Нийгэм, улс төр 8,215 нийтлэл байна

Тэгвэл Ардын намтайгаа гар барь

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өчигдөр мэдэгдэл хийв. Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг шүүхэд өгөх болсон тухай юм. Шалтгаан нь Ардчилсан намын дарга эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан явдал гэв.
#улстөр #нийтлэл

Атилла хааны мөрөөр Альпийг “байлдан дагуулсан” 7 хоног

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Альпийн уулсыг арлаж, өвөрлөн гурван улсад хийсэн албан болон ажлын айлчлалыг дагасан сурвалжлага, аян замын тэмдэглэлээ ийн гарчиглалаа.
#улстөр #нийтлэл

Ерөнхий сайдад “зохицуулах” ажил их байна

Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын гэр хорооллын хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн ерөнхий зохицуулагчаар НИТХ-ын дарга Л.Сайнтөгс томилогдохоор зэхэж байна.
#улстөр #нийтлэл

Б.Батболд: Улаанбаатар бол хуучин Оросын загвар, сүүлдээ Хятад Солонгосын маш муу copy болж эхэлсэн

“Open door” сонин Гудамж тѳслийн захирал, доктор (PhD) ноён Б.Батболдыг VIPerson зочноороо урьсан юм.
#нийгэм #нийтлэл

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “сүүлчийн хоргодох байр” нь Н.Энхбаярынх байлаа гэж үү

Хошин үзэгдэл элбэгшиж хяруутай улс төр иргэдийн сэтгэлийг царцаасаар...Уг нь сонгогчид тун ухаантай л даа. МАН болохоо байгаад давраад ирэхээр дарж авах санаатай АН-ыг сонгосон ухаантай. Гэхдээ олонх болгож болохгүйг гадарлаад МАН, МАН-ыг ойролцоо хувьтай гаргаад ирмэгц эвсэхээс аргагүй байдалд орсон. Ингээд Засгийн газраа байгуулах болоход АН-ынхан МАНАН байгуулахгүй санаатай нэлээд тэсэв.
#улстөр #нийтлэл

Алтанхуяг Ерөнхий сайд болсонд орвол Ардчилсан нам лааз өшиглөсөн нь дээр

МАХН-д иргэний дайн дэгдлээ. Монголын хувьд энэ нь шинэ юм биш л дээ. Ардчилсан нам хорин жилийн турш дайны байдалд байгаа. Харин МАХН-ын хувьд цоо шинэ үзэгдэл.
#улстөр #нийтлэл

Үзэл сурталгүй “үзэл суртал”

Оршъё гэвэл ондоош гэдэгсэн.
#нийгэм #нийтлэл

Өндөр технологи эзэмшсэн “монгол залуус дэлхийг эзэлнэ”

Өөрснөө залуу яваагүй юм шиг, нэг их юм бүтээчихсэн юм шиг, социализм гэж нэг сайхан нийгэм байгуулчихаад түүнийгээ ардчиллынханд алдчихсан юм шиг хорсож явдаг хөгшид байдаг.
#нийгэм #нийтлэл

Бард тойрол

Бард бол нөгчиж буй хүнд хандсан заавар зөвлөгөө юм: “Одоо чимээгүй, анхааралтай бай. Энэ амьдралыг ухамсартайгаар орхи. Үхэлд хүчээр булаалгаснаас өөрөө суллаж тавирах нь эрхэм. Юунд ч битгий хоргод. Шунан хоргодох юм бол чи үхэлтэй тэмцэлдэх болно. Төрсөн бол үхэж, ирсэн бол буцах жам ёсыг чи ялж чадахгүй. Дэмий тэмцэлдсэнээр асар чухал аз завшааныг алдахад хүрнэ.
#нийгэм #нийтлэл

З.Алтай: Энэ чинь хэдэн он бэ?

