжоороо боомилчихлоо.
#улстөр #нийтлэл

Үхэл амьдрал, өмч хөрөнгийн талаарх монгол сэтгэлгээ

Бидэнд өвөг дээдсийн маань туурвисан ном судар бас чиг арвин үлдэж. Гэвч ном сударт хэрхэн амьдрахыг ягштал заасан онол, сургаал голдуу үлдсэн болохоос чухам жирийн монголчууд юу бодож, хэрхэн сэтгэдэг байсныг бас тодорхой уншаад хэлчихэд амаргүй. Ард түмний ийм сэтгэлгээ харин тухайн үед гадаадаас жуулчлан ирж байсан аялагчдын тэмдэглэлд үлдэх нь бий.
#нийгэм #нийтлэл

Найрсаг Улаанбаатарынхаа нэр хүндийг алдвал эдийн засгийн гүн ангал руу унах аюултай

Хотын дарга Э.Бат- Үүл өнгөрсөн долоо хоногт ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдож буй “Саус Гоби Сэндс” компанийн гурван ажилтантай очиж уулзсан байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа.
#нийгэм #нийтлэл

Монголын хөгжлийн ухаалаг хөрөнгө оруулалт

Эдүгээ монголчуудын тавны нэг нь ядуу байна. Харин 20 жилийн дараа энэ тоо хэр өөрчлөгдөх нь эдийн засгийн өсөлтөөс гадна сургуулийн өмнөх насны, одоогийн хүүхдүүдийн маань хөгжлөөс шууд хамаарах юм.
#нийгэм #нийтлэл

МҮОНРТ-ийн шилэн данс харагдана уу?

Төсвөөс тэрбум тэрбумаар авдаг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз шилэн дансаа хөтлөхгүй байгааг хэн нэгэн бүр ноднин шүүмжилж байжээ. Гэхдээ би биш. Нээрээ яагаад хөтөлдөггүй юм бол?
#нийгэм #нийтлэл

“Муу дайсан” хэмээгч уулын тухай лүндэн

Богд эзэн хаан Монгол улсын олноо өргөгдсөний Зургаадугаар онд цаг төрийн тухай учир шалтгаан Цаг хэмжээ ямар болохыг тус тус тодорхойлсон нь:
#нийгэм #нийтлэл

Давосын кабэра шоу

Манай улс төрчид хүнд таалагдах юмаа сайн хийнэ шүү. Сонгууль болхоор хэдэн хамтлаг дуучидаа дагуулж яваад ард иргэддээ дуулуулж өгөөд санал авдаг нэг хорьсон ч хийдэг хориогүй хийдэг даацтай хийдэг мэхтэй байж билээ. Одоо тэр хуулийг өөрчлөөд шоу хийж болхоо больцон чинь зүгээр л урлаг соёлын алдартнуудаа хажуудаа дагуулж явж хамгийн сайн найз шиг нь харагдаж санал авдаг арга руу шилжжээ.
#улстөр #нийтлэл

Х.Баттулга: Улс төрчид бид худлаа ярьсаар л... Үүний тод жишээ нь “Зөгийн үүр” хэмээх хөтөлбөр.

Гадаадад сурч, ажиллаж буй олон мянган залуус эх орондоо ирж ажиллая гэвч ажлын байр байхгүй, Томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэхээр улс төржөөд явуулдаггүй...
#улстөр #нийтлэл