VIPerson зочноороо бид Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, улстөрч Зоригийн Алтайг урилаа.
#улстөр #нийтлэл

Завсар дахь ЗАСАГ

Анхны бүтэц “хэргээ хийсэн”. Шинэчлэлийн Засгийн газар яамдынхаа тоог цөөлөх болсон шалтгааныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг ингэж тайлав. Гэхдээ 16 яамтай ажилласан бүтэц үр дүнтэй байж, “эдийн засаг, уул уурхай, барилга, хот байгуулалт, зам тээвэр зэрэг салбарын бодлого тодорхой” болсныг дээрх тайллынхаа тайлбар болгосон юм. Тэгээд яг эдгээр салбаруудын зургаан яамыг өөр хооронд нь нэгтгэн багцаллаа.
#улстөр #нийтлэл

Элэгний хорт хавдар

Хорт хавдрыг монголоор өмөн үү гэдэг. Бие дотор ямар нэг үү гарчихаад томордог гэсэн ойлголтоос ийм нэр гарсан байх. Манайхан бас орос хэлээс орж ирсэн “араак” гэсэн нэршил ч нэлээд хэрэглэдэг. Энэ нь рак буюу хавч гэсэн үг. Англиар “кансэр” гэдэг нь ч мөн л хавч гэсэн үг. Энэ өвчин биеийн дотор хавч орсноос үүдэлтэй гэсэн эртний ойлголтоос болсон хэрэг.
#нийгэм #нийтлэл

Бахархал, бас харууслын өчил

Энэ онд 90 жилийн түүхт ой нь тохиож буй олон газрын нэг нь хэдийгээр өнөөдөр уламжлалт нэр нь үгүй болсон ч эх орныхоо хөгжлийн түүхэнд нэрээ мөнхөлсөн “Алтан гадас” одонт Худалдааны сургууль юм.
#нийгэм #нийтлэл

20 тэрбум

Утаагүй зуух гэгчээ шахаад байдаг. Гэтэл утаагүй түлш нь алга. Зуух түлш хоёр нийлж байж утаа багасах учиртай. Юм хийхдээ дутуу бодно. Үр дүнгээр нь тооцохгүй. “Би хохирохгүй улс хохирох юм чинь яадгийм” гэх цэвдэг зандаа хөтлөгдөнө.
#нийгэм #нийтлэл

Б.Батбаяр: Хувь заяа чинь чиний гарт байдаг

-Манай улс төрийнхний нэрлэдгээр Мо даргыг ярилцлагынхаа зочноор урьж байгаадаа баяртай байна. Хорин хэдэн жил урьж амжихгүй яваад байлаа.
#нийгэм #нийтлэл

Боржигон найр

Хангайд цас орж аль хэдийнэ гандсан ч тал нутагт өвсөн сөл ногооноороо. Буурын ухаа, Малах, Тэрэгт зэрэг боржигоны их талд зунаараа, өвс нь ногооноороо хадлан хадмаар халиурна. Гэвч энэ нутгийнхан үеийн үед намартаа найрлана уу гэхээс хадлан өвс хадаж зовлогоо зовоодоггүй уламжлалтай юм.
#нийгэм #нийтлэл

Өөрсөддөө урам хайрлая

Сэтгэл судлалын үндэсний төвийн 2011 онд хийсэн судалгаагаар Монголын дөрвөн иргэн тутмын гурав нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэдэг ангилалд багтжээ. Энэ бол монголчууд нийгэм, сэтгэл зүйн шалтгааны улмаас сэтгэхүй, сэтгэл хөдлөл мөн зан үйлийн хувьд хямарчихсан гэсэн үг аж.
#нийгэм #нийтлэл

Хаана нь цөцгий түрхэхээ Ерөнхий сайд мэдсэн л байдаг байгаа

1990 оноос хойш Монголд С.Зориг, С.Баяр, Н. Энхбаяр гэсэн гуравхан хүчтэй улстөрч гарч ирсэн юм. Энэ гурваас өөр лидер гээд хэлчихээр нийгэмд нөлөөтэй, зангарагтай хувь хүн улс төрийн тавцан дээр үнэндээ тодорсонгүй ээ.
#улстөр #нийтлэл

Хэнхэг тусах хэмээх идэхийн төлөө амьдрагсад

Улсаа бар болтол хөгжүүлсэн ард түмнүүд өөртөө нэгэн сорви үлдээжээ. Тэр сорви ул мөрөө арилгах гэж төдийлөн хичээдэггүй агаад ерөнхийдөө зөнд нь хаясан мэт санагддаг.
#нийгэм #нийтлэл

Намрын чуулганд өгөгдсөн нөхцөл

УИХ хаврын чуулганаа хаахдаа намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батласан. Нийтдээ 316 төслийн дотроос шигшиж авсан 20 асуудлын эхэнд 2015 оны улсын болон хүний хөгжил, нийгмийн даатгалын сангуудын төсөв, мөнгөний бодлого зэргийг зүй ёсоор тусгасан байлаа.
#улстөр #нийтлэл

Манайхан одоо их гэнэн төсөөлөлтэй байна

Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, дипломат албаны ахмад ажилтан, профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.
#улстөр #нийтлэл

Аргалын утаа үнэртсэн нүүдэлчдийн нийслэл

Үе үеийн эрх баригчид маань утаатай тэмцээд ялагдсаар явна. Одоо Улаанбаатар хот дэлхийн хамгийн хорт хот төдийгүй, өвөл хүн амьдрахад аюултай түвшинд хүрээд байна. Дүн хүйтний улирал болохоор утаа гамшгийн хэмжээнд хүрнэ.
#нийгэм #нийтлэл

Цахиагийн ЭЛБЭГДОРЖ: Би ажлаа л хийж яваа хүн

Манай энэ удаагийн “VIPerson” зочноор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ уригдлаа. Бидний урилгыг хүлээж аван, чин сэтгэлээ дэлгэсэн эрхэм Ерөнхийлөгч танд баярлалаа.
#улстөр #нийтлэл

Г.Аюурзана: Нүүдэлчид бол сэхээтнүүд байсан...

Г.Аюурзаныг мэдэхгүй хүн бараг байхгүй. Харин түүнийг бясалгал хийдгийг тийм ч олон хүн мэдэхгүй. Аюураа бид хоёр нэг бодлын их адилхан, нөгөө бодлын тэс өөр хүмүүс ч ийм сэдвээр бол хэдэн цаг ч ярьж чадна. Хамтдаа цай уух зуураа дуу хураагч ажиллуулснаа тэр чигээр нь сийрүүлэв. Энэ удаад би өөрөө сэтгүүлч гэхээсээ харилцан ярьсан нь дийлэнх нь болчих шиг.
#нийгэм #нийтлэл

Энэ бол Эрдэнэтийн эхлэл...

Алуурчдын хэлсэн үг. Хүн амины хэргийн амьд гэрч Б.Булган ингэж хэлсэн гэдэг. 1995 оны 12 дугаар сарын 14-нд Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт” УҮГ-ыг ХХК болгох тогтоол гаргав. Харин 1996 онд “Эрдэнэт” ХХК-ийн дүрмийн сангийн 75 хувийг тус үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг хувийнхаа “Инженер” ХХК-аасаа хийсэн мэтээр баримт бүрдүүлж.
#улстөр #нийтлэл

Н.Алтанхуягийн мэдэгдэл буюу “ЭЗЭН-100”-гийн “хоёрдугаар анги”

Н.Алтанхуягийг ерөөсөө л Ерөнхий сайд хийж чадахгүй байна гэх. Тэгэхдээ л тэр одоогоор АН-ын түүхэнд хамгийн олон жил засагласан Ерөнхий сайд, бас намын дарга болж буй нь баримт. Засгийг тэргүүлэх чадвартай хүн гэж цаанаасаа бэлэн төрж, дэлгүүрийн манекенд өлгөөтэй байдаггүй, бэлтгэгддэг.
#улстөр #нийтлэл

Зөв замд ч буруу салаа олон

Ардчилал бол зөв зам мөр болохоос гараад зогсдог тавцан биш. Тавцан байрандаа зогсож байдаг бол зам дуусашгүй үргэлжилдэг. Яг энэ утгаараа, барууны ертөнц, америкийг оролцуулаад дэлхийн олон орон ардчиллын замаар амжилттай замнаж байна.
#нийгэм #нийтлэл

“Нүглийн нүдийг гурилаар хуурах” Ерөнхий сайдын төлөвлөгөө

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 9-р сарын 9-нд нийтэд зарласан “илүү хурдтай, илүү эрчтэй, нягт нямбай, өндөр хариуцлагатай, шинэ эрч хүчтэй ажиллахын тулд” засгийн газрынхаа бүтэц, бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийх саналыг өнөөдөр эхэлж буй УИХ-ийн намрын чуулган хэлэлцэх ажээ.
#улстөр #нийтлэл

Алтан үе

Үе үеийнхэн өөрсдийгөө л гэцгээх нь хүний л араншин юм даа. Буруу ч юу байхав.
#нийгэм #нийтлэл

Шэйрлэх ба Гүлдийх

Зөв үйл үгээ моодонд оруулахын төлөө PR, маркетингийн компанит ажил явуулах хэрэгтэй болохоос биш “өнөөгийн залуус гадаадаар ярьдаг боллоо...” гээд халаглаад суух өвгөн професорыг хэн тоох юм?
#нийтлэл #нийгэм